• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

Монголын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хүний нөөц, сургалт, судалгааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийн нэг болох ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн (МХТС) чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төсөл. Төслийн үр дүн, цаашдын өгөөжийг хэлэлцэн дүгнэх хаалтын үйл ажиллагаа есдүгээр сарын 11-нд болно.

Төслийн талаар ШУТИС-ийн МХТС-ийн профессор, төслийн зохицуулагч А.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Энэ төсөл анх хэрхэн эхэлсэн бэ?

-Энэ төсөл нэлээд урт түүхтэй. 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч БНСУ-д айлчлах үеэрээ хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд боловсролын салбар, тэр дундаа мэдээллийн технологийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх санал тавьсан байдаг. Үүний дараа хоёр орны боловсролын салбарын сайд нарын айлчлал, уулзалтын үеэр энэ асуудлыг илүү өргөн хүрээнд ярилцаж, БНСУ-ын талаас Монголд урьдчилсан судалгааны баг ажиллуулсан. Үүний үндсэн дээр төслийн агуулга, баримт бичгийг боловсруулсан.

Улмаар 2019 оноос төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд БНСУ-ын Сангмён Их Сургууль (Sangmyung University) төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна.

-Төслийн үндсэн зорилго юу байсан бэ?

-Төслийн үндсэн үзэл санаа нь Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлснээр Монголын мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах явдал.

Мэдээллийн технологийн салбар хөгжихийн хэрээр бусад салбарын технологийн хэрэглээ нэмэгдэж, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Эцсийн дүндээ энэ нь Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн логикоор төслийг боловсруулсан.

Нийт 6 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл бөгөөд дөрвөн үндсэн чиглэлтэй. Үүнд:

  • -Нэгдүгээрт, сургуулийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх;
  • -Хоёрдугаарт, боловсрол, сургалтын чадавхыг бэхжүүлэх;
  • -Гуравдугаарт, судалгааны чадавхыг бэхжүүлэх;
  • -Дөрөвдүгээрт, сургалт, судалгааны орчныг сайжруулах. Эдгээр дөрвөн чиглэлийн хүрээнд олон ажил хэрэгжүүлсэн.

-Судалгааны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ямар үр дүн гарсан бэ?

-Монголын дээд боловсролын салбарын бодлогод томоохон их сургуулиудыг судалгаанд суурилсан их сургууль болгон хөгжүүлэх зорилт тавьсан. ШУТИС-ийн хөгжлийн бодлогод ч энэ зорилт туссан. Тиймээс судалгааны чадавхыг бэхжүүлэх нь төслийн хамгийн чухал чиглэлүүдийн нэг байсан. Энэ хүрээнд Сангмён их сургуультай хамтран хоёр талын профессор, судлаачдаас бүрдсэн хамтарсан судалгааны 22 баг байгуулсан.

Эдгээр баг хамтарсан судалгаа хийж, үр дүнг нь олон улсын болонөндөр зэрэглэлийн мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлэх зорилт тавьсан. Анх 22 бүтээл хэвлүүлэхээр төлөвлөж байсан боловч энэ үзүүлэлтээ нэлээд давуулан биелүүлээд байна.

Мөн төслийн анхны төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч хоёр орны судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Тодруулбал, ШУТИС-ийн МХТС болон БНСУ-ын Сангмён их сургууль, Солонгосын Цахилгааны Инженерийн Институт (KIEE) хамтран зохион байгуулсан олон улсын хурал "ICEF 2024" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод хамтран зохион байгуулсан юм. Энэ хуралд олон орны судлаачид оролцож, 100 гаруй өгүүлэл, илтгэл хэлэлцүүлсэн. Энэ бол төслийн хүрээнд судалгааны чадавх ямар түвшинд хүрснийг харуулах нэг том үр дүн гэж үзэж байна.

-Судалгааны чадавхыг нэмэгдүүлэхэд лабораторийн орчин чухал. Энэ чиглэлээр ямар ажил хийсэн бэ?

-Судалгааны чадавхыг бэхжүүлэхийн тулд материаллаг бааз, лаборатори, судалгааны орчин маш чухал. Төслийн хүрээнд МХТС-д сургалт, судалгааны зориулалттай 10 том лаборатори байгуулсан. Тухайлбал, хиймэл оюун ухаан, их өгөгдлийн боловсруулалт зэрэг орчин үеийн технологийн судалгаа, хөгжүүлэлтэд ашиглах Өндөр бүтээмжтэй тооцооллын лаборатори байгуулсан.

Мөн Радио давтамж, антенны лаборатори бий болсон. Монголд өмнө нь ийм түвшний лаборатори байгаагүй. Өндөр өртөгтэй, үндэсний хэмжээнд ач холбогдол бүхий лаборатори учраас цаашид үндэсний хэмжээний итгэмжлэгдсэн лаборатори болгохоор холбогдох баримт бичгийг боловсруулж, төрийн байгууллагуудад хүргүүлээд байна.

Үүнээс гадна мультимедиа, робот техник, чип дизайн, холбооны дэвшилтэт технологийн чиглэлийн зэрэг лабораториуд байгуулагдсан.

Эдгээр лаборатори бий болсноор багш, судлаачдын төдийгүй оюутнуудын судалгаа, төгсөлтийн ажил, дипломын ажлыг орчин үеийн тоног төхөөрөмж, технологийн орчинд хийх боломж бүрдсэн.

-Сургалтын хөтөлбөр, хүний нөөцийн чадавхыг хэрхэн бэхжүүлсэн бэ?

-Сургалтын чадавхыг бэхжүүлэх хүрээнд сургуулийн удирдлага, профессор багш, оюутнуудыг БНСУ-д туршлага судлуулах, сургалтад хамруулах зэрэг олон ажил хийсэн. Мөн сургалтын хөтөлбөрүүдээ шинэчилж, нийт 20 хөтөлбөрийг шинээр боловсруулах буюу шинэчлэн сайжруулсан. Үүний дотор өнөө үед эрэлт хэрэгцээ өндөртэй хиймэл оюун ухаан, өгөгдлийн ухаан, робот техник зэрэг шинэ чиглэлийн хөтөлбөрүүд багтсан. Эдгээр хөтөлбөрт суралцах оюутнуудын эрэлт өндөр байна.

Мөн сургалтын цахим агуулгыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой үр дүн гарсан. Найман хичээлийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж, онлайн сургалтад ашиглах лекцийн материал, лабораторийн гарын авлага, сорил, бусад сургалтын материалыг боловсруулсан.

Өнгөрсөн хичээлийн жилээс эдгээр материалыг сургалтад ашиглаж эхэлсэн бөгөөд цаашид сургуулийн бусад хичээлийг ч цахим агуулгатай болгох чиглэлээр ажиллана. Түүнчлэн зарим сурах бичгийг солонгос хэлнээс монгол хэл рүү хөрвүүлж, хэвлэн сургалтад ашиглаж байна.

-Төсөл зөвхөн сургалт, судалгаагаар хязгаарлагдаагүй байна. Оюутнуудын хувьд ямар боломж бий болсон бэ?

-Оюутнуудын хувьд энэ төсөл маш олон боломж бий болгосон. Оюутнууд төгсөлтийн ажил, дипломын ажлаа шинэ лабораториудад хийж байна. Зөвхөн Монголдоо бүтээлээ танилцуулах бус, Сангмён их сургуулийн оюутнуудтай хамтарч туршлага солилцох, бүтээлийн уралдаанд оролцох боломж бүрдсэн.

Оюутнуудын бүтээлийн уралдааныг нэг удаа Монголд, дараагийн удаа Солонгост зохион байгуулж, хоёр орны оюутнууд өөрсдийн бүтээлээр оролцдог болсон. Энэ бол цаашид үргэлжлүүлэх шаардлагатай, маш үр дүнтэй ажил юм.

Бид хиймэл оюун ухааны чиглэлээр бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа хувийн хэвшлийн компаниуд, төрийн байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлж байна. Өндөр бүтээмжтэй тооцооллын лабораторийн хэрэгцээ ч нэмэгдэж байгаа учраас цаашид хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

-Төсөл дууссанаар энэ хамтын ажиллагаа цааш яах вэ?

-ҮгүйЗогсохгүй. Энэ төслийн хамгийн чухал өгөөжийн нэг нь цаашид үргэлжлэх хамтын ажиллагааны суурь бий болсон явдал.

ШУТИС болон Сангмён их сургууль хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тиймээс хоёр сургуулийн хамтын ажиллагаа зөвхөн энэ төслөөр дуусахгүй, урт хугацаанд үргэлжилнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, төсөл дуусаж байгаа боловч бий болсон мэдлэг, технологи, судалгааны хамтын ажиллагаа, хүний нөөцийн хөгжил цаашид үргэлжилнэ.

-МХТС-д суралцах сонирхол нэмэгдэж байгаа гэж та хэллээ. Энэ эрэлтийг сургуулийн хүчин чадал хэр хангаж байна вэ?

-Жилээс жилд манай сургуульд элсэн суралцах хүсэлтэй оюутны тоо нэмэгдэж байна. Бид ч сургалтын хөтөлбөрүүдээ цаг үеийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй уялдуулан шинэчилж байна. Одоогоор бидний хувьд хамгийн том хязгаарлалт нь байр, талбайн багтаамж.

Суралцах хүсэлтэй оюутан, залуусын тоо олон байна. Тиймээс цаашид сургалтын орчин, лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинэ технологийн чиглэлүүдээр хүний нөөцөө бэлтгэх нь чухал.

KOICA-ийн төсөл энэ хөгжлийн суурийг тавьсан гэж хэлж болно. Харин одоо бий болсон мэдлэг, технологи, судалгааны орчин, хүний нөөцөө хэрхэн улам хөгжүүлж, Монголын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжилд бодит үр өгөөж болгон хувиргах вэ гэдэг дараагийн зорилт юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал өлзийтэй сайн
Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Байнгын хороо
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Гадаад харилцаа
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Монголын сагсан бөмбөгийн...
Бороо орохгүй, өдөртөө 17-19 хэм...

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

Kuzmo 2026-09-07

ФОТО:

Сэдвүүд : #Боловсрол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал өлзийтэй сайн
Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
20 цагийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

20 цагийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

21 цагийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

21 цагийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

21 цагийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

21 цагийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

21 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

21 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

21 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

1 өдрийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

1 өдрийн өмнө өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2 өдрийн өмнө өмнө

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-01 өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2026-10-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-10-01 өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-01 өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах