• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Батбаатар: 50-аас дээш насныхан заалтгүй л бол кальцийн бэлдмэл уух хэрэггүй

Монголчуудын  дунд түгээмэл тохиолдох болсон ясны ургалт өвчний талаар “Мөнх Оньч” үе мөч, дотор, уламжлалтын эмнэлгийн захирал Анагаах Ухааны Магистр үе мөч, дотрын эмч С.Батбаатартай ярилцлаа.

-Сүүлийн үед монголчуудын дунд ясны ургалт гэх өвчин зонхилох болсон талаар эмч мэргэжилтнүүд сануулж буй. Яагаад иргэдийн дунд ясны ургалт ихсэх болов. Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ?

Ер нь сүүлийн үед монгол улсын хэмжээнд  үе мөчний өвчний өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Тэр дундаа ясны ургалт хүн амын дунд ихсэх хандлага ажиглагдах болсон. Тухайбал, өвдөгний үений ясны ургалт нэлээд ихэссэн. Энэ өвчний шалтгааныг өмнө нь хоолойны ангинаас үүдэлтэй гэдэг байсан бол сүүлийн үед зөвхөн хоолойн ангина  гэлтгүй тухайн хүний амьдралын хэв маяг, ажлын нөхцөл, өдөр тутам хэрэглэж буй хоол хүнс, хөдөлгөөний хомсдол зэргээс шалтгаалдаг болсон. Хуучин бидний аав, ээж, эмээ, өвөө нар хөл гар өвдлөө гэж ярьдаггүй байсан шүү дээ. Харин улс орон хөгжихийн хэрээр хүмүүсийн дунд бэлэнчлэх сэтгэлгээ үүссэн. Жишээлбэл шатаар буухын оронд цахилгаан шатанд суудаг, алхаад явахын оронд такси барьдаг. Энэ мэтчилэн хөдөлгөөний хомсдол зэргээс шалтгаалж үе мөчний өвчин, ясны ургалтын суурь тавигдаж байна.

-Насны хувьд ямар байдаг юм бэ. Ясны ургалт гэхээр ихэвчлэн настай хүмүүст тохиолддог гэж ойлгодог шүү дээ?

Өмнө нь 60-70 настай ахмадууд хөл, гар өвдлөө гэхээр “Өө аргагүй шүү дээ. Таны өвдгөнд яс ургалгүй яах вэ, хөл гар өвдөлгүй яах вэ, энэ бол насных” гэдэг байсан. Уг нь тийм биш, энэ бол бие даасан өвчин, бие даасан шинжлэх ухаан шүү дээ. Сүүлийн үед өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор ревматологи буюу үе мөчний өвчин судлал гэдэг салбар эрчимтэй хөгжиж байна. 10 хүн үе мөчний өвчнөөр өвдхөд хүйсний харьцаа10:1 байдаг, өөрөөр хэлвэл эмэгтэйчүүд илүү өвчилдөг ба 45-аас дээш насны тэр дундаа цэвэршилтийн насны эмэгтэйчүүд их өвддөг. Харин сүүлийн үед өсвөр насны охидууд ихэвчлэн өвдөж байна. Мөн дулааны цахилгаан станц гэх мэт хүнд хөдөлмөр эрхэлдэг, мөн гадаадад олон жил ажилласан 25-аас дээш  насны залуусын ясны өөрчлөлт нь 50-60 настай хүнийхтэй адилхан болчихсон байдаг. Тэгэхээр сүүлийн үед заавал настай хүн гэлтгүй залуучууд ч гэсэн ажиллаж буй нөхцөллбайдал зэргээс шалтгаалан өвдөж байна.

-Хүмүүс “Миний хурууны хажуугаас илүү яс ургаад байна” гэж ярьдаг. Тэр ясны ургалт мөн үү?

-Мөн. Гэхдээ өөрийн чинь ярьж байгаа ясны ургалт цөөхөн тохиолдолд гардаг. Ихэвчлэн том үенүүд дээр гардаг юм. Ялангуяа өвдөгний үенд. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгсдийн өвчлөлийг авч үзвэл өвдөгний үений ясны ургалт 60-70 хувийг , 30-40 хувь нь нуруу, хүзүүний ясны ургалт зонхилдог. Цөөхөн хэдэн хувийг жижиг үенүүд болох хөлийн эрхий хурууны хажуу тал болон гарын хуруун дээр ургадаг. Ясны ургалт тодорхой үе шаттай. Жишээлбэл, эхэн үедээ тухайн хэсэгт овойсон зүйл гардаг. Гэхдээ тэр нь яг яс биш байдаг л даа. Дөнгөж үений шар ус гэх мэт бусад зүйлүүд нь гадагшилдаг, энэ нь эхний шинж тэмдэг юм. Энэ үед нь эмчилгээ хийлгэж, арга хэмжээ аваагүйгээс шингэн хэсэг нь шимэгдээд мөгөөрсждөг. Тэгээд хэсэг хугацааны дараа шингэн хэсэг нь шимэгдсээр байгаад хатуулаг үүсч, ясждаг. Ер нь жижиг үе буюу гар, хөлөн дээр яс ургах нь их ховор. Хүний нүдэнд харагдахгүй далд үе хооронд ясны ургалт гардаг.

-Манай улсын эмнэлгийн байгууллагууд зарим өвчнийг оношлох тал дээр муу байдаг. Түүнээс болж онош тодорхойгүй гэх шалтгаанаар олон хүмүүс гадагшаа гарч эмчилгээ хийлгэж байна. Ясны ургалтыг хэр сайн оношилж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд үе мөчний чиглэлээр дагнасан эмнэлэг ховор. Мөн үе мөчөөр мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч нар цөөхөн байна л даа. Улсын клиникийн томоохон эмнэлгүүд бүх эрхтэн системийн тасгуудтай. Хоол боловсруулах, зүрхний, нүд, чих хамар хоолой гэх мэтчилэн олон тасагтай.Гэтэл сүүлийн 3-4 жилийн хугацаанд л улсын клиникийн эмнэлгүүдэд үе мөчний тасаг нээгдсэн. Цаашид дүүргийн эмнэлгүүдэд  тасаг нээх, нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх зайлшгүй шаардлага байгаа.

-Ясны ургалтын томоохон хагалгаа хэр хийгдэж байна вэ?

-Зонхилон тохиолдож байгаагаар нь өвдөгний үений хагалгаан дээр ярья л даа. Манай улсад хиймэл үений хагалгаанаас гадна, өвдөгний үенд ургасан ясыг хусах мөн үений дурангийн болон бусад хагалгааг хийдэг. Гэхдээ үр дүн тийм ч сайн биш. Өвдөгний ясны ургалтыг I, II, III, IV дүгээр үе гэж ангилдаг. Энэ нь нэг үгээр хэлбэл, ясны ургалтын зэргээр нь ангилж байна гэсэн үг. I, II дугаар үедээ ямар ч хагалгааны заалтгүйгээр эм, тарианы эмчилгээгээр эмчлэгддэг. Харин III дугаар үед орчихоор зарим нэг нь мэсийн зарим нь эмийн эмчилгээд ордог. Тухайн үйлчлүүлэгчийн өвчин болон саналаас шалтгаалдаг. IV дүгээр үедээ орсон бол заалтаар хиймэл үений хагалгаа хийдэг. Ер нь сүүлийн үед Монгол Улсын хэмжээнд хиймэл үений хагалгаа илүү их хийгдэж байна.

-Зарим хүмүүс хиймэл үений хагалгаа хийлгэсэн ч нэмэр алга гэж ярьдаг. Энэ юутай холбоотой юм бэ?

-Хиймэл үений хагалгаа маань 10-15 жилийн баталгаатай гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үед протезийн хагалгаа хийж байгаа эмнэлэг олон болчихоод хагалгааны чанар тааруухан болсон. Хиймэл үений хагалгаа хийлгэсэн хүмүүс 10 жил байтугай ганц, хоёрхон жилийн дараа эргээд л өвдөх тохиолдлууд гарах боллоо л доо. Тийм болохоор 3  4-р үедээ ялангуяа 4-р үедээ орчоогүйл бол хагалгаа аль болох яаран хийлгэхгүйгээр сүүлд нэвтэрсэн эмчилгээний шинэ аргуудыг хэрэглэж эмчилгээнд орох хэрэгтэй.Тухайлбал, PRP эмчилгээ гэж байна. Энэ эмчилгээг манай эмнэлэг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг эмчилгээ нь үйлчлүүлэгчийнхээ судаснаас цус авч, залуу эс болон бусад хэрэгтэй нөхөн төлжүүлдэг эсийг ялгаж авдаг юм. Түүнийгээ яс ургасан хэсэгт нь хийж өгдөг. Ясны ургалт шохойжилт явагдаад байна гэдэг чинь тодорхой хэмжээгээр үений хөндийд, үенд хөгшрөлт явагдаж байна гэсэн үг. Тэр үйл явцыг л маш хурдтайгаар залуужуулж өгч байгаа юм. Энэ бол их үр дүнтэй. Яахав өвдөгний үенд хийдэг бусад янз бүрийн тарианууд байдаг л даа. Янз бүрийн дотрын эмнэлэг, үе мөч эмчилнэ гэсэн газрууд, зарим нэг эмч нар тэр тариаг хийгээд байгаа юм. Тэр их учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, маш хүчтэй гормоны гаралтай тариаг шууд өвдгөнд тарьчихдаг гэсэн үг.

-Гормоны гаралтай тариа ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Сөрөг нөлөө маш ихтэй. Үе мөч нь өвддөг, хөл дээрээ явж чаддаггүй, тэргэнцэртэй хүмүүс энэ тариаг хийлгээд босоод бараг гүйнэ. Тийм хурдан үр дүнгээ өгдөг. Тэгэхээр хүмүүс ам дамжаад “Ёстой сайн тариа” гээд бие биедээ зөвлөөд байдаг. Гэтэл энэ тариаг хийлгэнэ гэдэг зөвхөн өнөөдрийг харсан асуудал. Маргааш ямар хүндрэл гарах вэ, сарын дараа ямар үр дүн гарах юм гэдгийг тооцдоггүй. Хүмүүс яахав сүүлийн үед цагаан өнгөтэй хүчтэй тариа сайн тариа гээд л хийгээд байна. Энэ тариаг үенд тарьчихаар шимэгдэхдээ хатуулаг хэсгүүд нь ясан дээрээ үлдэж барзайдаг. Хатуурч, барзайж ядаж байгаа ясны гадаргууг улам барзайлгаад байдаг. Үүнээс болж тухайн хүнд хоёр жилийн дараа хүндрэл гарах байсан бол хоёр сарын дараагаас хүндрэл гарч эхлэх жишээтэй. Мөн энэ тарианаасаа илүү хүчтэй тариа хийлгэж байж өвчин нь намддаг болчихдог. Гэтэл хүмүүсийн хийлгээд байгаа хүчтэй тарианаас өөр илүү хүчтэй тариа Монгол Улсын хэмжээнд байхгүй. Тэгэхээр энэ тариаг “Хийнэ. Болно, бүтнэ” гэсэн хүмүүсээр хийлгэж болохгүй.

-Ер нь манай улсад гормоны гаралтай тариа хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг юм уу?

Зөвшөөрнө. Эмчилгээний стандартад гормон эмчилгээ хийх заалтууд байгаа боловч сүүлийн үед нэр ус нь мэдэгдэхгүй янз бүрийн тариаг дам яриагаар их хийлгэж байна. Фэйсбүүк дээр “Эрүүл мэндийн нэгдсэн групп” хуудас байдаг юм. Тэр хуудас дээр хэдхэн хоногийн өмнө Триамцинолон гэдэг гормоны гаралтай хүчтэй тарианы зургийг оруулаад “Энэ тариаг үе мөчинд их сайн гэсэн. Манай ээж гишгэж явж чаддаггүй юм ” энийг тариулвал яах вэ гээд пост үлдээчихсэн байсан. Гэтэл доор нь хүмүүс “Өө тийм. Ёстой сайн эм” гээд биччихдэг. Бүр 7 хоногт 2-3 удаа булчинд таридаг гээд хөгшчүүл ам дамжин дур мэдэн тариулдаг. Энэ мэтчилэн бие биенийхээ зөвлөгөөгөөр буруу эм хэрэглэх тохиолдол гарч байна. Тэр тариа нь хятад бичигтэй, цэнхэр тагтай,  50 mg савлагаатай Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй тариа. Энэ тариаг тариулвал цаашид ямарч эмэнд дарагдахаа болино, түүнээс хүчтэй тариаг хийлгэж байж намдана гэсэн үг.  Хяналт шалгалтын байгууллагуудаас далдуур хийгээд байна гэсэн үг.

-Хүмүүс “Би явж байгаад л гэнэт өвдөгнөөс доогуур мэдээгүй болоод сөхрөөд уначихдаг” гэж ярьдаг. Энэ үе мөчтэй холбоотой юу?

-Энэ тохиолдол хоёр талтай. Шууд өвдөгний  үетэй холбоотой гэж ойлгож болохгүй. Хүний биед бүсэлхийн таван нуруу гэж бий. Эдгээр нурууны үе нь хүний биеийн жинг үүрч явдаг. Харин бүсэлхийн нурууны доод хэсгийн нугалмууд нь хөл, гуяны хэсгийн мэдрэлийг хариуцдаг. Тиймээс нуруу өвддөг хүмүүс гэнэт мэдээ алдаж, сөхөрч унадаг нэг тал бий. Нөгөө талаас өвдөгний үений ясны ургалт, шохойжилт явагдаж байгаа бол гэнэт мэдрэлийн гаралтай өвдөлт өгч сөхөрч унадаг.

-Ясны ургалт бидний идэж буй хоол хүнстэй хэр их холбоотой вэ?

-Маш их холбоотой. Манайхан их бэлэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх дуртай. Гэтэл бидний идэх дуртай түргэн хоол, лаазалсан хүнснүүдэд муудахгүй байлгахын тулд янз бүрийн химийн бордоо хийдэг. Тэр нь эргээд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс аль болох хоолоо хийж, органик хүнс хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл, гурилтай шөл хийхийн тулд заавал тасалсан гурил авалгүй өөрсдөө зуураад, элдээд хийчих хэрэгтэй. Ер нь хуучин хэв маяг руугаа л орвол сайн. Аль болох бэлэнчлэх сэтгэлгээнээс салах шаардлагатай байгаа юм.

-Монголчууд үе мөч өвдлөө гэхээр кальци уу гэдэг. Энэ хэр зөв бэ?

-Хүмүүс ясны сийрэгжилт, ясны ургалт хоёрыг их сольж ойлгодог. Нэг өвчин гэж боддог. Ясны ургалт нь кальцийн илүүдлээс болж үүсдэг. Харин ясны сийрэгжилт нь ясны кальцийн дутагдлаас шалтгаалдаг. Гэхдээ энэ хоёр өвчин нэг хүнд хоёулаа байдаг. Нэг газар нь кальци илүүдсэн, нөгөө газар нь кальци дутагдсан байх жишээтэй. Хөл, гар өвдлөө гэхээр “Кальци уу, кальц уу” гэж зөвлөдөг. Эсвэл хоёр найзууд хоорондоо ярьж сууж байгаад “Миний хөл өвдөөд байна” гэхээр “Кальци уу” л гэдэг. Гэтэл кальцийн хэрэглээ насны хязгаартай. 50-аас дээш насны хүмүүс заалтгүй л бол кальцийн бэлдмэл уухгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл кальци болон бусад эрдэс давсуудын бөөгнөрөл нь ясны ургалт гэсэн үг. Гэтэл ясны ургалттай хэрнээ дээр нь кальци уугаад байвал ясны ургалт, шохойжилт улам ихэсдэг. Хүмүүсийн ам дамжиж ууж байгаа кальци бол биологийн нэмэлт бүтээгдэхүүн л дээ. Тэгэхээр үүнийг тэнцвэржуулдэг, ионжуулдаг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг кальци тусдаа бий. Тэр кальцийг сонгох хэрэгтэй. Гэхдээ насны хязгаартай. 40 гаруй насандаа хожуу төрсөн хүмүүс байдаг. Тэр хүмүүс зайлшгүй кальцийн хэрэглээг авах ёстой. Яагаад гэвэл эрүүл хүний кальцийн хэрэглээ 1000 мг байх ёстой. Харин жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд 2000 мг кальци хэрэг болдог. Тэгэхээр кальцийн хэрэглээ хоёр дахин нэмэгддэг гэсэн үг. Хожуу төрсөн хүмүүс миний дээр хэлсэнчлэн “50-аас дээш насныхан кальци ууж болохгүй гэсэн” гээд хэрэглэхгүй байж болохгүй. Кальци уух заалт гэж бий. Түүнд тохируулаад хэрэглэх хэрэгтэй.

-Иргэд настай хүн байх тусмаа кальци уух ёстой гэж ойлгодог. Тэгэхээр энэ буруу байх нь. Тийм үү?

-Яах вэ, манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутуу байна гэсэн үг л дээ. Иргэд ямар үед нь кальцийн бэлдмэл хэрэглэх, ямар үед нь сувилалын эмчилгээ хийлгэх, ямар үед нь шавар эмчилгээнд орох вэ гэдгээ мэддэггүй. Энэ нь тухайн хүний нас болон өвчнөөс шалтгаалаад өөр өөр байдаг. Насныхаа хувьд ч өвчнийхөө хувьд ч ялгаатай гэсэн үг.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Club America vs Real Madrid
Задарсан гишүүдэд Ц.Нямдорж шиг...

С.Батбаатар: 50-аас дээш насныхан заалтгүй л бол кальцийн бэлдмэл уух хэрэггүй

Батзаяа 2016-12-16

Сэдвүүд : #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

8 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

13 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

14 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

15 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

16 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

16 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

16 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах