• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Томуугийн идэвхжил эхэлсэн ч вакцин алга

Хахир хүйтэн өвлийн цаг ирсэнтэй холбогдуулан нийслэлчүүд амьсгаа авах зайгүй сандралдан нааш, цааш гүйлдэх болов. Учир нь өнгөрсөн долоо хоногуудад орсон цасны улмаас хальтиргаа, гулгаа ихэсч, ГССҮТ-ийг зорих иргэдийн тоо ч эрс нэмэгдсэн талаар эмч, мэргэжилтнүүд анхааруулаад буй. Нийслэл даяар л хүн бүрийн өдөр тутмын амьдралд саад учруулах болсон машин зам болон гудамжин дахь цас, мөснөөс салах тухай хэлэлцүүлэг сошиал ертөнцөөр хөвөрч эхэлсэн. Зарим нэг нь техник, технологийн эрин үед амьдарч байж одоо болтол хүрз, давснаасаа салахгүй байна. Цас арилгагч машин авчихаач хэмээн санал дэвшүүлээд амжсан.
Энэ явдал хэрээс хэтэрч хотын дарга нь өнгөрсөн хоногт хэдэн удаа цас орсныг тоолж, эцэс сүүлдээ өөрөө нөгөө хүрзээ бариад цасаа цэвэрлэв. Улаанбаатарт ийн элдэв хөгтэй ч гэх үү, эмгэнэлтэй  ч гэх үү үйл явдал үргэлжилж байх хооронд аль хэдийнэ томуугийн вирүс идэвхжээд эхэлжээ. Тиймээс “Монголын мэдээ” сонин Томуугийн вирүс болон түүнээс хамгаалах вакцин тойрсон асуудлыг хөндөн энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ.
 
Амралтын өдөр 200-250 хүүхэд хүлээн авахад хандаж байна
 
Нэгэнтээ хүйтний улирлын эхний сар шувтарч байгаа энэ цагт өдөртөө -20 , шөнөдөө -30 хэм хүрч эхэлсэн. Цаашид ч улам хүйтэрнэ гэдгийг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхааруулаад байгаа билээ. Тэгвэл хүйтний эрч чангарч эхэлмэгц л нийслэлийн хүүхэд, багачуудын дунд томуу, томуу төст өвчний халдвар ихэсдэг. Тэр дундаа 0-6 настай хүүхдүүд ханиад, томуугаар өвчлөх нь элбэг байдаг. Харин ойрын өдрүүдэд  хальтиргаа, гулгаа, цас арилгах энэ тэр гэсээр хүүхэд, багачуудыг хоморголон өвчлүүлдэг ханиад, томуугийн талаар түр мартсан бололтой.
 
Тиймээс манай сурвалжлах хэсэг бодит байдал ямар байгаа талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорьсон юм. Учир нь томуу, томуу  төст  өвчний идэвхжлийн үеэр дүүргийн өрхийн болон нэгдсэн эмнэлгүүд ачаалалтай ажилладаг. Өнгөрсөн жил гэхэд нэг орон дээр 2-3 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн тохиолдол ч гарч байсан удаатай. Тиймээс иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг хүргэдэг дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн нэгийг зорьсон минь энэ. Биднийг очих үед Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Үйлчлүүлэгчдийн ихэнх хувь нь 0-6 насны хүүхдүүд байх аж. Хүлээн авахын коридорын гол хэсэгт урт ногоон өнгийн сандлыг дөрвөн эгнээ болгон тавьжээ.
 
...Бид ажлын өдрүүдэд нэг өдөрт гэхэд л 100-150 хүүхэд хүлээн авдаг. Харин амралтын өдрөөр 200-250 хүүхэд хандаж байна. 103-ын түргэн тусламжаар 3-4 хүүхэд ирдэг. Ер нь хэвтэх бичигтэй ирсэн хүүхэд болгоныг хэвтүүлэх боломжгүй. Яагаад гэвэл эмнэлгийн ор хүрэлцэхгүй. Манайх эмнэлгийн “Хүүхдийн тасаг” гэхэд л 150 ортой. Гэсэн ч одоогийн байдлаар 174 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна...
Мөн коридын хана дагуу сандлуудыг ч байрлуулсан харагдав. Энд тэндгүй халуундаа уйлж, ээж, аавдаа тэврүүлэн үе үе ханиах хүүхдүүд байх аж. Зарим нэг нь хүчтэй ханиалгандаа цээж нь өвдсөн бололтой гиншигнэн,  зарим нэг нь нусаа татан өөрийнхөө үзүүлэх ээлжийг хүлээн суусан. Энэ оны арваннэгдүгээр сар дуусах дөхөж байгаа ч эмнэлгийн ачаалал их байгаа гэдэг нь үзүүлэхээр ирэх хүмүүсээс л мэдэгдэж байсныг нуух юун. Хүлээн авахын сувилагч нар ч хүн их байгаа талаар бидэнд хэлсэн. Хөх комбиназон дотуур ногоон өнгийн цамц өмссөн хоёр настай болов уу гэмээр жаал хүү үе үе хүчтэй ханиалган суугаа харагдав. Тэр хатгаа тусч эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрсөн долоо хоногт гарсан гэнэ. Гэхдээ хатгаа нь дахин сэдэрч буцаж иржээ. Тэгэхдээ дахиад л эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүй болсон аж. Ханиад хүрснээс болоод цэцэрлэгтээ ч явахгүй байгаа талаар түүний ээж бидэнтэй цөөн хором ярилцсан юм. Энэ хүү бол ганцхан жишээ. Цэнхэр халадтай сувилагч бүсгүй ирсэн хүүхдүүдийн мэдээллийг бүртгэж авах бөгөөд ээж, ааваас нь “Хүүхдэд нь одоо ямар зовиур илэрч байна” гэж асуух аж.
 
Хариуд нь эцэг, эхчүүд “Халуурч байна. Хэдэн өдөр халуураад өрхийн эмчдээ үзүүлтэл хэвтэх бичиг хийж өглөө” хэмээн хариулж байлаа. Үнэхээр та энэ өрөөнд орсон цагаасаа л сонсох үгсийн нэг бол “өндөр халуурч байна” гэх үг. Бид хүлээн авахын ээлжийн эмчтэй уулзах гэж 30 гаруй минут хүлээв. Тэр хугацаанд хүлээн авахыг зорьж ирэх хүмүүсийн тоо тасрахгүй л байлаа. Энд дахин нэг зүйлийг онцолъё. Хүлээн авахад хандаж ирсэн хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байсан юм. Тэр дундаа 0-6 настай багачууд ээж, аавдаа тэврүүлэн цор цор ханиалгасаар орж ирцгээж байв. Ингээд бид бараг 40 орчим минут хүлээсний дараа Баянзүрх дүүргийн яаралтай тусламжийн төвийн хүүхдийн эмч Б.Будтай уулзсан юм. Тэрбээр, “Хүлээн авахын ачаалал их байна. Бид ажлын өдрүүдэд нэг өдөрт гэхэд л 100-150 хүүхэд хүлээн авдаг. Харин амралтын өдрөөр 200-250 хүүхэд хандаж байна. 103-ын түргэн тусламжаар 3-4 хүүхэд ирдэг. Ер нь хэвтэх бичигтэй ирсэн хүүхэд болгоныг хэвтүүлэх боломжгүй.
Яагаад гэвэл эмнэлгийн ор хүрэлцэхгүй. Манай эмнэлгийн “Хүүхдийн тасаг” гэхэд л 150 ортой. Гэсэн ч одоогийн байдлаар 174 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тийм болохоор хүнд гэсэн хүүхдээ л хэвтүүлдэг. Ачаалал ерөнхийдөө ихэссэн. Зарим эцэг, эхчүүд өрхийн эмнэлэгтэй үзүүлсэн чинь болохгүй байна аа гээд л хүүхдээ аваад ирдэг” гэв. Тус эмнэлгийн хүлээн авахад хандаж буй хүүхдүүдийн 80-90 хувь нь ханиад томуу туссан хүүхдүүд эзэлж байна гэдгийг тэрбээр онцолсон юм. Харин үлдсэн 10-20 хувийг нь шингэн алдалт, суулгалттай хүүхэд эзэлж байгаа аж. Үзүүлэхээр ирсэн өвчтнүүдэд бүрэн үйлчлэхийн тулд өдөрт дөрвөн эмч жижүүрлэдэг гэнэ. Тодруулбал, тасагт хоёр эмч, хүлээн авахад нэг эмч, сэхээн амьдруулахад нэг эмч ажилладаг аж. Хэрвээ  ачаалал хэт ихэсвэл нэмэгдэж эмч гарч ажилладаг байна.
 
Манай сурвалжлах хэсгийг эмчийн өрөөнөөс гарахад хүүхдээ үзүүлэхээр хүлээх эцэг, эхчүүдийн дараалал үргэлжилсээр л байлаа. Удаан халуурсны улмаас бие нь сульдан халуунаа үзүүлэхгүй хэмээн нэгэн жаал хүү уйлж харагдав. Энэ хүү мөн л ханиад хүрч, халуурсан бөгөөд мөн хэвтэх бичигтэй. Тэр­бээр энэ жил нэгдүгээр ангид орсон гэнэ. Монгол Улс­ын Үндсэн хуульд заасны дагуу хүн бүр эрүүл мэндээ хамгаал­уулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Гэхдээ эмнэлгийн тоотой хэдхэн орноос шалтгаалан өрхийн эмчийн хэвтэх бичигтэй хүлээн авахад ирсэн хүүхэд бүр эмнэлэг­тээ хэвтэж чадахгүй байна. 
 
Ханиад хүрсэн хүүхдүүдийг цэцэрлэгээс нь чөлөөлж байна гэв
 
Томуугийн вирүс амьсгалын замаар халддаг. Халдвар авсан хүн ханиах, найтаах үед халдварлагдсан агаар дусал гар, эд зүйлсийн гадаргууд бууж, харин жин багатай жижиг хэсгүүд нь агаарт тогтон үлддэг байна. Харин бусад хүмүүс тэр агаараар амьсгалах, эсвэл халдварлагдсан гар, гадаргуутай хүрэлцсэний улмаас халдвар авдаг аж. Тиймээс бага насны хүүхдүүдийн халдвар авч байгаа хамгийн эхний газар бол яах аргагүй цэцэрлэг.
 
...Хятад улсад захиалсан вакцин буух байх гэж харж байгаа. Нийт 78 мянга гаруй хүн тун вакцин ирэх ёстой. Бид вакцин тарихтай холбоотой бэлтгэл ажлыг бүрэн хангаж байна. Ер нь вакцинаа арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд хийсэн байх ёстой гэж үздэг... 
Нэг хүүхэд л цэцэрлэгтээ ханиадтай ирчихэд  бусад нь халдвар авах тохиолдол их байдаг. Иймд манай сурвалжлах хэсэг цэцэрлэгийн багш нартай уулзаж, ханиад томуугийн дэгдэлт хэр байгаа талаар ярилцсан юм. Бид цэцэрлэг рүү очсон нь учиртай. Ханиад,томуугийн вирүсээр өвчлөгсдийн ихэнх нь цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс бид 128 дугаар цэцэрлэгийг зорьсон. Манай сурвалжлах хэсгийг 128 дугаар цэцэрлэг рүү очиход багачууд үдийн хоолондоо орж байсан юм. Бид гадаа хүйтэн, ханиад томуу ихтэй байгаа учраас хүүхдүүдийн байрлаж буй анги танхим руу оролгүй цэцэрлэгийн арга зүйч С.Мөнхжаргалтай ярилцав. Тус цэцэрлэг нийт 240 хүүхэдтэй гэнэ. Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүд  ханиад, томуу хүрэх болсон тухай цэцэрлэгийн арга зүйч онцолсон. Тэрбээр, “Ер нь ханиад байна.
 
Манай цэцэрлэгийн бага бүлэг нийт 50 хүүхэдтэй. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хүүхэд ирсэн байна. Харин дунд бүлэг нь нийт 60 гаруй хүүхэдтэйгээс 50 орчим нь ирсэн. Тэгэхээр нийт хүүхүүдийн 20-30 хувь нь ханиад, томуугийн өвчлөлтэй байна. Бид нийслэл болон дүүргийн боловсролын газраас ирсэн зөвлөмжийн дагуу хүүхдүүддээ ханиад, томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх цэгэн массажийг хийж хэвшүүлж эхэллээ. Ангийн багш бүрт ведио хичээл өгөөд хүүхдүүддээ өдөр бүр хийлгэдэг болсон. Мөн манай багш нар хүүхдүүддээ ажиглалт хийж байна л даа. Өглөө болон өдөр унтлагын цагаар нь. Ялангуяа хүүхдийн өдрийн унтлагын цагаар ажиглалт хийхэд тэр хүүхэд ханиад хүрсэн үгүй нь сайн мэдэгддэг.
 
Хэрвээ унтаж байхдаа хий ханиалгаад байвал ээж, аавд нь хэлж шуурхай арга хэмжээ авдаг. Мөн хүүхдүүдийнхээ идэж байгаа хоол хүнсэнд ч гэсэн анхаарч амин дэмтэй, дархлаа сайжруулдаг хоол, цай өгдөг” гэв. Мөн тэрбээр хэрвээ ханиад хүрсэн хүүхэд байвал бусдад нь халдаахгүйн тулд чөлөө олгож байгаа гэдгийг онцолсон. Ганцхан цэцэрлэгээр ороход л нийт хүүхдүүдийн 20-30 хувь нь ханиад хүрсэн байлаа. Цэцэрлэгт бодит байдал ийм байхад нэгдсэн эмнэлгүүд ачаалалтай байх нь арга ч үгүй биз. 
 
Томуугийн идэвхжил 0.4 хувиар өсчээ
 
Бид ийнхүү бодит байдалттай танилцсаны дараа Нийслэлийн эрүүл мэндийн газар очиж, энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа, томуугийн идэвхжилт ямар байгаа талаар лавласан. Биднийг очих үед тус газрын Халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэх албаны дарга Баатарсүх яам руу хуралд суухаар явсан байсан тул түүнтэй утсаар холбогдож, энэ талаархи мэдээлэл авсан.
 
-Дүүргийн нэгдсэн эмнэлэг болон цэцэрлэгээр явж үзлээ. Бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томуу их байна. Томуугийн дэгдэлт эхэлсэн үү?
-Томуугийн дэгдэлт гэж яг хэлж болохгүй. Эрүүл мэндийн сайдын тушаалд энэ талаар нарийн тусгаж өгсөн байдаг. Тухайлбал, 6-9 хооронд байвал улирлын томуугийн идэвхжлийн үе байна гэж үздэг. 11-13 бол хэсэгчилсэн дэгдэлт. Түүнээс дээш бол дэгдэлт гэж тооцдог. Бид долоо хоногийн зайтай мэдээлэл авдаг. Ингэхдээ их олон янзаар тандалт, судалгаа хийдэг л дээ. Эмнэлэгт зориулсан, түргэн тусламжийн дуудлагад, лабораторын аргаар, амбулаторын үзлэгт хүртэл тандалт, судалгаа хийнэ. Амбулаторын үзлэгийн тандалт, судалгаанаас харахад ханиад, томуугийн тархалт 6.7 хувьтай байна. Энэ өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр шүү. Энэ нь тэрний түрүүчийн долоо хоногоос 0.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлтэй байгаа юм. Түрүү долоо хоногт 6.2 хувь байсан. Мөн нийт үзүүлж буй иргэдийн дийлэнх нь буюу 83 хувь нь 0-9 насны хүүхдүүд байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
 
-НЭМГ-аас энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид шат дараатай олон ажлыг хийж байна. Сургууль, цэцэрлэгийн ирцид тандалт, судалгаа хийж байгаа. Түүнээс гадна хамгийн чухал зүйл бол орны хүрэлцээ байдаг. Өнөөдөр гэхэд л орны ачаалал 3.2 хувиар өссөн байх жишээтэй. Тиймээс бид орны хүрэлцээг хангахын тулд шаардлагагүй хэвтэгсдийг багасгах тал дээр анхаарч, ажил зохион байгуулсан. Хүүхдийн орны ачаалал ихэссэн тохиолдолд насанд хүрэгчдийн орыг хүүхдийн оронд шилжүүлэх хүртэл зохицуулалтын арга хэмжээ авч байна.
 
-Ямар вирүс давамгайлж байна вэ?
-Нийт 23 нэгдсэн эмнэлгүүд дээр тандалт, шинжилгээний цэг ажилладаг. Тэдгээр цэгүүд дээр аль төрлийн вирүс давамгайлж байна вэ, томуугийн вирүс мөн үү, эсвэл томуу төст вирүс үү гэдгийг тогтоож судалдаг. Тэндээс лхагва гараг бүр мэдээлэл ирдэг. Уг нь мэдээлэл нь маргааш /өнөөдөр/ ирэх юм. Гэхдээ өнгөрсөн лхагва гарагт томуугийн вирүс эргэлтэд байхгүй байна гэдэг нь мэдээ гарсан. Маргаашийн мэдээ яаж гарахыг мэдэхгүй байна. 
 
-Томуугийн вакцин ирсэн үү?
-Вакцин ирсэн. Энэ даваа гарагт буусан. Одоо зохион байгуулалтын ажил хийгдэнэ. Гэхдээ энэ талаар ХӨСҮТ-өөс сайн тодруулж асуух хэрэгтэй.
 
Томуугийн вакцин энэ сарын 23-нд ирнэ 
 
НЭМГ-аас нийслэлийн эмнэлгүүдэд амбулаторийн үзлэгт 78.520 хүн хамрагдсанаас 4500 нь томуу,  томуу  төст  өвчтэй  гэж оношлогдсон байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар нэмэгдсэн гэдгийг хэлж байлаа. Томуугийн вакцинд зургаан сартайгаас дээш насны бүх хүн хамрагдах боломжтой бөгөөд вакцин хийлгэж хүн эрүүл байх, сарын дотор ямар нэгэн вакцин хийлгээгүй, өндөгний харшилгүй байх гэсэн шаардлагатай тавьдаг. Томуугийн улирлын  идэхвжил аль хэдийнэ  эхэлсэн ч томуугийн вакцин ирээгүй байгаа юм. Тиймээс ХӨСҮТ-ийн сургалт, хэвлэл мэдээллийн ажилтан, тэргүүлэх эмч Ч.Уртнасангаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Томуугийн вакцин энэ сарын 21-нд ирнэ гэж байсан. Вакцин ирсэн үү?
-Томуугийн вакцин урьдчилсан байдлаар энэ сарын 21-нд  ирнэ гэж байсан. Одоогийн байдлаар ирээгүй байна. Гэхдээ энэ сарын 23-нд эхний вакцин ирнэ гэсэн мэдээлэл байна. Одоогоор буусан зүйл алга. 
 
-Энэ жил вакцинаа ямар улсаас оруулж ирж байна вэ?
-Энэ удаагийн вакциныг хоёр тасалж байгаа. Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар 33 мянган хүн тун вакциныг Франц улсад захиалсан. Мөн 40 мянга гаруй хүн тун вакциныг АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн тусламжийн шугамаар олгох гэрээ байгуулсан. Энэ вакциныг Хятад улсад захиалсан юм билээ. Бид эхний ээлжинд Хятад улсад захиалсан вакцин буух байх гэж харж байгаа. Нийт 78 мянга гаруй хүн тун вакцин ирэх ёстой. Бид вакцин тарихтай холбоотой бэлтгэл ажлыг бүрэн хангаж байна. Ер нь вакцинаа арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд хийсэн байх ёстой гэж үздэг. Гэхдээ энэ жил хөрөнгө, санхүүгийн асуудлаас болж шийдэгдэхгүй оройтоод байна. 
 
-Ханиад томуугийн өвчлөлийн байдал улсын хэмжээнд хэр байна вэ?
-Амбулатороор үйлчлүүлж буй нийт иргэдийн өвчлөлийн байдлаас харахад ханиад, томуугийн өвчлөл улсын хэмжээнд 4.7 хувь, нийслэлд 5.8, аймгуудад дөрөв орчим хувьтай байна. Хүүхдийн дуудлагын 30 хувь, насанд хүрэгчдийн дуудлагын хувьд хоёр хувийг энэ төрлийн өвчлөл эзэлж байгаа юм. Улсын хэмжээн дэх нийт орны 11 орчим хувь дээр амьсгалын замын уушиг, амьсгалын замын цочмог өвчтэй 700 орчим хүн хэвтэж байгаа. Томуугийн вакцин сайн дурын үндсэн дээр хийгддэг. Иргэн хүн заавал хийлгэх ёсгүй байдаг. Гэхдээ жилд нэг удаа вакцин хийлгэснээр өөрийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засагт ч гэсэн хэмнэлттэй.
 
Ямартай ч манай улсад томуугийн улирлын идэвхжил эхэлсэн хэдий ч захиалсан 78 мянган хүн тун вакцин одоогийн байдлаар ирээгүй байна. Албаныхан энэ сарын 23-нд ирнэ гэдгийг онцолж байв. Мөн эмч, мэргэжилтнүүд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх цэгэн массажийг байнга хийж, гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийн, даарахгүй байхыг анхааруулсан юм. 
 
Цэгэн массаж хийх зөвлөмж
 
Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгодог. Цэгэн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:
1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг) 
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)             
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилний хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг) 
  
Цэгэн массажийг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-6 удаа, боломжтой бол байнга хийхэд сайн.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ
Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр
Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •Ипотекийн зээл
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Ерөөсөө шоронд оръё
Барак Обама Майкл Жорданд "Эрх...

Томуугийн идэвхжил эхэлсэн ч вакцин алга

Батзаяа 2016-11-23

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ
Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр
Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Эрүүл Мэндийн Яамны тендерийн ажлыг хийж гүйцэтгээд, үлдэгдэл мөнгөө авч чаддаггүй ээ

14 цагийн өмнө өмнө

Б.Энх-Оргил өнөөдөр дэлхийн аварга цолны төлөө тулалдана

15 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа

15 цагийн өмнө өмнө

Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

15 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг мэйжорын эхний өдөр нэг хожил, нэг хожигдолтой боллоо

15 цагийн өмнө өмнө

Морин хуурын найрал хөгжмийн хамт олон Ром хотноо уран бүтээлээ өргөн барилаа

15 цагийн өмнө өмнө

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно

15 цагийн өмнө өмнө

Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

15 цагийн өмнө өмнө

“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ?

15 цагийн өмнө өмнө

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна

15 цагийн өмнө өмнө

Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ

15 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр

16 цагийн өмнө өмнө

Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Багахангай-Хөшигийн хөндий” төмөр замын төслийн бүтээн байгуулалт 84 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг мэйжорын эхний тоглолтоо "Imperial Esports" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн эрх зүйн орчныг сайжруулна

1 өдрийн өмнө өмнө

Цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж ажиллахыг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрыг тохируулагч агентлаг болгох санал

1 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэтийн 49”-ийн Д.Эрдэнэбилэг нарыг шүүх ёстой юу, шагнах учиртай юу?

1 өдрийн өмнө өмнө

С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг дахиад “задлав” уу

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгуулжээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлаар танилцуулга сонсоно

2 өдрийн өмнө өмнө

МИК-ийнхан ASMMA-ны ээлжит хуралд оролцлоо

САНАЛ БОЛГОХ
2025-11-30 өмнө

Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

2025-11-30 өмнө

Бичил хорооллын таван байрны фасад дулаалгын ажил дууслаа

2025-11-29 өмнө

Тун удахгүй: “SANTA VILLAGE - САНТАГИЙН ТОСГОН”

2025-11-29 өмнө

“Эрдэнэс тавантоглой” ХК-д хийх хөндлөнгийн аудит эхэллээ

2025-11-29 өмнө

Х.Нямбаатар: Орон сууцны шинэ загвар, ухаалаг шийдэл бүхий төсөл, хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байна

2025-12-02 өмнө

Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна

2025-11-30 өмнө

Лаг хатааж шатаах үйлдвэр төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүрэн шинжилгээ хийнэ

2025-11-29 өмнө

СХД-ийн эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна

2025-12-01 өмнө

Хан-Уул дүүргийн 10-р хорооны өрхийн ЭМТ-ийн барилгын ажил дууслаа

2025-12-02 өмнө

Сүхбаатарын талбайгаас Скай Резорт чиглэлд автобус явна

2025-12-01 өмнө

Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ

2025-12-01 өмнө

Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 1280 орыг нэмлээ

2025-12-01 өмнө

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болно

2025-11-29 өмнө

Г.Занданшатар: Төсвийг танаснаар зөв голдиролд нь оруулж чадсан

2025-11-29 өмнө

Х.Нямбаатар: ТЭЦ-3 орчимд агаар бохирдолтой байгаа

2025-11-29 өмнө

“Богдхан уулын хишиг” барилдаан өнөөдөр болно

2025-12-02 өмнө

СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

2025-12-01 өмнө

Ипотекийн зээлдэгчийн орлогыг хэрхэн тодорхойлох вэ?

2025-11-30 өмнө

Л.Энхрийлэн Абу-Дабигийн Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2025-12-02 өмнө

“Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2025-11-29 өмнө

Төрийн өмчит зарим компанийн удирдлагад хариуцлага тооцно

2025-11-29 өмнө

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилжээ

2025-12-01 өмнө

“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

2025-12-01 өмнө

Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

2025-12-02 өмнө

БГД-ийн 14 дүгээр хорооны хоёр байрыг дулаалж, фасадыг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

МИК-ийнхан ASMMA-ны ээлжит хуралд оролцлоо

2025-12-02 өмнө

Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

2025-12-01 өмнө

Оклахома Сити Тандер улирлын 20 дахь хожлоо байгууллаа

2025-11-29 өмнө

Э.Ариунболд Абу-Дабигийн Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах