• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ. Ийм өндөр өсөлт хамгийн сүүлд гурван жилийн өмнө буюу 2022 оны арванхоёрдугаар сард бүртгэгдэж байв. Инфляцын бүтцийг авч үзвэл нийт өсөлтийн 6.5 нэгж хувийг дотоодын хүнсний үнэ, 1.2 нэгж хувийг шатахууны үнийн өсөлт бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, инфляцын талаас илүү хувийг ердөө хүнс, шатахуун гэсэн хоёр бүлгийн үнийн өсөлт бий болгосон байна. Төрөөс мах, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр инфляц тогтворжино гэж удаа дараа мэдэгдэж ирсэн.

Монголбанк ч нийлүүлэлтийн доголдол, хүнсний үнийн өсөлт инфляцад хүчтэй нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрч байсан. Гэвч бодит байдал дээр инфляц буурсангүй. Улмаар энэ долоо хоногт Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг 0.5 нэгж хувиар өсгөж, 12.5 хувьд хүргэв. Банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэх шийдвэр гаргаснаа Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт мэдэгдэв.  Гэвч энэ шийдвэр нь инфляцын эрэлтийн гаралтай дарамтыг бууруулахад чиглэсэн зөв алхам боловч дангаараа хангалттай үр дүн авчрах эсэх нь эргэлзээтэй.

Учир нь эдийн засгийн ийм нөхцөлд мөнгөний болон төсвийн бодлого нэг чиглэлд, уялдаатай хэрэгжих шаардлагатай. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлыг харвал нэг талд Монголбанк мөнгөний өсөлтийг сааруулах, зээлийн эрэлтийг хязгаарлах замаар инфляцыг бууруулахыг зорьж байхад нөгөө талд Засгийн газар төсвийн зардлаа тэлэх бодлого баримталж байна. Нэг гараараа мөнгөний урсгалыг хумих гэж оролдож, нөгөө гараараа төсвийн зардлыг нэмэгдүүлж байгаа нь мөнгөний бодлогын үр нөлөөг сулруулах эрсдэлтэй.

Мөнгөний бодлогын хорооны гишүүд ч төсвийн зардлын хэт тэлэлт инфляцыг өдөөж, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх орон зайг хумиж байгааг онцолж байна. Гэхдээ инфляцын дарамт зөвхөн мөнгөний бодлогын хүрээнд шийдэгдэхгүй нь тодорхой. Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн орлогод хүндээр тусаж, амьжиргааны өртөг нэмэгдсээр байна.  Улмаар өчигдөр уг асуудлаар АН-ын бүлгээс мэдэгдэл хийж, УИХ-ын гишүүн Б.Жаргалан Засгийн газар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, инфляцыг зохистой түвшинд барих үүрэгтэй ч өнөөдөр инфляц хоёр оронтой тоонд хүрчихлээ.

Ерөнхий инфляц 13 хувь, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 25 хувьд хүрсэн гэж тодотгоод, “Ерөнхий сайдад хандаж хэлэхэд, монголчууд бид өдөр бүр дэлгүүр орохдоо эрх баригч намын шийдвэрт гомдох боллоо” хэмээн шүүмжилжээ. Мөн инфляцын дараагийн давлагаанаас иргэдээ бодитой хамгаалах төлөвлөгөө Засгийн газарт байгаа эсэхийг асууж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс нийгэмд үүссэн асуудлыг парламентаар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа төсвийн тэлэлт, үнийн өсөлт хоорондоо шууд хамааралтайг онцолжээ. Түүний хэлснээр, төсвийн төслийг хэлэлцэж байх үеэс судлаачид төсвийн хязгаарыг давсан төсөл оруулж ирж байна гэж анхааруулж байсан. Гэтэл төсвийн зарлага ийнхүү нэмэгдэж байгаа нь нэг талаас төрийн зардлыг өсгөж, нөгөө талаас иргэдийн амьдралд үнийн дарамтыг нэмэгдүүлж байна.

Өнгөрсөн оны зургадугаар сарын үзүүлэлтээр улсын орлого 1.4 их наядаар нэмэгдсэн боловч зарлага нь үүнээс хоёр дахин их буюу 2.8 их наядаар өссөн байна. Өөрөөр хэлбэл, орлогоосоо давсан зарлага нь төсвийн тэлэлтийн хэмжээг харуулж байна. Үнийн өсөлтийг иргэдийн орлоготой харьцуулахад ч дүр зураг таатай биш. Жишээлбэл, 2016 онд нэг килограмм махны үнэ 8000 төгрөг байсан бол өнөөдөр 36 600 төгрөгт хүрч, 357 хувиар өссөн байна. Талхны үнэ 1100 төгрөгөөс 2800 төгрөг болж, 161 хувиар нэмэгджээ. Гэтэл энэ хугацаанд иргэдийн орлого, цалин үнийн өсөлтийг гүйцэх хэмжээнд нэмэгдээгүй байна.

Нийт төсвийн зарлага 6-7 хувиар өсөхөд иргэдийн орлого гурав хүрэхгүй хувиар нэмэгдсэн үзүүлэлт бий гэв. Энэ бүхнийг нийлүүлж харвал өнөөдрийн инфляцын асуудлыг зөвхөн мах, хүнсний ногооны нийлүүлэлтээр тайлбарлах боломжгүй. Нийлүүлэлтийн шалтгаант үнийн өсөлт дээр төсвийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлт, иргэдийн орлогын өсөлтөөс давсан хэрэглээний үнийн өсөлт зэрэг олон хүчин зүйл давхардаж байна.

Хатуу мөнгөний бодлого ба тэлсэн төсөв

Бодлогын хүү өсөхийн хэрээр зээлийн хүү нэмэгдэж, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн өртөг өсөх, иргэдийн зээл авах боломж хумигдах зэрэг сөрөг нөлөө гарна. Тиймээс мөнгөний бодлогоор инфляцыг дарахдаа эдийн засгийн идэвхжил, бизнесийн орчинд үзүүлэх дарамтыг давхар тооцох шаардлагатай. Хамгийн гол нь мөнгөний бодлого дангаараа инфляцтай тэмцэх боломжгүй.

Монголбанк мөнгөний урсгалыг хумиж байхад Засгийн газар төсвийн зардлаа огцом нэмэгдүүлбэл нэг бодлогын нөлөөг нөгөө бодлого нь сааруулах эрсдэлтэй. Тиймээс өнөөдөр яригдах ёстой гол асуудал нь бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмсэн эсэхээс илүүтэйгээр төрийн мөнгө, төсвийн бодлого нэг чиглэлд ажиллаж чадаж байна уу гэдэгт байна. Инфляц 13 хувьд хүрсэн энэ үед иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах, үнийн өсөлтийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг хангах, төрийн зардлын үр ашгийг нэмэгдүүлэх бодлого зэрэгцэн хэрэгжих шаардлагатай болжээ. Өнөөдөр иргэдэд хамгийн хэрэгтэй зүйл нь зөвхөн инфляц хэдэн хувьтай байгааг сонсох бус, үнийн өсөлтийг зогсоохын тулд төр яг ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг тодорхой хариулт юм. 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулснаар иргэд зээл авахад илүү хэцүү болно. Бодлогын хүү өсөхөд банкуудын эх үүсвэрийн өртөг нэмэгдэх дарамт үүснэ. Үүний улмаас шинээр авах хэрэглээний зээл, бизнесийн зээлийн хүү өсөх, ипотекийн бус зээлийн сарын төлбөр нэмэгдэх, зээл авах шалгуур чангарч болзошгүй. Харин эсрэгээрээ хадгаламжтай иргэдэд эерэг тал бий.

Банкууд хадгаламж татахын тулд хадгаламжийн хүүгээ өсгөх сонирхол нэмэгдэнэ. Ингэснээр мөнгөө хадгаламжид байршуулах өгөөж нэмэгдэх боломжтой. Одоогийн инфляцын гол шалтгаан нь эрэлт хэт өссөнөөс илүүтэй хүнс, шатахуун зэрэг нийлүүлэлтийн “шок” байна. Монголбанк ч хүнсний үнэ 6.5 нэгж хувь, шатахуун 1.2 нэгж хувийн дарамт үзүүлж байгааг мэдээлсэн. Гэвч бодлогын хүү өссөнөөр маргааш дэлгүүрийн мах, гурил, бензиний үнэ буурахгүй.Харин зээлийн өсөлт, хэрэглээний эрэлт саарч, инфляцын хүлээлт тогтворжсоноор дараагийн саруудад үнийн өсөлтийн хурдыг сааруулах зорилготой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 151 (7893)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Найман цагаан мэнгэтэй цагаан...
"KHARKHORUM BAZAAR" IV өдрийн арга...

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

БАТСАЙХАН 2026-08-14

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

3 цагийн өмнө өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

3 цагийн өмнө өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

3 цагийн өмнө өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

11 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

11 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

11 цагийн өмнө өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

11 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

11 цагийн өмнө өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

11 цагийн өмнө өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

1 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

1 өдрийн өмнө өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, нойтон цас орно

2 өдрийн өмнө өмнө

"Умард руу" роман нээлтээ хийлээ

2 өдрийн өмнө өмнө

"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Хятадын уран бичлэг

САНАЛ БОЛГОХ
2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-21 өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2026-09-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-09-18 өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

2026-09-21 өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-19 өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-19 өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-21 өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

2026-09-21 өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-19 өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-21 өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах