• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АН-ыг “хов, хор, хог” гурваасаа салсан эсэхийг цаг хугацаа л харуулна

Ардчилсан намын VI их хурал бараг арван жил завсарласны дараа өнгөрсөн мягмар гарагийн морин цагт эхэлсэн. Их хурлын нээлт ялагдлын шалтгаанаа ярих, дүгнэх хариуцлагатай түүхэн үйл явдал гэхээсээ илүү ялсан намын баярын хурал шиг л эхэлсэн. Сонгуульд ялалт байгуулсан аймаг, сум дүүргүүдийн төлөөлөгчдөд намын дарга З.Энхболд, Л.Эрхэмбаяр, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар баяр хүргэж, намын туг гардуулах ёслол болсон. Алга ташилт инээд хөөрөөр эхэлсэн хурал үүний дараа намын дарга З.Энхболдын улс төрийн илтгэлээр үргэлжилсэн юм.

МАН-ы хурал уу, АН-ы хурал уу...

УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН-д 65 суудал “бэлэглэж”, бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдсэн дарга тухайн үедээ буюу сонгуулийн шөнө Ардчилсан намын ялагдлын хариуцлагыг хүлээж, даргаасаа огцорно хэмээн мэдэгдэж байсан. Үүнээс хойш тэрбээр “ам нээлгүй” чимээгүйхэн байсан. Тиймээс ч түүний тавих илтгэл болоод хэлэх үг нь сонгуулийн ялагдал, хариуцлагын тухайд байна байх гэсэн хүлээлт хаа хаанаа байсан. Гэтэл түүний илтгэл сонгуулийн ялагдал, хариуцлагын тухай гэхээсээ илүү өөрийгөө “ялаас” мултлах гэсэн мэт, өөрийгөө өмөөрсөн аястай байсныг нуух юун.

Түүний хэлж буйгаар АН-ын ялагдлын гол шалтгаан нь АН-ынхан өөрсдөө бус МАН-ынхан гэнэ. “Өрсөлдөгч нам хууль, хүчний байгууллагуудтай хамсан АН-ын гишүүдийг  харлуулах ажлыг их хийсэн. Нөгөө асуудал нь сонгуулийн үед “царцааны нүүдэл”-ээс болж, Хөвсгөл, Увс, Баянхонгор, Өмнөговь  зэрэг аймагт АН арав гаруйхан хүний  саналаар ялагдсан. УИХ-ын сонгуулиар нэг хүний саналыг дахин дахин өгсөн ноцтой асуудал гарсан.

Сонгогчдын бүртгэлийн асуудалд алдаа гарсан. Төрийн байгууллагууд нягтлах хэрэгтэй. МАН сонгуулиар мөнгө тараасан. Гэвч, хууль, шүүхийнхэн нүдээ аниад өнгөрсөн. МАН-ыг засагтаа оруулсан нь Үндсэн хуулийг өөрчлөх явдал байсан. Чингис бондыг МАН-ынхан их шүүмжилдэг. Үнэндээ Ардын намын дарга нарын баяр баясгалантайгаар тууз хайчлан нээж байгаа бүтээн байгуулалтууд Чингис бондын мөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын үр дүн юм.

Тэгвэл МАН-ын ургийн мод өдрөөс өдөрт нахиалан цэцэглэж байна. Дэлхийн энхтайвны бэлгэ тэмдэг Далай багш Монголд өмнө нь ирж л байсан, явж л байсан. Энэ бүхнийг бид дипломат аргаар шийддэг байсан. Тэгсэн өнөөдөр хилийн хураамжаа нэмэгдүүлж, бүх албан ёсны хэлэлцээрээ зогсоочихоод буруутан хайж байна. МАН ажлаа хий. МАН-ын төрийн ажлын туршлагагүй, мэргэжлийн бус сайд дарга, Монголбанкны ерөнхийлөгч нар зөвхөн АН-ыг гутаан доромжилсноос болоод эдийн засаг уналтад орсон.

Ийм хүмүүстэйгээ хариуцлага тооц” гэх зэргээр эрх баригчдыг ярьсаар илтгэл нь өндөрлөсөн юм. Их хурлын нээлт улс орон даяар телевизээр шууд цацагдаж байсан учир МАН-ынхан ач холбогдол өгч үзсэн нь ойлгомжтой. Харин түүний энэхүү илтгэлийг сонсоод энэ Их хурал АН-ын хурал юм уу, МАН-ын тухай ярих хурал юм уу хэмээн хошигнох хүмүүс ч олон байлаа. Түүний дараа АН-ын шинэтгэлийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин танилцуулснаар үдээс хойшхи хурлаа хаалттай горимд шилжүүлсэн юм. Сураг, ажиг сонсох нь ээ, Их хурлын гишүүд хаалттай хаалганы цаана нэлээд ширүүхэн үг хаялцсан гэнэ.

Тухайлбал, гавьяат жүжигчин Д.Сосорбарам Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дайсан үгийг хэлчихээд, намаасаа гарч, шинэ нам байгуулна гэж мэдэгдээд их л ууртай хурлыг орхин гарсан байгаа юм. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын ялагдал буюу АН-ыг яаж ялагдуулсан тухай мөн ерөнхийлөгчийн талаар хатуухан үг хэлсэн байна. Тэрбээр “Манай Ц.Элбэгдорж захиалга өгдөг, зохиомол хэрэг үүсгэдэг, шалгадаг, дарамталдаг, өөрийн гэсэн мөрдөн байцаагчтай, өөрийн гэсэн прокурортой, шүүгчтэй.

Гэхдээ үүнийг ганцхан Ц.Элбэгдорж хийгээгүй. МАН-тай хамтарч хийдэг. МАН-ын дарга М.Энхболд чимээгүй суучихаад, АН-ынхан л болохгүй байна, бүтэхгүй байна гээд ард нь хараад сууж байдаг” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь төлөөлөгчдийн анхаарлыг ихээхэн татжээ. Ийнхүү эхний өдрийн хурал оройн 18:00 цагт өндөрлөх ёстой байсан ч шөнийн 22:00 цагийн үед өндөрлөсөн юм. Арга ч үгүй биз, бүтэн найман жилийн дараа сая нэг юм Их хурлаа хийж байгаа учир элдэв бодсон санаснаа хэлж, ярих гэсэн гишүүд хурлаа тийм ч хурдан дуусгахыг хүсээгүй нь ойлгомжтой.

Өнөөдрөөс орон даяар намын даргыг тодруулах сунгаа эхэлнэ

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 1210 төлөөлөгч оролцсон АН-ын Их хурал өчигдөр 10:00 цагаас СТӨ-нд үргэлжлүүлэн хуралдлаа. Хурлын эхэнд Үндсэн дүрмийн өөрчлөлтөө танилцуулсан юм. Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндоржийн танилцуулснаар АН нь Үндсэн дүрмийн хороотой байна.

Түүн дотроо Ёс зүйн хяналтын хороо, Санхүүгийн хороо багтаж ажиллах аж. Тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдана. Тухайлбал, Ёс зүйн хяналтын хороогоор намын нэр хүндэд халгаатай үйлдэл хийсэн гишүүдийг хэлэлцэн, шийдвэр гаргах юм байна. Харин Санхүүгийн хороог байгуулж байгаа нь өнгөрсөн хугацаанд намын санхүүжилтийн асуудлыг намын дарга нь нуруун дээрээ үүрч, дангаараа шахам шийдэж ирсэн тул тусдаа Санхүүгийн хороотой байх нь зөв гэж үзжээ.

Мөн намын даргыг сонгох сонгууль нь бүх шатанд бүх гишүүдээс санал авч байж, тодрох болж байна. Намын даргад нэр дэвшигч нь гишүүдийнхээ саналыг авах зорилгоор мөнгөн болон эд хөрөнгийн шинжтэй амлалт өгөх, гишүүдийн саналыг худалдан авахыг хориглоно. Нэр дэвшигчийн рейтинг тогтоох санал асуулга явуулах, санал асуулгын дүнг олон нийтэд зарлахыг хориглоно гэх мэтчилэн заалт тусгасан байна.

Ийнхүү Их хурлаар намынхаа дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, дэмжин баталсан нөхцөлд маргаашаас /өнөөдөр/ эхлээд орон даяар намын даргыг тодруулах сунгаа эхлэх гэнэ. Улмаар ирэх гуравдугаар сард Их хурлыг дахин зарлан хуралдуулж, намын даргаа батлах юм байна. Үндсэн дүрмийн өөрчлөлтөө танилцуулсны дараа гишүүдийн ярианы сэдэв нь “Танилцах боломжийг олгосонгүй” гэх шүүмжлэл байлаа. Учир нь Их хурал эхлэхийн өмнө буюу өчигдөр л гишүүдэд намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бүрэн эхээр нь тараасан юм байна. Ийнхүү VI Их хурал түр завсарлаад буцаж орохдоо  хаалттай горимоор үргэлжилсэн юм.

Намын даргын хариуцлагатай холбоотой заалтын эрэлд...

Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх­дээ том слайдан дээр дүрмийн төслөө гаргаад заалт заалтаар нь нухацтай хэлэлцсэн байна. Дугаар шилжих мөчид дүрэмд орох нийт есөн бүлгээс дөнгөж гурван бүлгийг хэлэлцэж, дэмжсэн гэх мэдээлэл ирсэн юм. Тухайлбал, АН-ын гишүүний татвар нэмэгдүүлэх санал олонхийн дэмжлэг хүлээсэн гэнэ. Тиймээс АН-ын гишүүдийн сарын татвар нь 1000, жилийн татвар нь 12 мянган төгрөг болжээ. Мөн намын гишүүн бүр цахим үнэмлэхтэй болох, намд шинээр элсэж байгаа гишүүн нь намын гишүүний батлахын үнийг төлөх зэрэг өөрчлөлтүүд орж байгаа юм байна.

Ийнхүү өчигдрийн Их хурлын уур амьсгал намын даргын асуудал гэхээсээ Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийн асуудал байсан юм. Намын дүрмийг хэлэлцэх шатанд гишүүд Ш.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг дүрэм боловсруулахдаа хайнга хандаж, хариуцлагын асуудлыг орхигдуулсанд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Харин Ш.Түвдэндорж “Үндэсний зөвлөлдөх хорооноос 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дүрмийн ажлын хэсэг байгуулсан.

Гэтэл зөвхөн намайг буруутгаад байх юм” хэмээн өөрийгөө хамгаалаад авсан. Их хурлын төлөөлөгчид бухимдах болсон шалтгаан нь ажлын хэсэг дүрмийн төсөл боловсруулах шатанд багцалсан төслүүдэд оруулсан зарим заалт алга болчихсон гэнэ. Өөрөөр хэлбэл, намын дарга Их хурлаа зарлан хуралдуулаагүй тохиолдолд ямар ч маргаангүй  дүрмийн дагуу намын даргыг огцорсонд тооцно гэж заасан байсан юм байх.

Гэтэл өнөөх заалт нь Үндсэн дүрмээс нь алга болчихсон аж. Тиймээс ч Их хурлын төлөөлөгчид намын даргын хариуцлагатай холбоотой заалтын эрэлд мордож, “Энэ хэний хийсэн ажил вэ. Хэн энэ заалтыг санаатайгаар авав” хэмээн хэсэгтээ л буруутныг хайцгаасан. Өөр нэг маргаан дагуулсан өөрчлөлт нь бүрэн эрх нь дууссан УИХ-ын гишүүдийг ҮЗХ шууд сонгох асуудал байв. Тодруулбал, Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Үндэсний зөвлөлдөх хороог татан буулгаж, шинээр дахин байгуулах нөхцөлд шууд сонгогдох гишүүдэд өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д байсан гишүүд, мөн намын дарга, удирдлагууд багтаахаар заажээ. Тиймээс энэ заалтыг  “хариуцлагагүй үйлдэл” гэж Их хурлын гишүүд шүүмжилж байв. Бүрэн эрх нь дуусгавар болсон тэдгээр гишүүд дунд намынхаа нэр хүндийг навс унагасан, намаа сонгуульд ялагдалд хүргэсэн гээд хариуцлага тооцох ёстой гишүүд олон байтал, тэднийг ҮЗХ шууд сонгох нь шударга бус хэмээн үзсэн хэрэг. Ийнхүү дүрмийн шинэчлэлтэй холбоотой олон асуудал өрнөсөн юм.

Мэдээж Их хурлын эргэн тойронд сайнаасаа илүү саар асуудал олон хөндөгдөж байлаа. Тухайлбал, Их хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг ирсэн цагаас нь даргын сунгаанд оролцохоо мэдэгдээд байгаа С.Эрдэнэ, Г.Батхүү зэрэг эрхмүүд хайрцаглаж хоносон, хурлын дараа Г.Батхүү Их хурлын гишүүдэд мөнгө, киноны билет тараасан гэх “бор шувуу” нисээд эхэллээ.

Тэгвэл Их хурлын эхний шөнө АН-ын лидерүүд хуралдаж, намыг ялагдалд хүргэсэн нөхдүүд намын даргаар сонгогдох боломжийг бүрдүүлсэн дүрмийн заалт оруулж ирэхээр тохиролцсон, Н.Алтанхуяг “Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнийг би намын дарга болгоно” гэж “томорсон”  гэх зэргээр олон л өнгийн яриа гараад амжив. Уг нь энэ удаад АН-ыг их шинэчлэл хийж хов, хор, хог гурваасаа салаад шинэчлэгдэж чадах байх гэсэн хүлээлт их олон хүнд байсан байх. Гэвч их хүлээлт дагуулсан Их хурлыг өнөөх л “хов, хор, хог” гуравтайгаа л болж өндөрлөх шинжтэй.

Гэхдээ яах  вэ, огт хийхгүй байснаас хийж байгаа нь сайн хэрэг биз. Энэ удаагийн хурлаараа намын удирдах алба хашч байсан дарга нар, жирийн гишүүд нь хүртэл ёстой нөгөө хийгээ гартал ярьж байх шиг. Эхний өдрийн хурал шөнийн 22:00 цаг хүргэсэн юм чинь сүүлийн өдрийн хурал хэдэн цаг хүргэхийг мэдэхгүй юм. Юутай ч АН-ын Их хурлаас хүлээж байсан шинэчлэл хийгдэж чадах эсэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Ц.Нямдорж: Хуулийн тогтвортой...
Д.Эрдэнэбат: Намын даргаа нийт...

АН-ыг “хов, хор, хог” гурваасаа салсан эсэхийг цаг хугацаа л харуулна

Отгонмягмар 2016-12-08

Сэдвүүд : #Намууд   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

10 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

15 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

16 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

16 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

16 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

17 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

18 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

18 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

18 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

18 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах