• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Болд: Гадаад харилцааг ингэж хөгжүүлдэггүй юм, Ц.Мөнх-Оргил оо

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тухай, Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газрыг татан буулгах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрөв болгон нэмэгдүүлж байгаа юм.

Мөн гадаад харилцааны салбарынхны цалин, нийгмийн хангамж тааруугаас хэлний өндөр мэдлэгтэй ажилтнууд хувийн хэвшилд шилжин ажиллах нь ихэсчээ. Иймээс Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай гэж үзэн, хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг гурван жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх. Хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааг нь хангах зохицуулалтыг дээрх хуульд тусгажээ.

Хууль батлагдахад хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 300 мянга орчим ам.долларын зардал гарна. Тэгвэл энэхүү зардлыг 2017 оны зургадугаар сараас хаахаар төлөвлөж байгаа дөрвөн Дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүй царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж буй гэнэ.

Харин Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газрыг татан буулгах тухай УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд Индонези, Бразил улсад суугаа Элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа Япон улсын Осака хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг тус, тус татан буулгах тухай асуудал хөндөгдөж байна. Хэлэлцүүлгийн шатанд, УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацааг дөрвөн жил болгон нэмэгдүүлж байна. Ажлын хариуцлага алдвал яах вэ” гэдгийг тодрууллаа.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Ажлын хариуцлага алдсан тохиолдолд шууд чөлөөлнө. Гол нь эндээс томилогдох хугацааг нь дөрвөн жил болгон нэг жилээр нэмэгдүүлж өгч байгаа  юм” гэдгийг тодотголоо. Харин УИХ-ын гишүүн Л.Болд "Засгийн газар дэндүү өрөвдөлтэй хуулийн төсөл оруулж ирлээ. Танилцуулгад байна, 35 хүүхдэд цэцэрлэгийн мөнгө гаргаж ирэхийн тулд зарим Элчин сайдын яам, Консулын газар татан буулгах болж буй юм байна. 300 мянган ам.доллар гаргаж ирэхийн тулд ингэж байгаа юм уу. Үүнийхээ оронд мөнгөө нэмчих л дээ. Ганцхан жижиг төслөөс татгалзахад л хүүхдийн цэцэрлэгийн мөнгө гараад ирнэ.

Латин Америкийг тэр чигээр нь хариуцдаг газраа татан буулгах нь буруу. Японы талаас “Танайх консулын газраа татан буулгах нь буруу. Эргэж харах юм шүү” гээд хэлж байна. Гадаад харилцааг ингэж хөгжүүлдэггүй юм, Ц.Мөнх-Оргил оо” хэмээлээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хуулийн төслийг дэмжинэ. Л.Болд ганцаараа гадаад харилцааг мэддэг юм биш. Байнгын хороон дээр энэ асуудлыг ярьж чиглэл өгөөд Засгийн газраас оруулж ирж байгаа асуудал. Тогтоол гаргаад оруулж ирж байгааг Л.Болд мэдэж л байгаа байлгүй, байнгын хорооны гишүүн хүн.

Ер нь Монголыг гадаадад төлөөлж байгаа дипломатуудын хувьд зө­вхөн хүүхдийнх нь асуудал биш цалин, тэтгэвэр нь ямар бай­даг билээ, бид бүгд мэднэ. Монголоос хүн яваад очи­ход өөрсдийнхөө халааснаас мөнгө гаргаад дайлаад явуулах тохиол­дол бий. Хүүхдээсээ болоод шаардлагынх нь дагуу ажил­луулах боломжгүй байгаа то­хиолдол ч байгаа. Монгол бол маш хүнд нөхцөлдөө ордог” гэв. Ийнхүү байнгын хорооны ху­ралд оролцсон гишүүд хуу­лийн төслийг дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрт гурван тэрбум төгрөг нарийлж байгаа бол одоо яахав дээ

УИХ-ын Төсвийн Байнгын хорооны хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.1 дэх заалтад “жижиг, дунд үйлдвэр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.13-т “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тус тус заасныг үндэслэн  боловсруулжээ. Хэлэлцүүлгийн үеэр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан 2009-2016 оны хугацаанд нийт 745.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ зээлийн 83.5 хувийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан бөгөөд ингэснээр тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого нь дунджаар 20-30 хувиар нэмэгдсэн гэсэн дүн мэдээ байна.

Мөн 2011 оноос эхлэн Сум хөгжүүлэх сангаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 1-3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгосон. Энэ дэмж­лэгийн үр дүнд орон нутагт 9.272 үйлдвэр, цех шинээр байгуулагдаж, 13.909 үйлдвэр, цех үйл ажиллагаагаа өргөтгөж, улсын хэмжээнд 32.9 мянган ажлын байр шинээр нэмэгдэн, 20.7 мянган ажлын байр хадгалагдаж үлдсэн байна” гэв.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориу­лалт бүхий тоног төхөө­рөмж, сэлбэг хэрэгслийн жаг­саалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангиллын дагуу Засгийн газар баталснаар жижиг, дунд үйлдвэрт өрсөлдөөнийг бий болгож, экспортын чадавхийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, ДНБ өсөх зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Хуралдааны үед УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Хуулийн төсөл энэ хэвээрээ УИХ-ын чуулганаар орох юм бол унах магадлалтай” гэдгийг хууль санаачлагчид сануулсан. Харин УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Хэлэлцэх асуудлаа долоо хоногоор хойшлуулаад, хуулийн төслийг засч сайжруулаад оруулж ирвэл ямар вэ“ гэдэг санал гаргасан юм.

Гэвч хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Хуулийн төслийг хойшлуулах шаардлагагүй. УИХ-ын чуулган дээр унавал тэр л биз. Том компаниуд нь 100, 100 тэрбумын боломж олдоод байдаг. Жижиг дунд үйлдвэрт гурван тэрбум төгрөг нарийлж байгаа бол одоо яахав дээ” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан “Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдээд УИХ-ын чуулганд шилжүүлье.

Гэхдээ нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээс өмнө Засгийн газрын нэгдсэн байр суурийг тодорхойлсон, тооцоо судалгаагаа тодорхой болгоод оруулж ирээрэй” гэв. Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хурааж Байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжсэнээр хуулийг төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.

Тусгай сангийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14:55 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хуралдаанаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм.

Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар уг хуулийн төсөл Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтахгүй. Санхүү, мөнгөний асуудалтай холбоотой учир Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэх ёстой. Т

иймээс уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулж, Эдийн засгийн байнгын хороотой хамтарсан хуралдаан хийж, хуулийн төслийг хэлэлцье” гэсэн горимын санал гаргасан юм. Улмаар уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, хуулийн төслийг байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр болж хойшлууллаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Ярилцлага
ХУРААХ
М.Энхболдын замыг хуулиар засч...
NBA-ын өнгөрсөн сарын шилдэг 10...

Л.Болд: Гадаад харилцааг ингэж хөгжүүлдэггүй юм, Ц.Мөнх-Оргил оо

Отгонмягмар 2017-01-05

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

11 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

12 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

12 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

12 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

12 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах