• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ч.Гантулга: Дахин төлөвлөлтийг гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах гэж гаргасан, гэвч зорилгодоо хүрч чадсангүй

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Азийн Хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-тэй хамтран өчигдөр “Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөхөд төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр НИХТ, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны дэд хорооны дарга, БХБ-ын сайдын зөвлөх Ч.Гантулгыг “Чухал сэдэв” буландаа урьж, ярилцлаа. 
 
-Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг Улаанбаатар хотод хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал болчихоод байна. Өнөөдөр төр, хувийн хэвшлийнхэн, гадны хөрөнгө оруулагчид нийлээд, тал талаасаа л энэ асуудлыг ярилцаж байна. Ер нь ямар шийдэлд хүрч байх шиг байна?
-Бид олон жил энэ асуудлыг бөөгнөрүүлж ирсэн. Шийдэх гэж янз бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Би энэ хэлэлцүүлэгт тавьсан илтгэлийнхээ үеэр дурьдсан. 2010 онд 70 орчим мянган айл өрхтэй байсан гэр хороолол 2016 оны байдлаар 220 мянгад хүрч, гурав дахин нэмэгдсэн байна. Нөгөө талаас барилга, орон сууц барьж байгаа тоо нь бас нэмэгдсэн.
 
Одоогийн байдлаар зах зээл дээр бэлэн 80 мянган орон сууц байна. Түүний 30 орчим мянга нь ашиглалтад орчихсон, улсын комисс хүлээгээд авчихсан байгаа. Гэтэл айл өрх нь орж чаддаггүй. Ийм л байдал үүсчихсэн байна. Нэг талаасаа орон сууц нь баригдаад байгаа боловч нөгөө талдаа гэр хороолол нь жил болгон тэлж байдаг. Ийм л зүй тогтолтой болчихлоо. Яагаад ийм байдалд хүрчихэв. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд бид өчнөөн мөнгө зарцуулсан. Барилгын салбарыг дэмжие гээд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ч багагүй мөнгө зарцуулсан шүү дээ. Тэр мөнгийг бондоос гаргасан.
 
Үндсэндээ зээл л гэсэн үг. Тийм байтал үр дүн нь гараагүй. Тэгэхээр энэ бол бодлогын л алдаа байсан. Бид анхнаасаа журамтай, дүрэмтэйгээр энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой байсан юм. Журам, дүрэм юун дээр илэрч гарах байсан бэ гэвэл, нийслэлийн орон сууцтай иргэд дахин байр худалдаж авах эрхтэй байх ёсгүй. Бид уг нь дахин төлөвлөлтийн хөтөлбөр гэдгийг гэр хорооллыг орон сууцжуулах л гэж гаргасан шүү дээ. Бохирдоод байгаа агаар, хөрсний асуудлыг шийдье гэж орон сууц барьж ирсэн биз дээ.
 
Гэтэл яг зорилтот бүлэгтээ хүрч ажиллаж чадсангүй. Дахин төлөвлөлтөд зориулж гаргасан мөнгө хаана байна, хэдэн банк, барилгын компаниуд дээр л эргэлдэж байгаа. Бизнес хийж байгаа, боломжийн орлоготой хүмүүс нь 2-3, цаашлаад дөрвөн байр худалдаад авчихлаа. Нөгөө гэр хорооллын Дорж, Дулмаа авах ёстой байсан байрыг тэр нөхдүүд авчихаад, үнийн өсөлтийг бий болголоо. Улмаар авсан байраа эргүүлээд өнөөх Дорж, Дулмаад түрээслэх байдал ажиглагдаж ирж байна. Тэгэхээр бид энэ хөтөлбөрийг эхнээсээ л нэлээд хатуу нөхцөлтэйгээр хэрэгжүүлж эхлэх нь зөв байсан юм болов уу гэж би дотроо харж байгаа. 
 
-Нэлээд олон жилийн өмнөөс л орон сууцжуулах хөтөлбөр явж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа байх. Энэ хугацаанд гэр хорооллоос ховхроод, орон сууцанд орсон хэдэн өрх байдаг юм бол. Энэ талаар гаргасан тоо баримт бий юу?
-Өнгөрсөн дөрвөн жилд дахин төлөвлөлтийн 14 байршилд орон сууц барьж, 20 гаруй мянган айл өрхийг оруулна гэж байсан. Гэвч ердөө л 2000 гаруй айл л гэр хорооллоос гарч, орон сууцанд орсон гэсэн дүн бий. Энэ бол маш хангалтгүй үр дүн. Дахин төлөвлөлтөөр газрыг нь олголоо, төрийн мөнгөөр дэд бүтцийг холболоо.
 
Харамсалтай нь барилгын компаниуд маань ийм л чадалтай болчихож. Өөрийн мөнгөөр 500, 1000 айлын орон сууц бариад, айлуудаа оруулаад, дээрээс нь барилгын компани нь өөрөө ашигтай ажиллаад, зээлээ, хүүгээ төлөөд явах боломж бараг байхгүй. Энэ бол бид гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг анхнаас нь буруу явуулж ирсний л үр дүн гарч байгаа хэрэг.
 
Тийм болохоор одоо суугаад, дүгнээд, ярилцаад, алдаа нь хаана байв, цаашид ямар дүрмийн дагуу “тоглох” вэ гэдгээ шийдэх ёстой. Ямар хууль эрхзүйн орчныг гаргаж ирэх вэ, нийслэл хотын статус ямар төвшинд байх ёстой юм, мөнгөө яаж босгож төсөл хөтөлбөрүүдээ дэмжиж явах юм гэдэг дээр л сайн бодож, ярилцаж шийдэх хэрэгтэй гэж л бодогдож байна. 
 
-Дахин төлөвлөлтийн ажил түр зогсчихоод байгаа. Тэгвэл хэзээнээс дахин төлөвлөлтийн ажил эхлэх юм бол. Одоогоор хүмүүсийн хамгийн их хүлээж байгаа хөтөлбөрүүдийн нэг нь л энэ шүү дээ?
-БХБ-ын сайд Г.Мөнхбаяр Баянхошуу зэрэг хэдэн төвийн дэд бүтцийг шийдсэн гэж ярьсан. Энэ төвүүдэд бид дахин төлөвлөлтийг хийгээд, байшин барилгыг нь бариад, дэд бүтэцтэй нь холбоод явах нь зөв гэж байна. Энэ бол бас нэг л шийдэл. Нөгөө талаас нь харвал, гэр хороолол хаана, ямар газар голдуу байршиж байгаа билээ. Хотын баруун, зүүн хойд  хэсэгт, дандаа уулын ам, гуу жалгатай хэсэгт л олон айл амьдарч байна. Тэгвэл ийм газарт бид өндөр байшин барих нь зөв үү. Халуун, дулаанаар нь хангахад хүртэл ачаалал маш их шаардана. Нэгдүгээрт, үүнийг бодож үзэх хэрэгтэй.
 
Хэрвээ буруу юм бол тэнд бид юу хийж, ямар барилга барих ёстой юм. Дэлхий дээр үүсээд, 20, 30 жил хэрэглэчихсэн технологиудаас алийг нь ашиглах хэрэгтэй юм бэ. Энэ бүхнийг бодолцож, тооцож үзээд бид технологи оруулж ирэх нь зөв, гэхдээ Монголд таарсан, зардал бага, жилийн дөрвөн улиралд барьж, ашиглалтад оруулах боломжтой. Мөн  жилийн 360 гаруй хоногийн 280 орчимд нь манайд нартай байдаг. Тийм болохоор нарны хавтангуудыг бүрэн ашигласан, тэр шийдлүүд нь орсон, төрийн үйлчилгээ, интернэтийн бүхий л боломжуудыг хангасан макро сити хотхонуудыг байгуулаад явбал зардал багатайгаар иргэдийн тухайн байршилд аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм байна гэж тооцсон. Энэ тал дээр судалгаа хийсэн.
 
Одоо судалгааны тайлан, дүгнэлтүүд гарчихсан. Цаашлаад нийслэл болон БХБЯ, Засгийн газар дээр асуудлыг хэлэлцэж, тал талаасаа саналаа нэмэрлэж, илүү сайжруулаад, хэрэгжүүлээд явах боломж байгаа. Монголчууд өөрсдөө суух амины орон сууцаа бариад амьдарчих чадвартай хүмүүс. Ганцхан боломжийг нь л олгож, нээж өгөх хэрэгтэй. Бодлогоор нээж өгөх ёстой гэж л бодож байна. 
 
-Улаанбаатар хотод дэд төвүүд үнэхээр хэрэгтэй байгаа. Иргэн тухайн амьдарч байгаа байршлаасаа гарахгүйгээр төрийн болоод бусад үйлчилгээгээ авчихдаг байвал ядаж л түгжрэлийн асуудал ч гэсэн шийдэгдэнэ шүү дээ?
-Яг тийм. Өнөөдөр бид дэндүүд төв рүүгээ хандсан үйлчилгээг бий болгочихсон. Төвд нь л хамаг үйлчилгээ, яам, тамгийн газар нь байдаг. Үүнийг бид задалж өгөх хэрэгтэй. Манай намын мөрийн хөтөлбөрт дагуул хотын талаар бодлогын чиг баримжаатай 2-3 төлөвлөгөөг тусгаж өгсөн  байгаа. Эмээлт, Багануур, Налайхын аж үйлдвэрийн парк. Хөшигийн хөндийн нисэх буудлыг дагасан хот. Хүй долоон хутагт Монгол наадам цогцолбор гээд хэд хэдэн газарт 10-15 хүн амьдрах боломжтой хотуудыг бид бий болгоно.
...Зөөврийн цэвэрлэх байгууламж авчраад л 5000 айлын дунд тавьчихаж байна. Тэгээд бүх бохироо холбочихож байгаа юм. Улмаар бохироо цэвэрлээд, саарал усаа гаргаад авчихаж байгаа юм. Харин саарал усаараа тухайн хотхоныхоо зүлэг ногоог усалж болж байна. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа авто угаалгын төвдөө ашиглаад, машинаа угаачихаж болж байгаа юм. Энэ чинь л нөгөө яриад байгаа ногоон, эко хөгжил чинь юм шүү дээ...
Яахав, энэ ажлыг хийхэд цаг хугацаа болоод санхүүгийн асуудал тулгарна. Тэр гарц шийдлүүдийг бид олох л хэрэгтэй. Бид хотын нягтаршлыг дэндүү их бий болгочихсон. Үүнийг төрийн үйлчилгээгээр нь задалж өгөх боломж байна. Өнөөдөр Долоон буудал, Чингэлтэйд амьдарч байгаа иргэд Дүнжингарав, Драгон, Мишээл төв дээр очиж төрийн нэг цэгийн үйлчилгээгээ авч байгаа. Энэ чинь өнөөх ухаалаг шийдэл чинь мөн юм уу. Гэх мэтээр бодож үзэх ёстой асуудлууд маш их байна.
 
Тэгвэл хотын хөгжлийг яагаад хорооноос эхэлж болохгүй гэж. Хороон дээр 2-3 хүн суугаад, хүн амын ажил бүртгэл хийдэг биш. Тэр хүмүүсээ чадваржуулаад, интернэтийн орчинд программ хэрэглэдэг болгох хэрэгтэй. Улмаар интернэтийн орчинг нь сайн хангаж өгөөд, төрийн үйлчилгээгээ хороонд нь үзүүлдэг болгоё л доо. Энэ мэтчилэн хэд хэдэн зүйлийг технологийн шийдлээр шийдэх боломж байгааг судалж үзсэн. Түүнийгээ ч өнөөдрийн хэлэлцүүлэгт тавьсан танилцуулгынхаа үеэр дурьдсан. Хаягжилтын асуудлыг өнөөдөр энгийнээр шийдэж болж байна. Монгол Улсын айл өрх болгон хаягаа ухаалаг утсан дээр гурван үгээр авах боломжийг бид нээж өгөх гэж байгаа. Английн компанитай хамтраад энэ ажлыг хийнэ. Зардал мөнгө бараг л гаргахгүйгээр шийднэ.
 
Өнөөдөр бид хаягжилтаа бүрэн шийдэж чадаагүй л байгаа шүү дээ. Гэр хорооллын айлуудын хаяг эмх цэгцтэй биш. Тэгвэл гэртээ сууж байгаад, ухаалаг утсаа асаагаад, хэрэгтэй апплейкешнаа татаж суулгаад, түүн дээрээ өөрийнхөө хашаа, байшингийн хаягыг гурван үгээр л тодорхойлоод өгчихнө. Тэр гурван үг танай хаяг. Танайд онцгой байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, цагдаа, шуудан өнөөх гурван үгээр чинь google map-аар хайж очоод л үйлчилгээгээ үзүүлчих боломжтой болно. 
-Ямар ч хамаагүй гурван үг хийж болох юм уу. Давхцах тохиолдол гарвал яах вэ?
-Ямар ч хамаагүй гурван үг байж болно. Давхцах тохиолдол гарахгүй. 100 саяд нэг удаа л давхцах магадлалтай гэж үздэг. Манайх шиг цөөн хүн амтай улсад бол бүр ч давхцахгүй. Тийм болохоор ийм боломжуудыг ашиглаж, ухаалаг хот болох боломж байна. Нүдээ жаахан нээгээд, соргог байж чадвал дэлхий нийтэд ашиглаж эхэлж буй хөгжлийн чиг хандлагыг оруулж ирээд, дагаж явах бүрэн боломжтой байна. Байшингийн технологи дээр ч гэсэн өндөр өртөгтэй, бетон, арматуртай барилга гэр хороололд хэрэг байгаа юм уу. 2-3 давхар, 1-2 өрөөтэй нийтийн, дотроо хүн амьдрах бүх нөхцөл бололцоог хангасан орон сууцнуудыг хямд өртгөөр барих боломж нь байна шүү дээ. Яагаад тэрийг сонгож авахгүй, заавал өндөр өртөгтэй барилга барих гээд яваад байгаа юм. Энэ чинь л өөрөө бодлогын алдаа байсан байхгүй юу. 
 
-Барилгын компаниудыг дэмжих чиглэлийн бодлогоо л илүү түлхүү бариад байсан юм биш үү?
-Үнэ тогтворжуулж байна л гэсэн. Хэдэн худалдааны компаниудыг л дэмжлээ шүү дээ. Тэглээ гээд орон сууцны үнэ буураагүй. Өнөөдөр орон сууцны үнэ ам.метр  нь дунджаар 1.7 саятай байна. Хэрвээ үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт нь зөв байсан бол өнөөдөр орон сууцны үнэ 1.25 саяаас хэтрэхгүй л байж байх ёстой. Гэтэл үнэ өсчихсөн байна. Энэ бол алдаатай бодлогын үр нөлөө л гэж харж байгаа. Бид хуучнаасаа салах дургүй хүмүүс юм. 60, 70, 80 онд Орос ах нар бидэнд барилга барихыг зааж өгсөн. Орос школ л яваад байна. Бетон, арматур л хэрэглэж байгаа.
 
Барилгын коллеж, ТМС-иудад миний сонссоноор 70, 80 оны барилгын инженер техникийн сурах бичгээр л хичээл заадаг гэж байгаа. Гэтэл өнөөдөр цаг үе арай өөр болчихлоо. Тухайн улсын онцлог, газар зүйн байршил, уламжлалыг дагаж бид өөрсдөө хөгжлөө тодорхойлохгүй бол хэт хэвшмэл байдлаасаа салж чадахгүй л яваад байна. Бүх зүйл нээлттэй байна шүү дээ. Хамгийн гол нь санаачилгатай, зоригтой хөдлөө, бие биеэ дэмжээд, хамтдаа суугаад, зөв бодлого, дүрэм журмыг гаргаж ирэх ёстой л гэж бодож байгаа. 
 
-Гэр хорооллыг дахин төлөвлөх янз бүрийн арга байгаа талаар ярьдаг. Ямар ч байшин барилга барьж болно. Хамгийн гол нь халаалт, дулааны асуудлыг яаж шийдэх юм бэ. Манай Цахилгаан станцуудын хүчин чадал хүрэх үү гээд олон асуудал байна шүү дээ?
-Мэдээж дэд бүтцийг шийднэ гэдэг том асуудал. Гэхдээ л бид шийдэх ёстой. Амгалангийн Дулааны станцыг ашиглалтад оруулчихсан. Энэ станцид нөөц бололцоо байгаа. Хотын зүүн хэсгийн гэр хорооллуудыг нэгдсэн дулаанаар хангах боломж нь бий. Дулаанаар хангаад, гүний усаар усныхаа асуудлыг шийдээд явлаа гэхэд бохир гарна. Гэтэл манай төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахаа болиод, одоо шинэчлэх асуудлыг ярьж эхэллээ. Шинэчилж болно оо. Гэхдээ дараагийн 50 жилд ямар нэг асуудалгүй технологийг ашиглах ёстой. Гэр хорооллын хувьд бид нөгөө бичил хот гэдгээр нь цэвэрлэх байгууламжуудыг тусад нь шийдэж өгөх хэрэгтэй. 5, 10, 15 мянган айлын дунд нэг цэвэрлэх байгууламжийг газар дээр нь шийдэж өгөх боломжтой. Би дахиад л технологи ярих гээд байна л даа. Өнөөдөр Унгар, Герман, Австри, Чех улсууд  цэвэрлэх байгууламж тал дээр ноу хау гаргаад, дэлхийн эрдэмтдийн зөвлөлөөс Гран при шагнал аваад явж байна.
 
Тэд био аргаар бохирыг цэвэрлэдэг болчихсон.  Зөөврийн цэвэрлэх байгууламж авчраад л 5000 айлын дунд тавьчихаж байна. Тэгээд бүх бохироо холбочихож байгаа юм. Улмаар бохироо цэвэрлээд, саарал усаа гаргаад авчихаж байгаа юм. Харин саарал усаараа тухайн хотхоныхоо зүлэг ногоог усалж болж байна.
 
Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа авто угаалгын төвдөө ашиглаад, машинаа угаачихаж болж байгаа юм. Энэ чинь л нөгөө яриад байгаа ногоон, эко хөгжил чинь юм шүү дээ. Энэ мэт бэлэн технологи байгаад байхад бид хийж, хэрэгжүүлэхгүй, бүгд бохироо төв цэвэрлэх байгууламж руу аваачиж холбох гээд байгаа юм бэ. Өөрөөр сэтгээд явах боломж байгаад байхад нэг хайрцагт өөрсдийгөө бариад байх шаардлага алга. Тийм болохоор энэ хайрцгийг эвдэж, хэвшмэл аргуудаас татгалзах хэрэгтэй. Чөлөөтэй сэтгэе л дээ, бидэнд боломж байна.  Тиймдээ ч бид судалгаа хийгээд, танилцуулаад, тайлангуудаа гаргачихсан байгаа. Ганцхан ажиллах л үлдсэн. 
 
-Үе үеийн эрх баригчид, хотын удирдлагууд сайхан сайхан технологийг судлаад, яриад л байдаг. Одоог болтол хийгээд, хэрэгжүүлчихсэн юм бага л байна. Таны ярьж байгаа технологиуд ч тун сайхан сонсогдож байна. Гагцхүү ойрын хугацаанд ажил хэрэг болгох уу. Хийж хэрэгжүүлэх боломж байна уу?
-Эхлүүлнэ. Бид хий хоосон юм яриад байгаа юм биш. Бид судалгаа хийхээсээ өмнө Хотын болоод  хурлын  даргатай ярьж, зөвлөсөн. Бид ийм зүйл хийнэ гэдгээ хэлсэн, дэмжсэн. Мэдээж олуулаа суугаад хэлэлцвэл илүү үр дүнтэй байдаг. Тийм болохоор Гэр хорооллын хөгжлийн хороо болоод Нийслэлийн холбогдох агентлаг, газруудтай бүгдтэй хамтарч ажиллана. Энэ бол хий хоосон яриа биш, хэрэгжих ажил. Бид хэдэн хотхон байгуулж чадах вэ. Нэг хотхон 500, 1000 хүнтэй байна гэж тооцвол хэдийг байгуулж чадах бол гэдгийг хэлж мэдэхгүй байна.
 
Харин ойрын 2-3 жилийн дотор гурван хотхон байгуулах зорилготой байгаа. Мэдээж гадаад түншлэгчид маань энэ ажилд идэхтэй оролцох ёстой. Бид хоорондоо ойлголцох хэрэгтэй. Одоо бид за гэж хэлэх цаг ирсэн. Засгийн газар, барилгын компаниуд, банк, банкны холбоо, гэр хорооллын оршин суугчид, нийслэл за гэж хэлэх ёстой юм байна. Энэ олон “За”-г нэгтгэж чадсанаар гэр хорооллыг дахин төлөвлөх, бичил хотыг байгуулах ажлыг хэрэгжүүлж чадна. 
 
-Одоогоор улс орны эдийн засаг тийм ч сайхан биш байгаа. Ойрын хэдэн жилдээ ч сэвхийгээд сайхан болчихгүй гээд л байна. Мэдээж гэр хорооллыг дахин төлөвлөөд, ямар ч ажил хийсэн хөрөнгө мөнгө шаардагдаж таарна. Тийм болохоор хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх гэж байна. Ямар гарц байна?
-Нийслэл хот санхүүгийн тодорхой статустай байх ёстой. Эрхтэй гэсэн үг. Өөрөө бондоо гаргачихдаг, үнэт цаасны арилжаанд орчихдог. Тэндээсээ хөрөнгөө босгодог, ашгаа гаргачихдаг, тэр ашгаараа хөгжлийн хөтөлбөр төслүүдээ санхүүжүүлчихдэг. Ийм л байх хэрэгтэй байна. Нийслэл хотын эрхзүйн орчны шинэчлэлийн хүрээнд энэ асуудлууд яригдаж байгаа. Харин бидний байгуулах гээд байгаа бичил хотхоны хувь эхний хэдийг нь гадны хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байна. Мэдээж арилжааны банкуудыг оролцоно. Ипотекийн зээл маягаар оролцож болно. Мэдээж Монголын барилгын компаниуд энэ ажлыг хийх учраас тэдэнд зээл өгч, санхүүжүүлж оролцож болж байна. Ерөнхийдөө гол хөрөнгө оруулалтаа гаднаас босгоод, ажлыг хийж болдог юм шүү гэдгийг л харуулахаар зорьж явна. 
 
-Гурван хотхон байгуулах зорилготой гэлээ. Яг хаана байгуулах вэ, төлөвлөсөн үү?
-Энэ асуудлыг хотын удирдлагуудтай ярилцаж, ерөнхий төлөвлөгөөний дагуу л хийх ёстой. Анх хийж байгаа шинэ зүйл маш олон эрсдлийг дагуулж байдаг. Эрсдэлийг багасгах үүднээс бид хотын төвтэйгээр ойрхон л хотхоноо байгуулна гэж ярилцаж байгаа. Магадгүй Гандан, эсвэл Ногоон нуур орчимд ч юм уу. Ингэж ажлаа эхлүүлэх нь зөв юм уу гэж харж байгаа. Тэгэхгүй аваачаад Дарь-Эхэд, уулын аманд, гэр хорооллын дунд 250 айлын хотхон байгуулчихлаа гэж саная. Оршин суугчид маань сэтгэл ханамжгүй байна биз дээ. Утаан дунд хотхон барьчихаар. Эхнээсээ л энэ мэтээр бодлогын алдаа гаргаад эхэлбэл цаашид ажил сайхан үргэлжлэхгүй шүү дээ. Тийм болохоор хаана байрлах тал дээр тун болгоомжтой хандана. 
 
-Та түрүүнд ногоон хөгжлийн талаар цухас дурьдсан. Шинээр барихаар төлөвлөж байгаа хотхонууддаа нарны эрчим хүчийг ашиглана гэсэн үү. Тэр талаар жаахан дэлгэрүүлээч?
-Өнөөдөр дэлхийн чиг хандлага ногоон ирээдүй рүү чиглэж байна. Олон улсын жишээнүүдийг дурьдаж болж байна. Арабын нэгдсэн улс гэхэд нар, салхиараа эрчим хүчээ хангана. Цаашлаад 2030-2035 он гэхэд Европын эрчим хүчний 30 хувийг хангана гэдэг том зорилт тавиад явж байгаа. Ойрын хөршөө л аваад үзэхэд, Хятадын нийслэл Бээжин хот агаарын бохирдлоосоо болоод нүүрс түлж дулаан, эрчим хүч гаргадаг үйлдвэрүүдээ татаж эхэллээ.
 
Гэх мэт жишээ байна. Бид ч гэсэн энэ чиг хандлага руу одоо л орох хэрэгтэй. Дахин төлөвлөлтөөр хийх амины болон нийтийн орон сууц дээрээ нарны хавтангуудыг бүрэн ашиглана гэж төлөвлөж байна. Би түрүүнд цухас дурьдсан даа. Одоогоор бол төсөөллийн зургаа гаргачихсан. АНУ-ын Тесла компанийнхантай хамтарч ажиллаад, нарны хавтангуудыг нь Монголд оруулж ирж, гэр хороололд хийгдэх ухаалаг, бичил хотхоны байшингуудын дээвэрт суурилуулъя гэж бодож байгаа. Хэрвээ тэгж чадвал хэрэглээний цахилгаанаа бүрэн хангах боломжтой. Шийдлүүдээ гаргаад, зураг тооцооллоо боловсруулаад хийж болно. Бид тэр компанийнхантай холбогдсон. Ерөөсөө эхнээс нь л цогцоор нь шийдээд явъя гэж бодож байгаа.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Ярилцлага
ХУРААХ
Ерөнхий сайдын орон нутаг дахь...
Д.Эрдэнэбат: АН-ын лидерүүдийг...

Ч.Гантулга: Дахин төлөвлөлтийг гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах гэж гаргасан, гэвч зорилгодоо хүрч чадсангүй

Пунцагболд 2016-11-24

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

12 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

12 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

12 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

12 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

12 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах