• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Эрдэнэбат: АН-ын лидерүүдийг нэг нэгээр нь баривчилж буй асуудлаар үндэслэлтэй мэдээлэл цацна

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байгаа билээ. Тиймээс Их хурлын бэлтгэл ажил болоод бусад асуудлын талаар ярилцлаа. 
 
-АН-ын VI их хуралд хэчнээн төлөөлөгч оролцох тооцоо гараад байна вэ?
-ҮЗХ-оос АН-ын VI их хурлыг хуралдуулах ажлын хэсгийг байгуулсан. 2016 оны арванхоёрдугаар сарын 06-нд Улаанбаатар хотноо АН-ын VI их хурал 1210 төлөөлөгчтэй хуралдах болно. Тиймээс одооноос төлөөлөгчдийг сонгох, журмыг батлаад байна. Энэ удаагийн хуралдааны үндсэн гол зорилго бол АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн дүрмийг батлах хуралдаан болно.
 
-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд намын их хуралд оролцох төлөөллийг хэрхэн сонгох гэж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Ажлын хэсгийн ажил шуурхай явж байгаа. Учир нь бидэнд хугацаа бага үлдсэн. Тиймээс ч ажлын хэсэг хуралдаад гүйцэтгэх зөвлөлөөрөө их хуралдаанд оролцох төлөөлөгчдийг сонгох журмаа батлуулуулаад өнөөдөр /өчигдөр/ олон нийтэд мэдэгдэж байна. Төлөөлөгчдийг сонгох журмын дагуу бүх орон нутгийн намын анхан шатны байгууллагаас буюу сум бүрээс нэг төлөөлөгч байна.
 
Аймаг, нийслэл, дүүргийн  Иргэдийн төлөөлөгчдийн хуралд АН-аас сонгогдсон төлөөлөгчид, ҮЗХ-ны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагуудын төлөөлөл гэсэн бүтэцтэйгээр хуралдахаар журамдаа тусгасан. Нийтдээ 1210 төлөөлөгч их хуралд оролцохоор болсон гэсэн үг. Төлөөлөгчийг сонгох журам буюу манай өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрмээр анхан шатны байгууллагууд хуралдаж, сум болон нийслэлийн хороодоос намын их хуралд сонгогдох төлөөлөгчдөө сонгож явуулна. Мэдээж энэ үйл ажиллагаа өрсөлдөөний зарчмаар явна. Маргааш /өнөөдөр/ бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр журмынхаа дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.
 
-Намын анхан шатны байгууллагын хурал хэзээ болох вэ. Уг хурлаар зөвхөн их хуралд оролцох төлөөлөгчөө л сонгох уу, эсвэл?
-Намын анхан шатны байгууллагын хуралдааныг энэ сарын 26-27-ны хооронд хуралдах товыг өнөөдөр /өчигдөр/ гүйцэтгэх зөвлөл тогтоолоо. Тиймээс төлөөлөгчид маань энэ долоо хоногийн бямба, ням гарагт анхан шатныхаа намын үүрийн хурлыг хуралдуулж, төлөөлөгчөө сонгох шаардлагатай. Энэхүү анхан шатны хуралдаанаар хоёр асуудлыг голчлон хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, үндсэн дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг хийх учиртай. Хоёрдугаарт, намын VI их хуралд сонгогдох төлөөлөгчөө сонгох үйл явц болно. 
 
-АН-ын дарга асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаагаа мэдэгдсэн. Түүний нэр дэвших гэж байгаа нь намаас хамааралтай гаргасан шийдвэр мөн үү?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа явагдаад эхэлчихсэн. Н.Алтанхуяг гишүүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлдэг нь хувь хүний л асуудал. Тиймээс бид ямар нэгэн хориг, саад тавьж болохгүй. Мэдээж АН-аас нэр дэвшихээр горилж байгаа хүн нэг биш байгаа. Та бүхэн санаж байгаа байх. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор сунгаа хэлбэрээр дотооддоо зохион байгуулж байсан. Улмаар зургаан нэр дэвшигч тодорч байлаа. Түүнээс эцсийн байдлаар ҮЗХ-гоороо шалгаруулаад, Их хурлаараа оруулсан. Тэгвэл энэ удаад ч гэсэн зарчмаараа явна гэж ойлгож болно. Ер нь олон нийт болоод манай намын гишүүдийн хүслээр АН-ын шинэчлэлийг маш шуурхай хийж, нэг тийш нь болгох ёстой гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа. Шинэчлэлийн асуудал дээр ямар нэгэн эргэлзээ байхгүй. АН хэрхэн шинэчлэгдэх, хэр зөв зохион байгуулалттай болох эсэхээс хамаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэж харж байгаа. 
 
-Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байхаар яригдаж байгаа гэсэн?
-Үндсэн дүрмийн шинэчлэлийн хүрээнд яригдаж буй нэг зүйл нь намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх нөхцөл тусгагдаж байгаа. Бид үүнийг хаа хаанаа дэмжих хэрэгтэй. Намын дарга гэдэг бол дөрвөн жил намыг тогтвортой авч явах, бодлогын хувьд зүтгүүр нь болох, намын тэргүүн буюу гол менежер байх ёстой гэсэн зарчим руу АН-ын үндсэн дүрмийн шинэчлэлийн гол утга санаа явж байгаа.
...Н.Алтанхуяг даргын хэлж байгаа байр суурь бол хувь хүнийх гэж ойлгох хэрэгтэй. Би дахиад хэлье. Зөвхөн Н.Алтанхуяг гэдэг хүндээ биш, АН-ын лидерүүдийг нэг нэгээр нь бодлоготойгоор асуудалд холбогдуулж байгаа нь буруу. Тиймээс АН-аас энэ асуудалтай холбоотойгоор үндэслэлтэй мэдээлэл гаргаж, олон нийтэд таниулах зайлшгүй шаардлагатай байгаа... 
-Энэ удаагийн сонгуульд АН-ыг ялагдалд хүргэсэн хүмүүст хариуцлага тооцох асуудал яригдаж байсан. Энэ их хурлаар уг асуудал яригдах болов уу?
-Хариуцлагын тухай асуудлыг сая ҮЗХ хуралдаад, Их хурлаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ гишүүдэд зарчмын зөрүүтэй санал байсан гэдгийг үгүйсгэхгүй. Түүнчлэн нэгэнт ҮЗХ-ны олонхи энэ асуудлыг шийдэх шаардлагагүй гэж үзсэн болохоор хариуцлагын асуудал яригдахгүй гэсэн үг. Харин намынхаа шинэчлэлийг хэрхэн хурдан хийх вэ гэдэг асуудалд төвлөрөөд ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. 
 
-Ойрын өдрүүдэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тойрсон маш олон баривчилгаа явагдаж байна. АН-ын дарга байсан хүний хувьд өмгөөлж, хамгаалах асуудал яригдаж байна уу?
-Энэ асуудал нам дээр нэлээд өргөн хэлэлцэгдэж байгаа. Зөвхөн Ерөнхий сайд байсан хүний тухай асуудал биш. АН-ын, хуучин ажиллаж байсан лидерүүдийг нэг нэгээр нь янз бүрийн шалтгаанаар буюу үндэслэлтэй, үндэслэлгүй мэдээллийн дагуу баривчлан саатуулж байна. Түүнчлэн олон нийтэд муухай харагдуулах, сенсааци дэлгэх гэсэн асуудал дээр манай гишүүд үнэхээр санал нэгдэхгүй байгаа. Тиймээс ойрын хугацаанд АН энэ тал дээр байр сууриа илэрхийлэх ёстой. 
 
-Н.Алтанхуяг намын дотоод зөрчил буюу фракцийн асуудалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гар бие оролцоод байна гэдэг зүйлийг яриад байгаа. Энэ асуудал дээр намын зүгээс тайлбар өгөх үү?
-Н.Алтанхуяг даргын хэлж байгаа байр суурь бол хувь хүнийх гэж ойлгох хэрэгтэй. Би дахиад хэлье. Зөвхөн Н.Алтанхуяг гэдэг хүндээ биш, АН-ын лидерүүдийг нэг нэгээр нь бодлоготойгоор асуудалд холбогдуулж байгаа нь буруу. Тиймээс АН-аас энэ асуудалтай холбоотойгоор үндэслэлтэй мэдээлэл гаргаж, олон нийтэд таниулах зайлшгүй шаардлагатай байгаа. 
 
-Үндсэн дүрмийн шинэчлэлд намын даргыг сонгох асуудлыг шинээр оруулж өгсөн үү. Ерөнхийдөө нэлээд олон зүйл яригдаж байгаа сурагтай байсан?
-АН-ын дүрмийн шинэчлэлийн асуудлаар олон зүйл хөндөгдөж байгаа. Энэ асуудлаар VI их хуралд бэлтгэх үндсэн дүрмийн ажлын хэсгийнхэн тусгайлан мэдээлэл хийхээр тохиролцсон. Тиймээс тусдаа мэдээлэл хийнэ гэж ойлгох хэрэгтэй. 
 
-АН фракцигүй болох асуудал үндсэн дүрэмд тусгагдсан уу. Энэ асуудлаар аймгуудаас санал хүсэлт ирж байгаа юу?
-Ер нь фракцигүй байна гэдэг асуудлыг бид нэг талаас нь хэт өрөөсгөл ойлгож болохгүй. Мэдээж хувийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөө нэгдсэн фракци байхгүй байх ёстой гэдэг дээр миний бие хүртэл санал нэг байгаа. Хаа ч газар байдаг нэг зүйл нь юу вэ гэхээр бодлогын хэмжээнд гишүүд буюу санал нэгдсэн хүмүүс бүлэг, хэсэг байгуулаад асуудалд ханддаг. АН-ын дүрмийн шинэчлэлийн хүрээнд албан ёсны ашиг сонирхлын фракцийг байлгахгүй байх тухай асуудлаар үндсэн дүрэмд тусгагдаад явж байгаа. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид улс орны хөгжлийн төлөө нэгдэж ажиллахдаа бодлогын хэмжээнд нэгдсэн нам байх ёстой болохоос хэн нэгэн хүнийг дагасан ашиг сонирхолдоо нэгдсэн бүлэглэл байхыг тэвчих ёсгүй гэдэг дээр санал нэг байгаа.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Байнгын хороо
ХУРААХ
Ч.Гантулга: Дахин төлөвлөлтийг...
Р.Эрдоганы их цэвэрлэгээ...

Д.Эрдэнэбат: АН-ын лидерүүдийг нэг нэгээр нь баривчилж буй асуудлаар үндэслэлтэй мэдээлэл цацна

Отгонмягмар 2016-11-24

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

11 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

12 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

12 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

12 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

12 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах