Хятад улсын Бээжин хотноо энэ сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдох "IEM Beijing 2026" тэмцээний тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Нийтдээ 1.250.000 ам.долларын шагналын сан бүхий уг тэмцээнд 16 баг өрсөлдөх бөгөөд тус тэмцээнд Монгол Улсаас "The MongolZ" баг Азийн бүсийг тэргүүлж байгаа гэдгээрээ уригдан оролцож байна.
Манай залуус хэсгийн шатны байрлалын төлөөх тоглолтоо өчигдөр Бразилын "FURIA" багтай хийж 2-1 (Inferno 10-13; Cach 13-8; Dust2 13-11) харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарлаа. Тус тоглолтын шилдэг тоглогчоор "910" буюу Б.Өсөхбаяр (K-D 61-34; Rating 1.44) тэргүүлсэн байна. Тэд хагас шигшээд ОХУ-ын "PARIVISION" болон Украйны "Natus Vincere" багуудын хожсонтой нь нөгөөдөр буюу энэ сарын 7-ны 14:30 цагт тоглоно.
Тэд эхний тоглолтоо Бразилын "Legasy" багтай тоглож 2-1 (Mirage 12-16; Dust2 13-6; Ancient 13-8) харьцаагаар хожиж эхний хожлоо байгуулсан бол шилдэг тоглогчоор "910" буюу Б.Өсөхбаяр (K-D 56-45; Rating 1.30) тэргүүлсэн байна.
Дараагийн тоглолтоо Шведын "HEROIC" багтай 2-0 (Inferno 13-7; Nuke 19-!&; Ancient 0-0) харьцаагаар хожсон байна. Тус тоглолтын шилдгээр "cobrazera" буюу У.Анарбилэг (K-D 44-36; Rating 1.30) тодорч шигшээ шатанд шалгарах болзлоо хангасан юм.
The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, У.Анарбилэг /cobrazera/, nin9 /Г.Есөнтөмөр/ нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.
