• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

Эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгаагаас үүдэн бага насны хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох эрсдэлтэй байна. Энэ удаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаантай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бага насны хүүхэд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөх, хохирох тохиолдол хэр байна вэ? Энэ төрлийн гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал ямар байна вэ?

-Та бүхнийг Амрыг эрье. Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 187 бүртгэгдсэн. Үүнээс бага насны /14-с доош/ хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 104 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 48 нэгжээр буюу 20.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч хүүхдийн бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг нь онцгой анхаарал татсан асуудлын нэг хэвээр байна.

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд, өсвөр үеийнхэнд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэх, ерөнхий боловсролын сургууль, зуслан, хүүхэд олноор зорчдог орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байгаа юм.

Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан зөвлөмжийн дагуу бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор энэ төрлийн хэргийг дагнан шалгах эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулж байна.

-Уг гэмт эрэг гарахад нөлөөлж буй гол шалтгаан, нөхцөлүүд юу байна вэ?

-Судалгаагаар хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэхэд дараах нийтлэг шалтгаан, нөхцөлүүд нөлөөлж байна. Үүнд:

  • Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байгаа байдал;
  • Гэр бүлийн үл ойлголцол, тогтворгүй орчны нөлөө;
  • Хүүхдийн эрх, аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголт хангалтгүй байх;
  • Цахим орчны хяналтгүй хэрэглээ, танихгүй хүмүүстэй харилцах;
  • Хүүхэд, өсвөр үеийнхний өөрийгөө хамгаалах мэдлэг, ур чадвар дутмаг зэрэг байна.

Уг гэмт хэргийг үйлдэгчид хүүхдийн итгэлийг ашиглан хуурч мэхлэх, сэтгэл зүйн дарамт үзүүлэх, ойрын хүрээлэл, төрөл садны харилцааг далимдуулах байдлаар гэмт хэрэг үйлдэх тохиолдол нэлээдгүй байна. Иймд гэр бүл, сургууль, олон нийтийн хамтын оролцоог бэхжүүлэх, хүүхдийн цахим хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, энэ төрлийн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг иргэдэд таниулах сурталчлах, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүргэх нь чухал ач холбогдолтой.

-Энэ төрлийн гэмт хэргийн хуулийн зүйлчлэл, хариуцлагын талаар мэдээлэл өгнө үү.

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Тухайлбал: Насанд хүрээгүй хүний эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэргийн шинж, нөхцөл байдлаас хамааран арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял оногдуулдаг.

-Эцэг, эх, асран хамгаалагчдад хандан ямар зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэх вэ?

-Хүүхдийн аюулгүй байдал нь юуны өмнө гэр бүлийн орчин, эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, хараа хяналтаас ихээхэн шалтгаалдаг. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан тогтмол ярилцаж, биеийн халдашгүй байдал, өөрийгөө хамгаалах арга барилын талаар ойлголт, мэдлэг олгох, хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих, хувийн мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг бусдад илгээхгүй байхыг зөвлөх, хүүхдийг харгалзах хүнгүйгээр олон нийтийн газар болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй байх, хаана, хэнтэй, ямар орчинд цагийг өнгөрүүлж байгааг тогтмол анхаарах, хяналт тавих шаардлагатай.

Мөн хүүхдийн зан байдал, сэтгэл зүйд гэнэтийн өөрчлөлт илрэх, эсвэл хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд асуудлыг үл хайхралгүйгээр цагдаагийн байгууллага болон хүүхэд хамгааллын холбогдох мэргэжлийн байгууллагуудад нэн даруй мэдэгдэж, тусламж үйлчилгээ авах нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм шүү гэж хэлмээр байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Азийн АШТ
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
Ханх сумын нутагт газар хөдлөлт...
Дуу цахилгаантай бага зэргийн...

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

Kuzmo 2026-08-04
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

Эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгаагаас үүдэн бага насны хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох эрсдэлтэй байна. Энэ удаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаантай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бага насны хүүхэд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөх, хохирох тохиолдол хэр байна вэ? Энэ төрлийн гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал ямар байна вэ?

-Та бүхнийг Амрыг эрье. Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 187 бүртгэгдсэн. Үүнээс бага насны /14-с доош/ хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 104 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 48 нэгжээр буюу 20.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч хүүхдийн бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг нь онцгой анхаарал татсан асуудлын нэг хэвээр байна.

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд, өсвөр үеийнхэнд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэх, ерөнхий боловсролын сургууль, зуслан, хүүхэд олноор зорчдог орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байгаа юм.

Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан зөвлөмжийн дагуу бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор энэ төрлийн хэргийг дагнан шалгах эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулж байна.

-Уг гэмт эрэг гарахад нөлөөлж буй гол шалтгаан, нөхцөлүүд юу байна вэ?

-Судалгаагаар хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэхэд дараах нийтлэг шалтгаан, нөхцөлүүд нөлөөлж байна. Үүнд:

  • Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байгаа байдал;
  • Гэр бүлийн үл ойлголцол, тогтворгүй орчны нөлөө;
  • Хүүхдийн эрх, аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголт хангалтгүй байх;
  • Цахим орчны хяналтгүй хэрэглээ, танихгүй хүмүүстэй харилцах;
  • Хүүхэд, өсвөр үеийнхний өөрийгөө хамгаалах мэдлэг, ур чадвар дутмаг зэрэг байна.

Уг гэмт хэргийг үйлдэгчид хүүхдийн итгэлийг ашиглан хуурч мэхлэх, сэтгэл зүйн дарамт үзүүлэх, ойрын хүрээлэл, төрөл садны харилцааг далимдуулах байдлаар гэмт хэрэг үйлдэх тохиолдол нэлээдгүй байна. Иймд гэр бүл, сургууль, олон нийтийн хамтын оролцоог бэхжүүлэх, хүүхдийн цахим хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, энэ төрлийн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг иргэдэд таниулах сурталчлах, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүргэх нь чухал ач холбогдолтой.

-Энэ төрлийн гэмт хэргийн хуулийн зүйлчлэл, хариуцлагын талаар мэдээлэл өгнө үү.

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Тухайлбал: Насанд хүрээгүй хүний эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэргийн шинж, нөхцөл байдлаас хамааран арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял оногдуулдаг.

-Эцэг, эх, асран хамгаалагчдад хандан ямар зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэх вэ?

-Хүүхдийн аюулгүй байдал нь юуны өмнө гэр бүлийн орчин, эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, хараа хяналтаас ихээхэн шалтгаалдаг. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан тогтмол ярилцаж, биеийн халдашгүй байдал, өөрийгөө хамгаалах арга барилын талаар ойлголт, мэдлэг олгох, хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих, хувийн мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг бусдад илгээхгүй байхыг зөвлөх, хүүхдийг харгалзах хүнгүйгээр олон нийтийн газар болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй байх, хаана, хэнтэй, ямар орчинд цагийг өнгөрүүлж байгааг тогтмол анхаарах, хяналт тавих шаардлагатай.

Мөн хүүхдийн зан байдал, сэтгэл зүйд гэнэтийн өөрчлөлт илрэх, эсвэл хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд асуудлыг үл хайхралгүйгээр цагдаагийн байгууллага болон хүүхэд хамгааллын холбогдох мэргэжлийн байгууллагуудад нэн даруй мэдэгдэж, тусламж үйлчилгээ авах нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм шүү гэж хэлмээр байна.

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 минутын өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

26 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

46 минутын өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

48 минутын өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

50 минутын өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

51 минутын өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

53 минутын өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

54 минутын өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

55 минутын өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

58 минутын өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

59 минутын өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах