• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Агаарын бохирдлыг бууруулах технологи төслийн зуухаар хязгаарлагдахгүй

Улаанбаатар хотын агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон аюултай хэмжээнээс аль хэдийнэ дөрөв дахин ихэссэн хэмээх аймшигтай тоо баримт сүүлийн үед чих дэлсэх болсон. ДЭМБ-аас агаар дахь хорт бодисын хэмжээний дээд хязгаарыг 501 хэмээн заасан байдаг.

Гэтэл нийслэлийн зарим дүүрэг, хороодод энэ тоо дөрөв дахин ихсэж 3000 хол давж байгаа юм. Гэхдээ энэ аймшигтай тоо гэв гэнэт гараад ирсэн гэвэл өрөөсгөл. Хэдэн жилийн өмнөөс тодорхой арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар хотын агаарын бохирдол маш аюултай хэмжээнд хүрэх талаар холбогдох албаныхан сануулсан хэдий ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар эдүгээтэй золгосон. Эдүгээтэй гэдэг нь агаарын бохирдлын маш аюултай нөхцөлтэй гэсэн үг. Энгийнээр хэлэхэд нийслэлийн иргэд гадаа удаан хугацаагаар байх боломжгүй болжээ. Ялангуяа, гэр хороолол, Дэнжийн мянга, Баянхошуу гэх зэрэг газарт таван минутаас дээш зогсоход л хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд агаарын бохирдол үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд болон төрийн удирдлагууд нүүрс, утаагүй зуухтай зууралдсаар байтал агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрчихэж. Тиймээс төр засгийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан шат дараатай ажлыг хийж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн нээлттэй боллоо.

Энэхүү технологийн үзэсгэлэнг Байгаль орчин аялал, жуулчлалын яам, Агаарын бохирдлын үндэсний хороо, НЗДТГ-ын Агаарын бохирдлыг бууруулах газар, Улаанбаатар цэвэр агаар төсөл хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Эрчим хүчний сайд П.Ганхүү, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон 50 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид оролцон өөрсдийн технологийг танилцууллаа.

Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Гэр хорооллын утааны асуудлыг бид олон жил ярьлаа. Манай Засгийн газар хөрөнгө, санхүүгийн боломж, бололцоо хомс байгаа хэдий ч агаарын бохирдолт ард иргэдийн эрүүл мэндтэй холбоотой учраас тодорхой шийдвэртэй арга хэмжээг авч, хэрэгжүүлэхгүй бол цаашид нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрэх нөхцөл нь бүрдчихсэн. Зарим хүмүүс шөнийн тарифыг тэглэлээ.

Энэ асуудлыг ямар байдлаар, яаж шийдвэрлэх юм гэж ярьж байна. Бид эхний ээлжинд шөнийн тарифаа тэглүүлэх нөхцөл бололцоог хангасан айл өрхүүдийн шөнийн тарифыг тэглэж байна. Нэг айл ч гэсэн өдөрт хоёр хувин нүүрс түлдэг байсан бол нэг хувин нүүрс түлээд 24 цагийг авдаг байх бололцоог л бүрдүүлэх ажлыг хийж байгаа юм.

Мэдээж хэрэг утааг бүрэн арилгана гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Үүнийг багасгахаас өөр арга байхгүй. Дэлхий дээр нийт 100 гаруй улсын 3000 хотод утаа, агаарын бохирдлын асуудал яригдаж байна. Түүний нэг нь Улаанбаатар хот. Гэхдээ сүүлийн жилүүдэд зөвхөн Улаанбаатар гэлтгүй зарим, аймгуудад ч утааны асуудал бий болсон.

Эндээс үзэхэд агаарын бохирдол улс, орны хэмжээний асуудал болсон нь харагдаж байгаа юм. Засгийн газрын зүгээс ажил авсныхаа дараахнаас эхлээд Цэвэр агаар сангийн өрийг төлж эхэллээ. Засгийн газарт  ямар ч мөнгө байхгүй. Олсон жаахан мөнгөөрөө бодсон санасан ажлаа хийчихье гэх боломжгүй л Засгийн газар өнөөдөр ажиллаж байна. Гэхдээ бид зах зухаас нь өрөө төлж байна. Өрөө төлчихвөл Цэвэр агаар сангийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг шөнийн тарифыг тэглүүлэх ажил рүү чиглүүлнэ.

Мөн утаанаас салахад айл бүрийн оролцоо чухал. Монгол Улсын иргэн бүрийн оролцоо хэрэгтэй. Миний утсанд өдөрт агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой 100 гаруй мессэж ирж байна. Эдгээр хүмүүс өөрсдөө ч гэсэн санаачилгатай байж агаарын бохирдлыг бууруулахад ард, иргэдээ уриалах хэрэгтэй. Зөвхөн Засгийн газар, Ж.Эрдэнэбат зүтгэх биш. Бид өөрсдийн үүрэгт ажлаа хийнэ. Гэтэл иргэд өөрсдөө санаачилгагүй байх юм бол  хурдан хугацаанд утааны асуудлыг шийднэ гэхэд хэцүү. Тийм учраас иргэд санаачилгатай байх хэрэгтэй” гэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэсгэлэнд оролцогч, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, сонирхсон юм. Уулзалтын дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнд оролцсон 50 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагуудыг энэ сарын 12-нд Төрийн ордонд хүлээн авч, уулзан Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх саналыг гаргах ажээ.

Уурын зуухыг халсан технологийн дэвшил

Урд яваа машин алгуурхан сааралтсан утаан дунд уусан алга болж, гадаа гудамжинд тавхан минут алхахад угаарын үнэр үс хувцсанд шингэж, хүүхдийн эмнэлгийн ачаалал хэтэрсэн ч бид нүд нь балай, чих нь дүлий юм шиг явсаар байсан гэхэд хилсдэхгүй. Агаарын бохирдол нүдний өмнө илт ихсэж байхад амаа үдүүлчихсэн хүн шиг нөгөө л нүүрс, утаагүй зуухаа ярьсаар байсан.

Нэг үгээр хэлбэл, нүүрс, утаагүй зуухнаас өөрийг сэтгэхгүй хайрцаглагдчихсан байсан гэхэд болно. Гэвч инженер, технологийн эрдэмтэд цахилгаан бага зарцуулдаг чийдэнгээс эхлээд уурын зуухыг халсан технологийг зохион бүтээж, зарим нь худалдаанд гаргажээ. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын утааг багасгах, цахилгаанаар дулаанаа хангах зорилго бүхий энэхүү үзэсгэлэнд оролцож буй компанийн нэг бол “Ховд Тул” компани юм.

Тус компани ижил цэнэгтэй ионуудын түлхэлцлийн хүчний үйлчлэлээс дулаан үйлдвэрлэдэг овор хэмжээ бага, зай талбай эзлэхгүй, дуу чимээгүй, эрчим хүчний хэмнэлттэй халаалт болон халуун усны асуудлыг шийдсэн “Цэнэгт ус” төхөөрөмжийг бүтээжээ. Энэ талаар тус компанийн захирал Д.Басандорж “Маш олон төрлийн технологиуд бий. Гэхдээ ихэвчлэн цахилгаанаар халаадаг тень байдаг. Энэ бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтэрсэн. Бид төхөөрөмжийнхөө туршилтыг ШУТИС-тай хамтран хийсэн. Өнгөрсөн жил таван газрыг уурын зуухыг зогсоосон.

Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаа юм. Бид ихэвчлэн сургууль, цэцэрлэгийн халаалтыг асуудлыг шийдсэн. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 166, Чингэлтэй дүүргийн 154, 1733, Сонгинохайрхан дүүргийн Тахилтын цэцэрлэг, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн нүүрсээр ажилладаг уурын зуухыг зогсоож, уснаас  дулаан үйлдвэрлэх төхөөрөмж тавьсан. Сургууль, цэцэрлэгийн халаалтын системд улсын төсвөөс 64 тэрбум төгрөг суусан байдаг.

Энэ төхөөрөмжийг хэрэглэвэл 37 тэрбум төгрөг зарцуулах боломжтой. Хэмнэсэн мөнгөөрөө шин сургууль, цэцэрлэг барьж болно. Ийм боломж, бололцоо бий” гэв. Уг төхөөрөмж нь өдөрт 10-20 кВт цахилгаан энерги буюу 1300-2600 төгрөгийн зардал гаргадаг байна. Мөн 5-20 литр ус зарцуулах боломжтой аж. Энэ бол тус үзэсгэлэнд дэлгэгдсэн энгийн наад захын жишээ. Албан байгууллага гэлтгүй айл өрхүүд хэрэглэж болохуйц үнийн хувьд боломжийн төхөөрөмж, бүтээгдэхүүн энд олон байлаа.

Хуш модны самрын ясаар шахмал түлш үйлдвэрлэжээ

Намрын улирал эхлэхтэй зэрэгцээд гудамж талбайд хөглөрч хэвтдэг самрын яс нийслэлчүүдийн толгойны өвчнийг анагаах бас нэгэн шийдэл болон үзэсгэлэнгийн ширээнд заларчээ.

Товчхон хэлэхэд, Тара компани 2008 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд одоогоор дөрвөн төрлийн шахмал түлш гаргаад байгаа аж. Модны үртэс, самрын яс, хаягдал цаас, хаягдал тосноос шахмал түлш гаргаж авдаг байна. Эдгээр түлш байгалийн гаралтай учраас хүхэрлэг хий гаргадаггүй гэнэ.

Харин үнийн хувьд 25 кг нь 4000, 35-40 кг нь 9-10 мянган төгрөг аж. Үртсэн шахмал түлшийг хэрэглэхдээ нэг удаад гурван ширхэг хийх бөгөөд 40-50 минут дулаанаа хадгалах чадвартай юм байна. Түүнчлэн тус компани шахмал түлшээ асаах гал асаагчийг хүртэл модны үртэс ашиглан хийжээ. Энэхүү асаагч гурван ширхэг нь 500 төгрөгийн үнэтэй, нийт 12 удаа гал асаах боломжтой гэдгийг “Тара” компанийн ажилчид онцлов.

Энэ мэтчилэн гэр хорооллын утааг багасгах үүрэгтэй олон бүтээгдэхүүн, төхөөрөмж үзэсгэлэнгийн танхимыг дүүргэжээ. Зах зухаас нь дурьдвал, зургаан давхар эсгийтэй тэнцэхүйц гэрийн цахилгаан дулаалга, хаяавч, хөшиг, халаалтын төхөөрөмж, тортог шүүгч, цахилгаан бага зарцуулдаг чийдэн, дулаан хадгалагч гээд утааг бууруулах төхөөрөмж төслийн зуухаар хязгаарлагдахгүй гэдгийг илтгэж байв.

Монгол гэрт зориулсан эко төхөөрөмжийг лизингээр авах боломжтой

“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнгийн нэг онцлох бүтээгдэхүүн нь “Монватт” компанийн үйлдвэрлэсэн монгол гэрт зориулагдсан дулаан хуримтлуулж, халаах эко “Тулгат” төхөрөөмж юм. Энэ үеэр тус компанийн инженерүүд “Өвлийн улиралд үүсч байгаа утааны 70 орчим хувийг нийслэлийн гэр хорооллоос гарч байгаа утаа эзлэж байна. Улаанбаатар хотын есөн дүүргийн гэр хороололд нийт 194 мянган айл өрх гэрт, 106 мянган айл өрх амины орон сууцанд амьдарч байна. Манай компани хүйтэн сэрүүний улирлын найман сарын хугацаанд шөнийн 8-9 цагийн эрчим хүчийг ашиглан дулаан хуримтлуулж, халаах “Эко төхөөрөмж” бүтээсэн.

Энэхүү төхөөрөмж нь 8-9 цагийн дотор хуримтлуулсан дулаанаа хоногийн үлдсэн цагт буцаан үлээж гэрийг тогтмол хэмийн дулаантай байлгадаг. Бид энэ  төхөөрөмжөө 2015 онд туршилтын журмаар үйлдвэрлэлд оруулж, 2016 онд 81 ширхэгийг айл өрхөд суурилуулж үзсэн. Хэрэглэгчдийн зүгээс их таашааж байсан. Мөн манай компани энэ онд 25 мянган ширхэг төхөөрөмжийг оруулж ирэн зорилтот зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа.

Бидний хийсэн тооцооллоор энэ арга хэмжээний үр дүнд гэр хорооллоос ялгарах утааг 28.4 хувиар бууруулна гэж үзэж байгаа. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэгчдэд хүргэхэд тулгарч байгаа гол асуудал нь ард иргэдийн худалдан авах чадвар юм. Санхүүгийн бэрхшээлээс гарах асуудлыг компанийн зүгээс зохих хэмжээнд шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа.

Тухайлбал, хамтран ажиллаж байгаа Германы тал өөрийн улсынхаа арилжааны банкнаас урт хугацааны хоёр хувийн хөнгөлөлттэй зээлийг авч өгөхөөр санал болгосон. Энэ зээлийг иргэдэд дарамт шахалтгүй, зээлийн хүүг ирсэн нөхцөлөөр хүргэх талаар оновчтой санхүүгийн механизм хэрэгтэй байгаа юм. Бидний судалгаагаар монгол гэрт амьдарч байгаа иргэд түлээ, нүүрс, хогонд сар бүр 120-125 мянган төгрөг зарцуулдаг.

Тэгэхээр иргэд энэ хэмжээний мөнгийг сар бүр банкинд тушаагаад байхад хоёр жилийн хугацаанд 38 жил хэрэглэх евро стандартын шаардлага хангагдсан өндөр технологийн төхөөрөмжтэй болох боломжтой. Одоо бидэнд төр засгийн зүгээс зөв менежменттэй ухаалаг бодлогын туслалцаа хэрэгтэй байна” хэмээсэн юм. Харахад, дуковон пелетькатай адилхан энэхүү төхөөрөмжийг ажиллуулахад нүүрс, түлээ хэрэглэх шаардлагагүй юм байна.

Мөн уг төхөөрөмжийг хэрэглэснээр нүүрс түлээнээс 125 мянган төгрөг, цахилгаанаас 46 мянган төгрөг хэмнэх боломжтой аж. Ингэснээр жилд нэг сая 368 мянган төгрөгийн хэмнэлт гаргана гэдгийг тус компанийн инженерүүд онцолж байв. Харин эко төхөөрөмжийн үнэ хоёр 400 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд “Монватт” компанийн зүгээс иргэдэд 1.5-2 жилийн хугацаатай 3-5 хувийн хүүтэй зээл олж, өгч дэмжихийг төрийн удирдлагуудад тавьж байгаа ажээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Бразилд 100 гаруй ялтан амь...
NBA-ын өнгөрсөн долоо хоногийн...

Агаарын бохирдлыг бууруулах технологи төслийн зуухаар хязгаарлагдахгүй

Батзаяа 2017-01-10

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

13 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

13 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

13 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

14 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

14 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

15 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

15 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

15 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах