• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Конор Макгрегор: Цохиж чадахгүй болтлоо л тулалдана

Холимог тулааны спортын хаан Конор Макгрегор 25 сая ам.долларын төлөө Флойд Мейвезертэй тулна. UFC буюу Ultimate Fighting Challenge холбооны босс Дэн Уайт холимог тулааны дэлхийн аварга Конор Макгрегор, мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мейведер нарыг хоорондоо үзэлцвэл тус бүрд нь 25 сая ам.долларын шагнал өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ ялсан ч, ялагдсан ч шагнал авах юм. Флойд Мейвезер ирэх тавдугаар сарын сүүлчээр 40 насны босго алхах бөгөөд  мэргэжлийн бокст өөрийн ул мөрөө тод томруун үлдээсэн домогт аваргын сүүлийн тулаан энэ байж магадгүй гэх таамаг бий.  
 
Нийт 49 тулаан хийхдээ ялагдах нь байтугай тэнцэж ч үзээгүй түүнийг бүх цаг үеийн хамгийн агуу боксчдын жагсаалтад оруулах нь гарцаагүй. Гэтэл холимог тулааны дэлхийн аварга Конор Макгрегор түүнийг халз тулаанд дуудсан нь дэлхий нийтийг шуугиулж орхисон. Хоёр өөр төрлөөр хичээллэдэг, тэс өөр арга барилтай, тус тусын холбоондоо үнэмлэхүй аварга гэгдсэн тулаанчид өөр хоорондоо үзэлцсэн түүх спортын ертөнцөд үгүй. Тиймээс ч олон нийтийн дунд энэхүү тулаан ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Энэ утгаараа  бид өнөөдрийн дугаартаа Конор Макгрегорыг сонгон товчхон ярилцлагыг нь орчуулан уншигчиддаа сонирхуулахаар бэлдлээ. Гэхдээ тулааны талаар бус, Конор Макгрегор гэх хэн болох, зорилго, амьдралын хэв маягийнхаа  талаар дэлгэсэн сонирхолтой ярилцлагыг сонголоо. Дашрамд дурьдахад, тэрбээр ирэх тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авах билээ. 
 
-Конор, та бага насныхаа тухай бидэнд яриач?
-Би Дублин хотын Крамлин дүүргийнх. Намайг 17 нас хүртэл манайх тэнд амьдарч байгаад Лукан руу нүүсэн. Гэхдээ Луканд яагаад ч юм тогтож өгөөгүй. 17 нас гэдэг тун эмзэг үе шүү дээ. Бүх найзууд маань Луканд байдаг учраас байнга л хуучин бокс, фитнесс заал руугаа явчихдаг байж билээ. 
 
-Тэгээд спортын ертөнцөд хөл тавья гэсэн хүсэл хэдийнээс төрж эхлэв?
-Тамирчин болох хүсэл үргэлж л миний сэтгэлд байсан. Бага байхдаа бусад хөвгүүдийн л адил хөлбөмбөгчин болохыг хүсдэг байлаа. Харин өсч том болохын хэрээр хөлбөмбөг сонирхлыг минь татахаа больж, харин өөрийгөө хэрхэн хамгаалахад суралцах хэрэгтэй болсон. 14, 15-тай л байсан байх. Тэр үеэс л тулааны спортоор хичээллэж, эцэстээ холимог тулааны спорт руу эргэлт буцалтгүй орсон доо. 
-Та спортод дурласан. Тийм ч учраас ажлаасаа хүртэл гарсан?
-Тийм ээ. Би гагнуурчин байсан. Мөрөөдлөө биелүүлж, холимог тулааны урлагт өөрийгөө бүрэн зориулахаар шийдэж, ажлаасаа хүртэл гарсан. Бусад залуусын адил барилгын талбай дээр өглөө эрт ирж, шөнө дөл хүртэл ажиллахыг хүсээгүй л дээ. Бүтээн байгуулалтын ажил хүнд. Надад тохирох ажил биш байсан. 
 
-Ажлаасаа гарах таны  шийдвэрийг ээж /Маргарет/, аав /Тони/ тань хэрхэн хүлээн авсан бэ?
-Тэд эхэндээ хүндээр хүлээж авч билээ.  Учир нь тэр үед сантехникийн ажил нэлээд эрэлттэй байв. Мэргэжлийн, туршлагатай гагнуурчин бол мөнгө сайн олдог байсан үе. Эцэг, эх маань ч намайг мэргэжлээ зөв сонгосон хэмээн их баяртай байдаг байлаа.  Ийм ажлаасаа гарна гэж хэлэхэд тэд тийм ч таатай хандаагүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд тэд намайг юунд бүхнээ зориулж буйг ойлгосон. Намайг шийдвэрээсээ буцахгүй, юунд ч бууж өгөхгүй гэдгийг тэд харсан. Тэгээд л эцсийн эцэст би ялж, тэд намайг бүрэн дүүрэн дэмжих болсон доо. 
 
-Харин одоо бол таниар бахархдаг байх?
-Мэдээж, тэгэлгүй яах вэ. Одоо бол тэд миний үнэнч шүтэн бишрэгчид шүү. Бүх л өдрийг онлайнаар  UFC, MMA-ын тулаан үзэж өнгөрүүлдэг. Тэднийг хараад би ч баяр хөөртэй болчихдог.
 
-Найз бүсгүй Ди тань ч бас өөрийн тань шүтэн бишрэгч байх. Өнөөдөр ч гэсэн та хоёр хамтдаа ирж зураг авалтад орсон. Ер нь анх та хоёр яаж танилцсан юм бэ?
-Өмнө нь би түүнийг зүс мэддэг байлаа. Харин анх удаа нэг шөнийн клубт олж хараад, ярилцаж байсан юм. Би түүн дээр түрүүлж очоод, зүгээр л чатлаж болох уу гэж асуусан. Тэр надад сайн бүсгүй шиг санагдсан. Ер нь надад хөөрхөн гэхээсээ илүүтэйгээр сайн бүсгүйчүүд таалагддаг. 
-Хүчирхэг эрийн ард хүчирхэг эмэгтэй байдаг гэх үг бий. Энэ үг та хоёрын харилцааны хувьд хэр үнэний ортой вэ, Конор?
-100 хувь. Тэмцээний рингэнд гарч эхэлснээс хойш өдөр бүр тэр намайг дэмждэг. Тэр л намайг фитнесс клуб руу жолоодож, миний бүхий л мөрөөдлийг сонсч, бас дэмждэг. Ди миний хувьд амьдралын минь аврагч. Хэрвээ тэр байгаагүй бол би юу ч хийж чадахгүй байх байсан. Түүний төлөө л бол бүхнийг хийнэ. 
 
-Найз бүсгүйтэйгээ хангалттай их цагийг өнгөрүүлж чадахгүй байгаадаа буруутай юм шиг санагдаж байсан үе бий юу?
-Бид ихэнх цагаа хамтдаа өнгөрүүлдэг. Тун дотно харилцаатай. Бүх зүйл сайн. Олон жилийн турш надтай хамт амьдарсан хүн шүү дээ. Мэдээж, заримдаа хэцүү үе тулгарч л байсан. Амьдрал угаасаа хэцүү. Гэхдээ эцсийн эцэст үнэ цэнэтэй байх л хэрэгтэй. 
 
-Яаж тэр вэ?
-Гэр бүлийнхээ ирээдүй, Дигийн ирээдүйг баталгаатай болгохын тулд л би тулалддаг. Хэзээ нэг өдөр,  Дитэй хамт дэлхийн аль нэг хэсэгт санаа зовних зүйлгүй, наран шарлагын газарт биеэ шарахыг хүсч байна. Үүний төлөө л би  явж байна. Хэзээ нэгэн цагт хүүхдүүдтэй болохдоо санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байхыг хүсч байна. 
 
-Конор, өөрийгөө хэр романтик гэж боддог вэ?
-Мэдэхгүй. Магадгүй тийм ч романтик биш байх. 
 
-Яриаг тань сонсоход та бүхий л зүйлсийг найз бүсгүйнхээ төлөө хийдэг юм байна. Тийм ч учраас их романтик залуу байх нь гэж бодлоо?
-Өөртөө л романтик. Өөрийн эмэгтэйнхээ төлөө өөрийгөө зориулж байна.
- Ер нь гэмтэж, бэртэх вий гэж санаа зовдог уу?
-Юу ч тохиолдохгүй болохоор энэ тал дээр санаа зовдоггүй. Цохиж чадахгүй болох хүртлээ л тулалдана. Тийм болохоор таны асуусан шиг зүйл хэзээ ч миний ой ухаанд орж ирж байгаагүй. Харин өрсөлдөгч маань зүгээр байгаа даа гэж бусад хүмүүст л санаа зовдог. 
 
-Бие бялдарын сургуулилт амьдралын тань ихэнх хувийг эзэлдэг. Бидэнд биеэ хөгжүүлэх талаар зөвлөгөө өгөөч?
-Долоо хоногийн даваагаас баасан гараг хүртэл би өдөрт гурван удаа дасгал сургуулилт хийх дуртай. Бямба, нямд ч дасгалаа таслахгүй. Гэхдээ илүү хүйтэн чанарын усанд сэлж, гүйдэг. Өдөр бүр л дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Тэгж байж л биеийн формоо барина шүү дээ. Үнэндээ, миний хувьд дасгал, сургуулилт хийхгүйгээр нэг өдөр ч байж чаддаггүй. 
 
-Зарим өглөө сургуулилтаа хийх хэрэгтэй байдаг, гэтэл өөр илүү чухал ямар нэг зүйл хийх хэрэгтэй мэт бодогдох үе  байдаг уу?
-Тийм. Заримдаа өглөө сэрээд, фитнес заал руу явахдаа өөрөө өөртэйгээ тэмцэлдэнэ шүү дээ. Гэхдээ бид тулаан, тэмцээний төлөө амьдардаг улс. Хэрэв би хийхгүй бол өөр хэн нэгэн надаас илүү гарчих учраас тэр.  Ингэж байж л хэн нэгэн хүнээс илүү байж чадна. 
 
-Хэн нэгэн өөрийг тань даган дуурайж, үлгэрлэх талаар бодож байв уу?
-Үгүй ээ, бодож байгаагүй. Хүмүүс намайг харвал, өөрийнхөө  хийж байгаагаа харуулж, түүнээсээ урамшдаг. Тэр л надад гайхалтай. Би залуу байна. Хэн нэгний үлгэр жишээ авах хүн болохыг хүсэхгүй байна. 
 
-Амжилт гаргахад юу шаардлагатай вэ?
-Нэгэнт л тулааны бизнест хөл тавьсан л бол өөрөө өөрийгөө сурталчлах шаардлагатай болдог. Ярьж, явж байж л хүмүүс чамайг сонирхоно. Хэрэв чамайг хүмүүс сонирхож байвал тулаанд ялах, эсвэл ялагдахыг чинь харах гэж мөнгө төлдөг юм. UFC-ын тулааныг хэр олон хүн сонирхож үзэж байна, төдий чинээгээр  их мөнгө халаасална гэсэн үг. 
 
-Мухаммад Али Дублиных. Харин дараагийнх нь таныг гэж Райн Тюбриди хэлсэн байж билээ. Энэ талаар таны бодлыг сонирхмоор байна?
-Мухаммад Али бол домог. Би түүнийг харж, түүн шиг болохыг мөрөөдөж өссөн. Тэр бас их хөгжилтэй, загварлаг эрхэм байж билээ. Райн ингэж хэлсэнд үнэхээр баяртай байна. 
 
-Таны загварын хэв маяг Крис Юбенкийг санагдуулдаг. Өмнө нь өөр хүн танд ингэж хэлж байсан уу?
-Та л анх удаа хэлж байна. 
 
-Эцэст нь, Конор. Чи дэлхийн хаана ч байж болно. Гэхдээ Ирландыг хэзээ ч битгий мартаарай?
-Хэзээ ч мартахгүй. Би Ирландых. Хаашаа ч явахгүй. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ
70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ
Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо
Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •ММ-ын тодруулга
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •E-Sport
ХУРААХ
Уйдсан үедээ орох 10 вэбсайт
М.Зоригт: Энэ цагийн...

Конор Макгрегор: Цохиж чадахгүй болтлоо л тулалдана

Даваахүү 2017-01-20

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ
70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ
Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо
Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

1 цагийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

1 цагийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

1 цагийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

1 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

1 цагийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

1 цагийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

1 цагийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

1 цагийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

1 цагийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

1 цагийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

1 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

1 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

22 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

22 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

22 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

2026-09-25 өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-25 өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах