• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож, ирэх оны төсвийн төсөлд тусгаад буй. Үүнтэй холбоотойгоор ногдол ашгийг хэрхэн авах, юунд зарцуулах, мөн дэд бүтэц, цалин, тэтгэвэр болон бусад асуудлын талаар Сангийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа.

-Азийн хөгжлийн банктай байгуулах 250 сая ам.долларын зээлийн шугамыг ямар тохиолдолд ашиглах вэ. Энэ нь шууд авч зарцуулах зээл гэсэн үг үү?

-250 сая ам.долларын зээлийн шугамыг бэлэн байдалд байлгах зорилготой. Тухайлбал, ган, зуд болох, хүнсний хомсдол үүсэх, нефть, түлшний нийлүүлэлт гэнэт тасалдах зэрэг онцгой нөхцөл байдал үүсвэл шаардлагатай эх үүсвэртэй байх үүднээс энэ зээлийн шугамыг авч байгаа.

Зээлийн шугам нээгдлээ гээд шууд авч хэрэглэнэ гэсэн үг биш. Шаардлагатай нөхцөл үүссэн тохиолдолд Гамшгийн тухай хуулийн дагуу үнэлгээ, дүгнэлт гарч, урьдчилан сэргийлэх, хохирлыг арилгах зорилгоор ашиглана. Өнөөдөр эдийн засгийн хувьд тодорхойгүй нөхцөл байдал их байна. Жишээлбэл, шатахуун, бензиний нийлүүлэлт гэнэтийн шалтгаанаар тасалдвал шаардлагатай эх үүсвэр бий болгоход ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, болзошгүй эрсдэлийн үед ашиглах бэлэн эх үүсвэр гэж ойлгож болно.

-Засгийн газар 2027 онд Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төсөвт тусгасан. Гэтэл энэ дүн эцэслэгдээгүй гэх тайлбарыг “Эрдэнэс Оюутолгой”-н удирдлага өгсөн. Ногдол ашиг авах асуудал яг ямар шатандаа байна вэ?

-Гэрээн дээр эцэслэсэн зүйл байхгүй. Гэхдээ Оюутолгой, “Рио Тинто” групптэй хэлэлцээ хийх хоёр ажлын хэсэг ажилласан. Нэгийг нь миний бие, нөгөөг нь Дамдинням сайд ахалж ажилласан. Тодорхой үр дүнгүүд гарсан.Нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулсан. Зээлийн санхүүжилтийг эргэн харах хугацааг тохирсон. Менежментийн төлбөрийг бууруулсан. Мөн сая “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал ирж, ажлын хэсгийн хүрээнд гарсан өөрчлөлтүүдийг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан.Ингэснээр 17 жилийн дараа Оюутолгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд анх удаа өөрчлөлт хийж, Монголын талд ирэх өгөөжийг нэмэгдүүлж чадсан. Монгол Улсад хэрэгтэй шийдвэр гарсан.Энэ хэлцлийн хүрээнд тохирсон нэг чухал зүйл нь 2037 оноос эхэлж авах байсан ногдол ашгийг 2027 оноос эхэлж авахаар хоёр тал тохирсон явдал. “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Монголын талд ногдол ашиг өгөхөө баталгаажуулж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс бид төсвийн төсөлдөө гурван их наяд орчим төгрөгийн ногдол ашиг авна гэж тусгасан.

2026 оны компанийн тайлан, баланс 2027 онд гарна. Хоёр талын ажлын хэсэг ногдол ашгийг хэрхэн тооцож авах талаар ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаан тооцооллоо дуусгана. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг авах нь тодорхой болсон.Монголын талын барьж байгаа зарчим ч тодорхой. Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр Монголын талд ирэх өгөөж 53 хувь байх ёстой. Үүнийг хангуулж ажиллана. Энэ хүрээндээ ногдол ашгаа авна.

-Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг эрчим хүч, боловсрол зэрэг салбарт зарцуулах нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль зөрчинө. Ногдол ашиг иргэдийн Хуримтлалын сан дахь нэрийн дансанд орох ёстой гэсэн байр суурийг АН-ын төлөөлөл илэрхийлсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Улс төрийг яаж ч хийж болно. Гэхдээ нэг зүйлийг хэлье. 2037 онд ирэх ёстой байсан ногдол ашгийг Засгийн газар 10 жилээр урагшлуулж, Монголын ард түмэнд ирэх өгөөжийг нааш нь татаж авчирч байна.Үүнээс нэг их наяд төгрөгийг иргэдийнхээ Хуримтлалын санд төвлөрүүлье. Харин хоёр их наяд төгрөгийг улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулъя гэж байгаа.Өнөөдөр төсвийн хэлэлцүүлгийн үеэр урсгал зардал тэлж байна гэж ярьж байгаа. Урсгал зардлын цаана төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр бий. Ахмадуудынхаа тэтгэврийг нэмье, төрийн үйлчилгээний ажилчид, төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдынхаа цалинг нэмье гэж байна.Мөн эдийн засгийн агшилттай энэ үед өрхийн болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 10 хувийн хүүтэй зээл олгоё. Орон сууц авч чадахгүй байгаа иргэддээ ипотекийн зээлийн санхүүжилт олгоё гэсэн асуудлуудыг оруулж ирсэн.Эдгээр асуудлыг улс төржүүлэх шаардлагагүй. Хуралдаа суугаад ард түмнийхээ цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцэх ёстой.

-Тэгвэл Оюутолгойн ногдол ашгаас хоёр их наяд төгрөгийг дэд бүтцэд зарцуулах гол үндэслэл нь юу вэ?

-Бид хоёр их наяд төгрөгөөр дэд бүтцийн салбараа шинэчилж, хөрөнгө оруулалтын асуудлыг нэг мөр шийдвэрлэе гэж байгаа. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг тэлэхэд хамгийн их саад болж байгаа салбар бол эрчим хүчний дэд бүтэц.Орон нутагт залуучууд орон сууцтай болох гэхээр аймгийн төвүүдэд дулааны эх үүсвэр хүрэлцдэггүй. Дулааны асуудлыг нь шийдвэл хувийн хэвшлийнхэн орон сууц барина. Залуучууд ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болох боломж бүрдэнэ.Нөгөө талаар уул уурхайн бүлэг ордуудаа ашиглалтад оруулах, экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд эрчим хүчний эх үүсвэр дутагдаж байна. Энэ асуудлыг шийдэх шаардлагатай.Бид эдийн засгаа тэлж, эдийн засгийн өсөлтийг ард иргэдийнхээ амьдрал, өрх гэрт хүргэх бодлого хэрэгжүүлэхийг зорьж байгаа.Мэдээж хэлэлцүүлгийн явцад ард иргэдээсээ асууна. Иргэд ногдол ашгаа шууд авах уу, Хуримтлалын сандаа төвлөрүүлэх үү, эсвэл Оюутолгойгоос орж ирж байгаа анхны ногдол ашгаараа Монгол Улсын хөгжилд саад болж байгаа дэд бүтцийн асуудлаа шийдэх үү гэдгийг ярилцана.

Бид 10 аймгийн дулааны асуудлыг шийдэхээр ярьж байна. Аймгуудад дулааны эх үүсвэр бий болбол орон сууц баригдана. Нөгөө талд Засгийн газар бага хүүтэй ипотекийн зээлээр санхүүжүүлнэ. Орон нутагт бизнес эрхлэх иргэддээ бага хүүтэй зээл олгоно.Өнөөдөр банкны зээлийн хүү жилийн 20-24 хувьтай байна. Үүнийг жилийн 10 хувийн хүүтэй болгох бодлого ярьж байгаа. Мөн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 45 мянга орчим иргэн байна. Энэ асуудлыг нэг мөр шийдэх зорилготой.

-Төсөвтэй хамт нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ хуулийн төсөл оруулж ирж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Яагаад тусгайлан нэг удаагийн хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзсэн бэ?

-Оюутолгойн ногдол ашиг бол төсвийн байнгын, тогтвортой орлого биш. Тиймээс нэг удаагийн хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзсэн.Цаашдаа 2028, 2029 оны төсвөө төлөвлөж, Монгол Улсын төсөв цаг хугацааны дарааллаараа явна. Тиймээс дараа дараагийн төсөвт дарамт учруулахгүйн тулд нэг удаагийн хуулиар зохицуулалт хийж байгаа.Засгийн газрын оруулж ирсэн төсөл ард иргэдийн амьжиргааг эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтөөс хэрхэн хамгаалах вэ гэдэгт чиглэж байгаа. Төрийн албан хаагчид, ахмадуудын орлогыг инфляцын нөлөөллөөс хамгаалах, цалин, тэтгэврийг тогтвортой түвшинд барих, үнийн өсөлтөд нөлөөлж байгаа дотоодын бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх асуудлыг төсвийн төсөлд тусгасан.Гэтэл энэ асуудлыг хэлэлцэхгүй, байнгын хороод болон чуулганы хуралдаанд суухгүй байгаа нь ойлгомжгүй байна. Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлснээс хойш 20 гаруй хоног өнгөрсөн ч дөнгөж гуравдугаар хэлэлцүүлэг рүү орж байна. Нийгмийн бодлогын байнгын хороо ч хуралдаж чадсангүй.Ард түмний амьдрал хэцүү байна гэж ярьдаг. Тэр асуудлыг шийдэхээр төсөл оруулж ирэхэд хэлэлцэхгүй, хуралдахгүй байгааг би ойлгохгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 181 (7923)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Гэмт хэрэг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Ярилцлага
  • •ММ-ын тодруулга
  • •Үндэсний спорт
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
ХУРААХ
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу...
Ачит Ихт компанийн 2022-2025 онд...

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

БАТСАЙХАН 2026-09-25

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 зөрчил бүртгэгдлээ

16 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ийн нэрэмжит Химийн масс олимпиад боллоо

17 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ Индонезийн багийг хожлоо

17 цагийн өмнө өмнө

Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

17 цагийн өмнө өмнө

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

17 цагийн өмнө өмнө

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

17 цагийн өмнө өмнө

16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө

17 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

1 өдрийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

1 өдрийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

2 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

2 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

САНАЛ БОЛГОХ
2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-24 өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-24 өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-24 өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

2026-11-23 өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2026-11-24 өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2026-11-22 өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-22 өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2026-11-24 өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

2026-11-24 өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

2026-11-23 өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

2026-11-22 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-11-23 өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

2026-11-23 өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

2026-11-23 өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

2026-11-23 өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

2026-11-23 өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

2026-11-24 өмнө

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

2 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

2026-11-24 өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2026-11-24 өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах