• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Мөн Ашигт малтмалын тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн төслийг санал хурааж батлав.  Баасан гарагийн хуралдаанаас тоймлон хүргэж байна.

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Үүний дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг эцэслэн батална. Нийт долоон хууль нэг тогтоолын төсөл байгаа гэв.

Улмаар санал хураалт явуулахад, 

  • Хөдөө аж ахуйн тухай хуультай холбогдуулан боловсруулсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 81 хувиар дэмжлээ.
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 68 хувиар дэмжлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн 11 хуулийн төслийг баталлаа.
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 78 хувиар дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн 7 хуулийн төсөл нэг тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Төсвийн тодотгол: Гэрт ойрхон сургууль хөтөлбөрийн 50 тэрбумыг хасч, батлав

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг 2026 оны наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн барьсан. Тэгвэл тус хуулийн төслийг УИХ өнгөрсөн баасан эцэслэн баталлаа. Төсвийн тодотголыг баталснаар арваннэгдүгээр сарын 1-ээс эмч, багш нарын цалинг олгох боломжтой болсноос гадна тэтгэвэр 100-300 мянган төгрөг нэмэгдэхээр болов.

Тодруулбал, Засгийн газраас 2026 оны төсвийг 1.4 их наядаар танаж, 1.4 их наядыг цалин, тэтгэвэр, стратегийн бүтээгдэхүүний нөөц бүдүүлэх, эрчим хүчний татаасанд зарцуулахаар тусгасан ирсэн. 1.4 их наядыг хаанаас хэмнэсэн бэ гэсэн асуултад Сангийн яамнаас нийслэлийн үнэт цаас 758 тэрбум төгрөг, урсгал зардлаас (Сайд нарын багц): 433.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг хэмнэсэн гэлээ.  Харин Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд гэрт ойрхон сургууль байгуулахад 50 тэрбум төгрөг төсөвлөсөн ч хэлэлцүүлгийн шатанд хасагдсан юм. Боловсролын сайд Л.Энх-Амгалан “УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Б.Жаргалан нарын гаргасан саналын томъёоллоор дэмжигдээд түрээсэлж байгаа сургууль цэцэрлэгүүдийн 30 мянган хүүхэд 10, 11, 12 сарын түрээсийн зардалгүй үлдэж байна” хэмээн мэдэгдсэн юм.

“Ирэх нэгдүгээр сарын 1-ээс тамхины татвар нэмэгдэнэ”

УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүний санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэлээд маргаан, шүүмжлэл дагуулсан юм.Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөвхөн янжуур тамхи бус электрон тамхи, халаадаг тамхи зэрэг никотин агуулсан бүтээгдэхүүний худалдаа, сурталчилгаа, хэрэглээ болон хяналтыг зохицуулахад чиглэжээ. Мөн хүүхэд, өсвөр үеийнхнийг тамхины хэрэглээнээс хамгаалах, бүтээгдэхүүний найрлага, никотины агууламжид тавих хяналтыг сайжруулах зорилготой байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Хамрын тамхийг өв соёлтой холбоотой гэж үзэн янжуур, электрон болон халаадаг тамхинаас ялгаатай зохицуулалтаар авч үзсэн. Харин электрон тамхины сурталчилгааг хязгаарлаж, зөрчилд ногдуулах торгуулийг шинэчлэх, тамхитай холбоотой тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг чангатгахаар тусгасан. Бүтээгдэхүүн зах зээл дээр байж болох ч зар сурталчилгааг хэрхэн хийх, хүүхдэд борлуулах, эсэх никотины агууламжийг хянах, татвар, хураамжийг хэрхэн ногдуулах зэргийг нэг бүрчлэн хуулийн заалтаар зохицуулсан. Тамхидалт 2030 он гэхэд 14 хувиар буурна.

Хууль батлагдсанаар, 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс үнэр, амт оруулсан, гаатай тамхин төрлийн бүтээгдэхүүний татвар нэмэгдэнэ. Мөн электрон болон янжуур тамхины импорт, худалдаанд тавих хяналтыг сайжруулж, холбогдох зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцно. Түүнчлэн их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 500 метрийн радиуст тамхин төрлийн бүтээгдэхүүн худалдаалахгүй байхаар зохицуулсан. Хятад улсад электрон тамхи хэрэглэхийг бүрэн хориглосон ч гадны зах зээлд худалдах зориулалтаар дотооддоо үйлдвэрлэдэг. Монгол Улсад жил бүр тамхины хэрэглээтэй холбоотой шалтгаанаар 4300 орчим хүн нас бардаг гэсэн тооцоо бий. Энэ нь нийт нас баралтын 17 орчим хувийг эзэлдэг аж. Мөн тамхины хэрэглээнээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал жилд 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувьтай тэнцдэг байна. Монгол Улсад Тамхины хяналтын тухай хууль анх 1993 онд батлагдсан бөгөөд 2005 оноос хойш хэд хэдэн удаа шинэчлэгдэж, нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

“АМНАТ-ын хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүллээ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.  Энэ үеэр  УИХ-ын гишүүн Б.Заяабал “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 7 дугаар зүйл буюу хууль хэзээнээс эхлэн даган мөрдөх хугацаагүйгээр баталчихлаа. Энийг ердийн журмаар хугацааг тогтоох тухай тэмдэглэж өгнө үү. Хэрэгжих хугацааг хуулиар тусгайлан заагаагүй тохиолдолд  Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараагаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ” гэв. УИХ-ын дарга С.Бямбацогт “Энэ хуулийг хаваржин, намаржин хэлэлцээд нэлээд хэл ам дагуулсан хууль. Мэргэжлийн байнгын хороо ажилдаа хариуцлагатай хандал даа. Эх барьж байгаа зөвлөхүүд, байнгын хорооны зөвлөхүүд юугаа хийж байсан юм. Ажлын хэсэг юу хийж байсан бэ. Ийм хариуцлагагүй байж болохгүй шүү. Хуулиа хариуцлагатай батална шүү. Одоо ердийн журмаар хэрэгжинэ гэж ойлголоо” гэв.

Энэхүү хууль батлагдсанаар, геологийн хайгуулыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын бодлогыг бэхжүүлэх, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зэрэг гол өөрчлөлтүүд хэрэгжих юм. Тухайлбал, орон нутагт хуваарилах АМНАТ-ын хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, уурхайн нөхөн сэргээлт, хаалтын санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэхээс гадна зэсийн АМНАТ-ын зохицуулалтыг шинэчилж, салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхээр тусгажээ.

Хяналт шалгалтын тухай хуулийн төсөл: Сонсгол зохион байгуулаад үр дүнд хүрч байна уу?

Мөн нэгдсэн чуулганаар хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв.

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Хянан шалгах түр хороо байгуулах, сонсгол явуулах хуулийг би 2020 онд санаачилж батлуулсан. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын хянан шалгах анхдагч хуулийг баталсан. Үүнээс хойш сонсгол, түр хороо байгуулах ажлыг хийсэн. Хөгжлийн банк, нүүрс, ногоон автобус, Оюутолгойн олон сонсгол хийсэн. Тэнд баахан гэмт хэрэг, баахан хүмүүсийг цоллодог. Тэр дунд гэмгүй хүн ч байсан, гэмтэй нь нуугдаж байсан. Энийг л үр дүнтэй болгох үүднээс энэ хуулийн 10 дугаар зүйлийг бүхэлд нь шинэчлэн найруулж, өөрчилж байгаа. Сонсгол хийгээд авч хэрэгжүүлэх арга хэмжээ ийм ийм байна гэдэг зохицуулалтыг тусгаж өгч байгаа. Тэгэхгүй бол олон асуудал байна. Уржигдар Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Х.Тэмүүжин гишүүн Ж.Эпштейний хэрэгтэй холбоотой санал гаргасан. Хүмүүсийг цоллох гэж байгаа юм шиг оролцож байгаа хүмүүс нь ёс зүйгүй авирлаж, сонсгол удирдаж байгаа  хүн нь удирдаж чадахгүй, цаана нь УИХ-ын нэр хүнд унадаг байж болохгүй. Энэ бүх асуудлыг зохицуулалтыг тусгасан байгаа. Хаана ямар асуудал байгааг тогтоож, алдааг илрүүлж, цаашид шат дараатай арга хэмжээ авах болно. Тэгээд ийм үр дүн гарлаа гэж эргээд мэдээлдэг болно.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Энэ хуулиар төсвийн боловсруулалт, төсвийн эхний гурван шат, төсвийн гүйцэтгэлтэй холбоотой хяналт шалгалтыг хийдэг зохицуулалтыг тусгаж байгаа. Б.Жавхлан гишүүн УИХ-аар юуг ч шийдэж болно гэдэг агуулга ярина лээ. Тийм юм байхгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр дэг болон хяналт шалгалтын тухай хууль асуудлуудыг яаж хэлэлцэх вэ гэдэг процессын шинжтэй хуулиуд юм. Бие даасан хуулиудын ач холбогдлуудыг дордуулж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18.2 дээр төсвийн тусгай шаардлага хангаагүй бол төсвийн төслийг буцаана гэж байгаа бол шаардлагатай бол буцаах санал хураалт явуулах тухай заалт байхгүй. Засгийн газрыг хариуцлагажуулж байгаа ач холбогдлыг бууруулж болохгүй. Тусгай шаардлага хангаагүй байхад төслийг нь буцаахгүй гар өргөж шийддэг дэг хэвээрээ явж байгаа. Хэрэв хэлэлцэж баталсан бол Ерөнхийлөгч хориг тавих заалт ч байгаа.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Өөрөө ойлгохыг хүсэхгүй муйхарлаад байх шиг байна. Одоо байгаа хууль чинь ийм байгаа учраас бид энийг дагаж мөрдөөд л явна. Хууль бичигдчихсэн. Та хууль санаачлах эрх нь нээлттэй шүү дээ. Хөндөгдсөн юмыг дахин буруу оруулж ирсэн юм шиг яриад байх юм.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-УИХ-ын хяналт шалгалт маш чухал. Бид хяналт тавьж, түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулж байна. Үүнээс гарсан дүгнэлт зөвлөмжийг хэрхэн биелүүлж, үр дүнд хүрч байна уу гэдгийг авч үзэх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 198 (7940)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Монголын IT салбарын холбоод...
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан...

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

БАТСАЙХАН 2026-10-19

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

18 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

18 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

18 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

18 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

19 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

19 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах