Узбекистаны Самарканд болсон 46 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиадад Монголын эмэгтэй баг 7-р байр эзэлж, түүхэн амжилт үзүүллээ. Манай эмэгтэйчүүд сүүлийн өрөгт Грекийг хожсон ч Энэтхэг, АНУ, Польш, Армений багуудтай адил 17 оноотой болсноор шилдэг 10-т багтлаа. БНХАУ-ын эмэгтэйчүүд 9 хожил, 2 тэнцээтэй 20 оноогоор алтан медаль хүртсэн бол Казахстан, Энэтхэг мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм.
Манай эмэгтэйчүүд 9 дэх өрөгт Казахстантай тэнцсэн ч 10 дахь өрөгт Польшид хожигдон медалийн боломжоо алдсан юм. Хувийн буюу ширээ тус бүртээ гаргасан амжилтаар эмэгтэйчүүдийн гуравдугаар ширээнд кандидат мастер Хишигбаатарын Баясгалан 11 өрөг тоглож, зургаан хожил авч, дөрөв тэнцэн, нэг хожигдож, 8 оноотой ширээндээ дөрөвдүгээр байр эзэллээ.
Манай эмэгтэй шигшээ баг өмнө нь 1990 оны Нови Садын олимпиадад 12 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Харин энэ удаа дэлхийн шилдэг багуудтай хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, медалийн төлөөх өрсөлдөөнийг хийлээ.
Нээлттэй ангилалд өрсөлдсөн эрэгтэй баг долоон хожил, нэг тэнцээ, гурван хожигдол, 15 оноотой 26 дугаар байрт орлоо. Энэ амжилтаараа “В” ангилалд мөнгөн медаль хүртэн, түүхэн амжилтыг бүтээсэн юм.
46 дахь олимпиадад Монголын эрэгтэй багийг ФИДЕ мастер Б.Ану, эмэгтэйчүүдийг Ц.Батсайхан нар дасгалжуулж, дэлхийн шилдэг багуудтай эн тэнцээ тоглолтыг үзүүллээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.