• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төрийн томчуудын шахааны газар байлгахын төлөө чичрээд буйн учир энэ үү

Оросын мэдэлд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг монголчууд өөрийн болгож чадсан нь өнгөрсөн онд гарсан хамгийн сайхан мэдээний нэг. Угаас Монголын Улсын ганц “саалийн үнээ” гэгддэг том үйлдвэрээ 100 хувь өөрийн болгосонд том том эдийн засагчид баяр хүргэж байсан нь саяхан.

Одоо ч тэд энэ асуудалд эерэг талаас нь хандаж байгаа шүү дээ. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн хэвшлийнхэн авсан нь зарим нэг хүний улс төр хийх барьц болж хувирсан. Шуудхан хэлэхэд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ асуудлаар хамгийн их ярьж, бүр “Сүүлчийн ганц цамцаа урагдтал зүтгэнэ” хэмээн уухай хашгирч, дайрч байгаа хүн. Одоо бүр сүүлдээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах маягтай юм яриад явчихлаа.

Өчигдөр л гэхэд Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцэх гэж байгаад АН бүлэг завсарлага авснаар түр хойшлуулав. Түүний дараа  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс” корпорацид худалдсан нь Үндсэн хуулиас эхлээд Олон улсын гэрээний тухай, Төрийн өмчийн тухай, Компанийн тухай хуулийг зөрчсөн тул төрийн эзэмшилд авах хэрэгтэй хэмээн үзэж, УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдээлэл хийсэн.  Бүр багаараа дайрч эхэллээ. Чухам ямар мөнгөөрөө, яаж ч авах гээд байгаа юм.

Зүгээр л хувийн хэвшлийн худалдаж авсан 49 хувийг шууд дээрэмдэх гээд байгаа юм уу. Уг нь Оросын талаас манай бизнесмэнүүд 400 сая ам.доллараар худалдаж авсан шиг  санагдах юм.

Хэрвээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авах дээрээ туллаа гэхэд Монгол Улсын Засгийн газар тэр 400 сая ам.долларыг төлөх ёстой болно биз дээ. Гэтэл эд зүгээр л “Төр авах ёстой” гээд л дайраад байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар саяхан “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авах боломжгүй хэмээн тайлбар хийсэн байсан. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын  өрийг төлөх мөнгө хаанаас олох нь тодорхойгүй байхад юун “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авах.

Энэ бол санаатайгаар сошиалаар тарааж байгаа мэдээлэл гэх маягаар ярьсан. Энэ бүхнээс үзэхэд, Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын хэсэг бүлэг хүмүүс ийн “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авъя гэж дайраад байгаа нь хамгийн ашигтай шахааны бизнесээ алдахад хүрсэнтэй холбоотой юм биш үү. Цаашлаад “Эрдэнэт” рүү чухам юу, юу шахсан, ямархуу хэмжээний мөнгө авсан нарийн мэдээлэл ч илэрч магадгүй болсон. Тийм аюул тулгарсан болохоор “Эрдэнэт”-ийн 49 хувь хууль бус гэдэг гаргалгаагаа улам нарийсгаж, чичирч дайраад байх шиг байна. Угаасаа шахаа байсныг хүлээн зөвшөөрчихсөн.

Эхнээс ил болоод байгаа шүү дээ. Цаашлаад бүр нарийн мэдээллүүд ч гарч ирэх байх. Тэгээд л хувийн хэвшлийнхэн 49 хувийг нь аваад, үргүй зардлыг нь танаад, илүү арвич хямгач болж, төрийн томчуудын хийдэг шахааг таслан зогсоож байгаа нь тодорхой. Ер нь бол “Эрдэнэт”  рүү их хэмжээний бэлгэвч, 20 жил хэрэглэх хувилагчийн хор гээд шахаж болох бүхнийг л шахаж байсан юм билээ. Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр гэхэд “Эрдэнэт” рүү шахаа хийж байсныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдэгдсэн. Бүр 2.5 тэрбум төгрөгийн шахаа гэж мэдээлсэн шүү дээ.

Тэгээд “Эрдэнэт” рүү шахаа хийдгийг  МАН-ын гишүүд ч ярьсан. Тэр битгий хэл Ц.Нямдорж гишүүнээс сэтгүүлчид “Та “Эрдэнэт”-д 2.5 тэрбумын шахаа хийдэг байсан юм уу” гэж асуухад “Аль эртний л юм яриад байх шиг байна” гэх маягийн хариулт өгсөн.  Гэтэл өнгөрсөн даваа гарагт ХНХ-ын сайд Н.Номтойбаяр сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэр “Эрдэнэт”-ийн асуудлаар байр суурийг нь сонирхоход “Эрдэнэтийн 49 хувийг төр авна гэж юу яриад байгаа юм. Ингэвэл энэ хэдэн бизнесмэнүүд чинь яаж ажиллах юм бэ. Итгэл алдарна шүү дээ. Ер нь бол Няморжийн Анхбаяртай холбоотой асуудал яригдаад байгаа чинь үнэн шүү дээ.

Би хувьдаа төр өмчтэй байхыг тийм ч их дэмжддэггүй. Тэр битгий хэл “Эрдэнэт”-ийн 51 хувийг ч зарах хэрэгтэй. Тэгээд Засгийн газар авах ёстой татвараа аваад л явна биз” гэх маягаар үзэл бодлоо илэрхийлсэн. Дээрээс нь “Эрдэнэт”-ийн шахааны асууд­лаар ч оюутан байхдаа УИХ-ын нэгэн ги­шүү­нээс асууж байсан та­лаар ярьсан. Харин өчиг­дөр С.Эрдэнэ гишүүн “Өн­гөр­сөн хуга­­­цаанд “Эрдэнэт”-д том, том ша­хаа­ны биз­нес яваг­даж бай­сан. Тодор­хой улс­төр­чид, улс төрийн нам хүч­нүүд энэ үйлд­вэрээс сан­хүүж­дэг байсан. Үүнийг шалгах шаард­лагатай. Үйлдвэрийн хувьцааг таллаж шалгах биш, бүтэн шалгах ёстой. Ингэснээр Монголын ард түмэнд үр өгөөжтэй зүйл болно. Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын талаар би баримт дээр тулгуурлаж хэлсэн.  

Түүнээс би хэн нэгнийг гүтгээгүй. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр гэж нөхөр 2004 онд билүү дээ “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан гэрээ, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний баримт материал мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг. Бид энэ асуудлыг хянаж шалгах шаардлагатай гэж харж байгаа.

Энэ ашиг сонирхлын зөрчилтэй этгээд шалгалтын ажлын хэсэгт ороод, өөрийнхөө урьд өмнөх ул мөрийг баллах ч юм уу ямар нэгэн үйлдэл хийхээс бид болгоомжилж байгаа” хэмээн ярьсан юм. Энэ хурлын дараахан Ц.Нямдорж дарга хэвлэлийн хурал хийсэн. Дээр дурьдсан даа. Энэ хэв­лэ­лийн хур­лын­хаа үеэр  тэр­­бээр “2004 онд нэг удаа, 2006 онд нэг удаа ми­ний хүү­­хэд “Эрдэнэт” үйлд­вэр­тэй гэ­рээ хий­­сэн юм бай­на лээ. Ном жур­­мын­­хаа да­гуу гэ­рээ­гээ хий­гээд больсон. 2004 оноос хойш 12 жилийн хуга­цаа өн­гөр­сөн бай­на. Нуугаад хаагаад байх зүйл байхгүй.  Тухайн үед болоод өнгөрсөн зүйл. Нэг удаагийх нь гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ.

Миний хүүхэд “Эрдэнэт” рүү хоёр удаа явахад би таньдаг хүндээ хэлсэн юм аа. Миний хүү нэг ийм юм яриад байна. Боломжийн байвал хууль, дүрмийн дагуу өөрт ч, өрөөлд ч халгүй туслахыг бодоорой гэж гуйсан юм. Тэрийг нуух зүйл байхгүй. Хүүхэд нь нэг ажил хийх гэж байхад хууль зөрчихөөргүй бол ганц үг хэлэх нь хүн ёсны хэрэг. Бултаад байгаа юм алга” хэмээн ярьсан.  Ямар ч байсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрөө энэ бүхнийг хүлээн зөвшөөрлөө. Манай хүүхэд очино шүү, туслаарай гэж хэлснээ ч хүлээлээ.

Тухайн үед УИХ-ын дарга байсан хүн танилдаа “Миний хүүд туслаарай” гэж хэлнэ гэдэг чинь ямар ч үнээр хамаагүй, юу ч өгсөн байсан ав гэдгээс ялгаа юу байна аа. Хэрвээ үнэхээр шахаа байгаагүй юм бол ямар бараа бүтээгдэхүүн, хэдэн төгрөгөөр өгсөн талаар ний нуугүй л хэлчих хэ­рэг­тэй.

Өчигдөр “Эрдэнэт”-тэй хол­боо­той хэвлэлийн хурал ин­гээд дуу­саа­гүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худал­даж аваад байгаа “Монгол зэс” кор­по­ра­циас хэв­лэ­лийн бага ху­рал хийж, мэ­дээ­лэл өгсөн. Энэ үеэр “Эрдэнэт” үйлд­вэ­рийн ТУЗ-ийн ги­шүүн Да.Ганболд “Эрдэнэт” үйлд­вэр рүү нэг дар­гын нэрээр бараа шах­даг бай­сан. Мэ­дээж биз­нес хийж болол­гүй яахав. Гэхдээ биз­нес хий­хэд 20-30 ху­вийн ашиг бай­даг. Хаана ч ийм л байдаг.

Гэтэл “Эрдэнэт” рүү бараа бүтээгдэхүүнийг 3, 4, 5, цаашлаад 15 дахин өндөр үнээр шахдаг байсан.  Энэ бүх шахаа сүүлийн үед хумигдсан. Үүнээс болж зарим улстөрчид дарамт шахалт үзүүлж байгаа” хэмээн ярьсан юм. Энэ бүх байр суурь, мэдээ мэдээллээс харахад, “Эрдэнэт” рүү хийсэн шахаа түмэн үнэн болох нь батлагдаад байгаа юм биш үү. Магадгүй МАН сонгуульд ялаад гарч ирснийхээ дараа “Эрдэнэт” рүү янз бүрийн байдлаар юу ч хамаагүй шахахаар бэлдэж, олон хүнд амлалт өгчихсөн ч байсан байж ч болох. Тэр бүхэн нь бүтэхээ болиод, хэдэн тэрбумаар “саадаг” мөнгө нь олдохгүй болчихоор ямар ч хамаагүй аргаар хууль зөрчсөн болж харагдуулах гээд байна уу даа.

Түүнээс биш “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авна ч гэж юу байхав. МАН-ынхан нэг ажлын хэсэг байгуулаад ч шийдчихдэг юм биш. Шүүхийн байгууллага нь л шийднэ биз дээ. Дээрээс нь Монголд ч шийдчихгүй нь ойлгомжтой. Олон улсын шүүх шийдэж таарна. Тийм болохоор хийх тохироо байдаг юм бол хийгээд, ингэсгээд асуудлыг намжаах байлгүй дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Стерлинг 3.1 сая фунтээр байшин...
Мел Гибсон ес дэх хүүхдээ...

Төрийн томчуудын шахааны газар байлгахын төлөө чичрээд буйн учир энэ үү

Пунцагболд 2017-01-25

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

8 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

14 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

14 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

15 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

16 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

16 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

16 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах