• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын VII бага хурал болж, намынхаа генсекийг санал нэгтэйгээр сонголоо. Мөн АН-ын даргад нэр дэвшигчдийн талаархи шуугиан олны анхаарлын төвд байв. Түүнчлэн Ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн нэрт зүт­гэл­тэн Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөө­сөн хэргийг шүүх хурал 18 жилийн дараа буюу энэ сарын 14-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болсон. Үүнээс гад­на Бөхийн холбооныхны асуудал, дэлхийн миссийн тэмцээнд эх ор­ноо төлөөлөн оролцож буй А.Баярцэцэгийн тэмцээний явц гээд л олон нийтийн цахим сүлжээ болон хэвлэлийнхний анхаарлын төвд нэлээд олон асуудал байлаа. Ингээд дээрх асуудлын хүрээнд хэн юу гэж хэлсэн талаар “Хэн юу хэлэв” булангаараа онцолж байна.

Д.Амарбаясгалан: Өөрт байгаа бололцоог дайчлан ажиллана

МАН-ын долдугаар бага хурал болж, Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. Албан ёсоор томилогдсон генсек маань “Юуны өмнө намын гишүүддээ талархаж байна. Өндөр итгэл үзүүлж, энэ албан тушаалд томилсонд талархаж байна. Энэ бол туйлын хариуцлагатай албан тушаал. Бид УИХ-ын болоод орон нутгийн сонгуульд үнэмлэхүй амжилт гаргасан. Үүнийгээ дагаад том хариуцлага ирсэн. Тиймээс миний зорьж хийх ажил бол намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал юм. Намын байгууллагаа шинэлэг байлгах тал дээр анхаарна.

Мөн бодлогын судалгаан дээр суурилж шийдвэр гаргадаг улс төрийн хүчин байх болно. Ард түмний итгэлийг даасан шиг дааж, ард түмний хүсэн хүлээсэн амжилт бүтээлийг гаргаж, Монгол орныг эдийн засгийн хямралаас гаргаж, ард иргэдийн амьдрал ахуйг дээш нь татахын төлөө өөрт байгаа бололцоог дайчлан ажиллана гэж бодож байна. Өнөөдөр МАН-ын дарга улс төрийн илтгэл тавьсан.

Илтгэлдээ ёс зүйн хариуцлага, хүнд суртал, авлига гэх мэт олон асуудлыг хөндсөн. Ёс зүйтэй байж, хүнд суртлыг арилгах, ёс зүйн алдаа гаргах юм бол хариуцлагаа хүлээж сурах, авлигаас ангид амьдрах саналыг намын дарга гаргаж тавьсан. Үүнийг бүрэн дэмжиж ажиллана. МАН-аас сонгож томилогдсон улс төрийн албан тушаалтантай хариуцлагын гэрээ хийж ажиллах шийдвэрийг бага хурлаас гаргасан. Энэ асуудлыг богино хугацаанд ажил болгоно гэсэн бодолтой байна. МАН бол зөвхөн Монголдоо төдийгүй Азид өөрийн он удаан жилийн түүх, сонгуульд гаргаж буй амжилтаараа дээгүүрт жагсдаг улс төрийн хүчин юм.

Саяхан би Европ, Германд социал демократ намуудын цуглаанд оролцсон. Социал демократ үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд дотор МАН нэлээд дээгүүр яваа учраас амлалтаа хэрэгжүүлэх тал дээр анхаарч байгаа. Цаашинд манай нам илүү шинэлэг, илүү залуу, олон нийтийн санаа бодол дээр тулгуурлаж ажилладаг байхад анхаарна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

М.Зоригт: Намын даргын сонгуулийн сунгаанд 0 сая төгрөг хандивлана

АН-ын даргын өрсөлдөөн бүх гишүүдэд нээлттэй гэдгийг тус намын дарга З.Энхболд хэлсэн. Өөрөөс нь бусад бүх гишүүд намын даргад нэр дэвшиж, өрсөлдөж болно, ямар ч шалгуур тавиагүй гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн билээ. Тэгвэл тус намаас УИХ-д сууж буй гишүүн Ж.Батзандан “АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна.

Зардлын 10 хувь” хэмээн жиргэж, энэ асуудлаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Үүний дараахан Г.Батхүү ч “АН-ын даргад нэр дэвшие гэвэл 250 сая төгрөг намд төлөөд дээр нь гарах зардлыг нэмж гарга гэнэ. Ийм өндөр татвар авч болохгүй ээ” хэмээн жиргэсэн. Харин Зам тээврийн сайд асан М.Зоригт АН-ын даргын сунгаанд өрсөлдөж буй нэр дэвшигчид 50 сая төгрөг хандивлана гэдгээ зарлав.

Тодруулбал, тэрбээр “Намаа шинэчлэх хөтөлбөр, бодлого нь таалагдвал нэр дэвшигчид намын даргын сонгуулийн сунгаанд 50 сая төгрөг хандивлана” хэмээн өөрийн фэйсбүүктээ бичжээ. Түүний энэхүү хандивыг зарим улс төр судлаачид “Монгол Улсын хувьд улс төрийн намыг бэхжүүлэх, үүний тулд намын санхүүжилтыг хариуцлагатай ил тод болгох, далд буюу хөшигний ар дахь бохир мөнгөний урсгалыг хязгаарлах нь ардчиллын төлөвшилтөд чухал нөлөөтэй билээ.

Манай улс төрчдөөс анх удаагаа намдаа өгөх хандиваа, хандив өгч буй зорилгоо ил тод зарлаж байгаа Зам тээврийн сайд асан Мөнхчулууны Зоригтын энэ санаачилгыг цаашид дэмжээд явах нь зүйтэй санагдана. Намын санхүүжилт шилэн байхын хэрээр намд хариуцлага тооцох боломж өндөрсөнө” хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

А.Сүхбат: Намайг шүүхэд өгч болно

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж УИХ-ын гишүүн, Даян аварга А.Сүхбатыг “Монгол бөхийн өргөө”-г хувийн эзэмшилд авахаар санаархаж буй талаар хэлсэн. Энэ асуудлын хүрээнд дээрх хоёр хүн нэг нэгнээ буруутгаад буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн А.Сүхбат “Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан саяхан өгсөн ярилцлагадаа таныг 2002 онд анх допинг хэрэглэж байсан, допингийн шинжилгээний хариуг Өмнөд Солонгост хадгалж байгаа гэсэн. Та үнэхээр допинг хэрэглээгүй юм бол тэр шинжилгээний хариуг авчраад олон нийтэд харуулж болох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Допинггүйгээр Д.Данзан гуай яаж амьдрах гэж байгаа юм бэ. Би өдөрт гурван удаа доппинг хэрэглэдэг.

Доппинг хэрэглэхгүй бол амьд явж чадахгүй гэж боддог. Хамгийн хүчтэй доппингийг Монголчууд хэрэглэж байна уу даа гэж би хардаг. Миний хэрэглэдэг доппинг бол тарган хонины мах, айраг. Яг доппинг гэж ярих юм бол надад мэдлэг байхгүй.  Бөхийн холбооны удирдлагууд хууль бусаар 20 гаруй жил холбоогоо удирдлаа. Юманд хязгаар, хэмжээ гэж байдаг. Бөхчүүдийн сайхан сэтгэл, сайхан болгоноор тоглосоор өдийг хүрлээ.

Монгол бөхийн өргөөг хувийнхаа компани шиг амин зуулгаа болгосон учраас тэр хүн салж чадахгүй зууралдаад байгаа юм. Одоогийн бөхийн холбооны удирдлагуудыг цээжээрээ хамгаалдаг хүмүүс энэ УИХ-д ч надтай тохой зэрэгцээд сууж байна. Тэр цээжээрээ хамгаалж байгаа хүний төлөө 27 жил Монголын Үндэсний бөхийн холбоо үйлчилж байна. Шуудхан хэлэхэд бөхийн зовлонг бөх хүн л ойлгоно.

Физикч хүн бөхийг мөнгө гэж хардаг юм байна. Бөхчүүд өөрсдийнхөө зөрчилдөөд байгаа энэ эрх ашгийг хамгаалахын тулд дуугарах цаг нь болсон. Монгол бөхийн амьдрал шударга сайхан, ойлгомжтой байх юм бол би энэ асуудалд оролцохгүй. Өнөөдөр ойлгомжгүй, бөхчүүдээ доромжилсон, талцуулсан байдалтай байна. Зарим нэг аймаг, суманд бөх үзэх аргагүй болж  байна гэж ард түмэн гомдоллодог. Нэг том цолтой  бөх ирээд нэг жижиг бөхөд унаж өгөөд мөнгө аваад явчихлаа гэж иргэд гомдоллож байна.

Намайг бөхчүүдийг доромжиллоо, найраагаар бөхчүүдийг цол авсан гэж хэлсэн гээд шүүхэд өгнө гэж байна лээ.  Намайг шүүхэд өгч болно, гэхдээ надтай хамт хохирсон Монголын ард түмнийг хамт шүүхэд өгөөрэй гэж би хэлсэн.  Нэг бөхийн ард гэр бүл, дасгал сургуулилт, уураг бэлдмэл, идэж уух гээд олон зардал гардаг. Олныхоо дэмээр л явдаг. Бөхийн холбоонд орж байгаа тэр мөнгийг бөхчүүддээ зориулдаг байвал монгол бөх цэвэршинэ. Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж ажлаа өгнө гэж 18 жил ярьж байна. Он гарвал 19 дэх жил нь болно. Хуулиас  дээгүүр амьдардаг төрийн бус байгууллага гэж байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Б.Наранхүү: Оросуудаас төмөр замын 50 хувийг “хусаад” ирэх аавын хүү гарч ирнэ

Монголын улс төрд популизм хийх нь өндөр оноо авдаг “үзүүлбэр” болохыг өнгөрсөн жилүүдэд баталсан. Харамсалтай нь “поп”-уудын үг, үйлдэл үргэлж буруу тийш нь чангаадаг. Харин шударга үнэнийг хэлсэн хүнийг хардаж сэрдэн, хамтрахаас зугтаж, хүчгүйдүүлдэг жишиг тогтчихоод байна.

“Эрдэнэт”-ийг үндэсний компани болгосон үйл явцад “Ард түмэндээ хувьчилж, үнэгүй тараана” гэж хэлсэн улстөрчид “од” болж, үр ашиг, бизнесийн орчинг эрүүлээр дүгнэсэн эдийн засагчид “урвагч” гэж харагдах боллоо. Ийм цаг үед УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Эрдэнэтийг Монголдоо олоод ирсэн залууг битгий шантруул. Оросын тал өөрт ашигтай үнээр зарлаа гэж байхад Монголын Засгийн газар үүнийг буруутгах уу. Манай баялгийг гадныхантай хуваадаг байсныг эх орондоо аваад ирлээ шүү дээ. Ийм залуусын зүрх сэтгэлийг битгий мохоо. Олимпоос алт авсны дараа бид тамирчдаа алтан медальтай л ирнэ гэдэг хүлээлттэй болсон шүү дээ.

Үүн шиг боломжгүй санагддаг зүйлийн үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Оросод байсан 49 хувийг аваад ирлээ. Магадгүй дараа нь хэн нэг нь оросуудаас Төмөр замын 50 хувийг “хусаад” ирэх ч юм бил үү. Улстөрчид үүнийг дэмжиж, боломжийг нээж өгөх хэрэгтэй. Эхний авчирсан хүнийг бөөнөөрөө нийлээд алаад хаячих юм бол дахин ийм сэдэл хэнд ч төрөхгүй. Би Ц.Нямдорж гуай, Ж.Батзандан нарыг ойлгодог.

Тэдний толгойд Эрдэнэтийн 49 хувийг аваад ирж болно гэсэн ойлголт огт байхгүй. Үлгэр шиг л санагдаж байгаа. Үлгэрээ худлаа л гэж бодож яваа шүү дээ“ гэсэн юм. Үнэхээр ч шинэ Монголын залуус дэлхийн зах зээлд гол тоглогч болж, гадны томоохон компаниудийн хувийг эх орондоо авчирах үүд хаалга “Эрдэнэт”-ээр нээгдсэн. Үүнийг дэмжиж, таатай орчинг бий болгох нь улстөрчид, эрх баригчдын алсын хараатай шийдвэрээс л шалтгаална.

А.Баярцэцэг: Яагаад морьтон монгол охин Дэлхийн миссийн титмийг тэргүүндээ зүүж болохгүй гэж...

АНУ-ын Вашигтон хотноо зохион байгуулагдаж буй 66 дахь удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд А.Баярцэцэг эх орон, элгэн түмнээ төлөөлөн оролцож байгаа билээ. Тэрбээр “Дэлхийн мисс”-ийн тэмцээн өндөрлөхөд тавхан хоног үлджээ. Энэ тав хоногт амжилтаа улам ахиулж, цэнхэр титмийн эзэн болохын тулд бүхий л чадлаараа хичээж байна. Гэхдээ үүнээс гадна дэлхий дахинд эх орноо, элгэн түмнээ илүү ихээр сурталчилж, таниулахаар хичээж байгаа шүү. Манай улсаас оролцож байсан миссүүд өмнө нь авьяасын шалгаруулалтад шилдэг 10-т шалгарч байгаагүй юм билээ.

Тийм болохоор миний амжилт монголчуудын хувьд нэгэн том ахиц дэвшил болсон байх  гэж бодож байна. Авьяасын шалгаруулалтыг үзэж байгаад финалын өдөр эхний эгнээнд бүжиглэх охидыг сонгодог юм билээ. Эхний эгнээнд бүжиглэх охидын ихэнх нь бүжигчин, бүжиг дэглээч охид байна лээ.

Эхний эгнээнд бүжиглэсэн 10 улсын охин нээлт, хаалт гээд бүхий л үзүүлбэр дээр хамгийн түрүүнд алхана. Тэгэхээр монголчууд маань “Манай мисс хаана байна. Монгол хэзээ гарах бол” гэж хайх хэрэггүй. Би хамгийн гол, төв цэгээс эх орон, элгэн түмэнтэйгээ мэндчилнэ. Бид дэлхийн өнцөг булан бүрт хамгийн тодоор харагдана. Яг одоо надад та нарын маань санал маш их хэрэгтэй байна. Би үлдсэн шалгаруулалтуудад өөрийнхөө бүхий л нөөц бололцоог дайчилж, хичээнэ. Хэрвээ бид санал хураалтаараа тэргүүлж чадвал шилдэг 10 миссийн нэг болно.

Тийм болохоор та бүхний минь санал маш чухал шүү. Дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүд “Монголын мисс санал хураалтад тэргүүлэх боломжгүй” гэж бичиж байгаа. Учир нь, манай улс цөөхөн хүн амтай тул энэ шалгаруулалтад тэргүүлэх магадлал бага гэж үзэж байгаа юм билээ. Бид цөөхүүлээ хэдий ч нэг сэтгэлээр нэгдэж зүтгэвэл боломжгүй зүйл байхгүй шүү дээ. Яагаад морьтон монгол охин Дэлхийн мисс болж болохгүй гэж. Хамтдаа “Дэлхийн мисс-2016” титмийг эх орондоо авчирцгаая, финалын өдөр амжилт дүүрэн уулзацгаая” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ
Наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Наадам
  • •Үндэсний спорт
  • •Ерөнхийлөгч
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Гадаад харилцаа
  • •Сурвалжлага
  • •Нийтлэл
ХУРААХ
Зарчмын зөрүүтэй санал хураалт...
Утаагаа устгаж чадахгүй юм бол...

Хэн юу хэлэв

Энхцэцэг 2016-12-16

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ
Наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ

14 цагийн өмнө өмнө

Даян Аварга Б.Орхонбаярыг АПУ компани "LEXUS 600" автомашин, 1 тэрбум төгрөгөөр мялаав

15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг шинэ бүрэлдэхүүнээ танилцууллаа

15 цагийн өмнө өмнө

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцлоо

15 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр

15 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

1 өдрийн өмнө өмнө

Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг гардууллаа

1 өдрийн өмнө өмнө

Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрлийн шилдгүүд шалгарууллаа

1 өдрийн өмнө өмнө

Наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөнхтөрийн Лхагвагэрэлд Улсын гарьд цол олголоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр

1 өдрийн өмнө өмнө

Дуу цахилгаантай аадар бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын начин цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Өлзий Улсын гарьд цолын болзол хангаж, шөвгийн дөрөвт үлдлээ

2 өдрийн өмнө өмнө

Наймын давааны ам авсан байдлыг танилцуулбал

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

2 өдрийн өмнө өмнө

Соёолон насны морины уралдааны үеэр 3 хүүхэд мориноос унажээ

2 өдрийн өмнө өмнө

Заан цолын болзлыг гурван бөх хангалаа

2 өдрийн өмнө өмнө

Ч.Батжаргалын хонгор халзан соёолон түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдрийн баяр наадмын хөтөлбөр

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 14-16 хэм дулаан байна

2026-07-11 өмнө

Их насны морьдоос Х.Бат-Эрдэнийн Жигүүр халтар түрүүллээ

САНАЛ БОЛГОХ
2026-07-07 өмнө

"Наадмын тасалбар зарна" хэмээн бусдыг залилсан этгээдийн дансанд барилт хийлээ

2026-07-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-07-07 өмнө

Л.Оюун-Эрдэнэ: МАНАН амилах цагаар…

2026-07-07 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-07-08 өмнө

“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

2026-07-08 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-07-10 өмнө

Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо

2026-07-08 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-07-08 өмнө

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

2026-07-09 өмнө

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

2026-07-09 өмнө

Наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна

2026-07-09 өмнө

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

2026-07-09 өмнө

Freedom-250: Америкийн код

2026-07-09 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр

2026-07-10 өмнө

Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно

2026-07-10 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-07-09 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-07-11 өмнө

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

2026-07-11 өмнө

Азарганы уралдааныг хойшлуулжээ

2026-07-11 өмнө

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв

2026-07-11 өмнө

Их насны морьдоос Х.Бат-Эрдэнийн Жигүүр халтар түрүүллээ

2026-07-09 өмнө

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-07-11 өмнө

Х.Улам-Өрнөхийн халтар хязаалан түрүүллээ

2026-07-11 өмнө

Төв цэнгэлдэх орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд 161 ажилтан, 27 техниктэй ажиллаж байна

2026-07-11 өмнө

Н.Хүрлээгийн шарга азарга түрүүлэв

2026-07-11 өмнө

Э.Ариунболдын халзан шүдлэн түрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

2 өдрийн өмнө өмнө

Ч.Батжаргалын хонгор халзан соёолон түрүүллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах