• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сошиал сүлжээгээ хяналттай болгооч

Итгэхэд бэрх ч гэлээ,  манай улсад ердөө дөрөвхөн жилийн дотор 92 сурагч амиа хорложээ. Тэдэнд мөрөөдөл, зорилго, хүсэл эрмэлзэл, төдий зэрэгтэй өсгөсөн халамжит эцэг, эх ч байсан нь гарцаагүй. Гэхдээ тэд анги хамт олны гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалт, нэгний тоомжиргүй хэлсэн гүтгэлэг, эсвэл зүгээр л нүүрээ нуусан нэгний сошиал сүлжээгээр даажигнасан шоглоомноос үүдэн хайртай бүхнээ орхиод хорвоогоос буцах шийдвэр гаргаж. Гадуурхагдаж буй хүүхдүүд өөртөө итгэлгүй болж, хичээл сургуульдаа явахаас цааргалах, цаашлаад амиа хорлох шийдвэр гаргадаг байна. Үүний нэг тод жишээ өнгөрсөн онд гарч олон нийтийг цочирдуулж байсныг хүмүүс андахгүй.

Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хорооллын 57 дугаар байрны дээврээс нэгэн өсвөр насны охин үсрэхийг завдсан хэрэг гарч байлаа. “Байшингийн дээврээс хүн үсрэх гэж байна” гэсэн мэдээ сошиал сүлжээгээр тарж, тэр өдөртөө л олны анхаарлыг татсан юм. Харин охин хоёр цаг орчим хугацаанд үхэл, амьдралын дээсэн дээр дэнжигнэсний эцэст аврагдсан. Магадгүй эдүгээ эцэг эхийнхээ хайранд умбаж, амьдралын сайхныг амталж яваа биз.

Гэхдээ тэр үед охины амиа хорлох шалтгаан нөгөө л гадуурхал, худал гүтгэлэг байсан билээ. Охин анхны мэдүүлэгтээ сургуульд нь гарсан цуурхлаас болж эл үйлдлийг хийхэд хүрсэн хэмээсэн нь бий. Тодруулбал, хэд хоногийн өмнө охины ангийн хүүхдийн ээж сургууль дээр нь ирж “Охиноо дагуулж уруу татсан, биеэ үнэлэгч” хэмээн давшилснаар сургууль даяар охиныг буруутгах болсон байна.

Үүний улмаас охин сургуульдаа явахаас зайлсхийж, улмаар амиа хорлохоор шийдсэн гэж мэдүүлжээ. Энэ бол ердөө ганц тохиолдол. Түүний цаана ийм шалтгаанаар өчнөөн олон өсвөр насныхан  амьдралтай салах ёс гүйцэтгэснийг дээрх тоо харуулж байх шиг. Гэхдээ хамгийн анхаарал татаж буй нь ялгаварлан гадуурхал, гүтгэлэг интернэт орчинд  үйлдэгддэг байх юм.

Нөгөө л фэйсбүүк, инстаграмм. Атаархсан, гоморхсон хэн нэгнийг дуртай нь гүтгэн доромжилж, харин өөрийн гэсэн “толгойгүй”, аливаа зүйлийг шүүн тунгаах чадваргүй нөгөө хэсэг нь өлгөн авч, даган дуурайж, гадуурхаснаар нэг амь хорвоогоос буцах хүндхэн шийдвэрийг гаргадаг байх аж. Хүүхдийн хүмүүжил, суурь төлөвшил, ирээдүйн амьдрал ерөнхий боловсролын сургуулиас ихээхэн шалтгаалдаг.  Бага ангийн хүүхэд эцэг эхийн хяналтад байдаг бол шилжилтийн насанд хүрч анги дэвшихийн сацуу эцэг эхийн анхаарал, хяналт сулрах, бүгдийг сургуульд даатгах хандлага манай нийгэмд давамгайлдаг.

Гэтэл сүүлийн жилүүдэд улс даяар интернэт сүлжээнд холбогдож зах замбараагүй сошиал хэрэглээ идэвхжиж,  аливаа асуудалд дүгнэлт хийх чадвар нь бүрэн төлөвшиж амжаагүй хүүхдүүд түүнд нэгдэн эцэстээ энэ мэтээр интернэт орчинд үйлдэгдэх ялгаварлан гадуурхалт, гүтгэлэгийн улмаас амиа хорлох шийдвэр гаргаж байна. Сошиал сүлжээнд хяналт алга. Хэнийг хэн ч гүтгэж болж байхад, цаашдаа ч  илүү олон тооны өсвөр насныхан интернэтэд үйлдэгдэх гэмт хэргийн хохирогч болж, хорвоогоос буцах шийдвэр гаргахыг таах аргагүй. Тиймээс сошиал сүлжээгээ цензуртай болгооч.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Хэн юу хэлэв
Э.Цэндбаатар: Мэргэжлийн боксын...

Сошиал сүлжээгээ хяналттай болгооч

Даваахүү 2017-01-27
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сошиал сүлжээгээ хяналттай болгооч

Итгэхэд бэрх ч гэлээ,  манай улсад ердөө дөрөвхөн жилийн дотор 92 сурагч амиа хорложээ. Тэдэнд мөрөөдөл, зорилго, хүсэл эрмэлзэл, төдий зэрэгтэй өсгөсөн халамжит эцэг, эх ч байсан нь гарцаагүй. Гэхдээ тэд анги хамт олны гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалт, нэгний тоомжиргүй хэлсэн гүтгэлэг, эсвэл зүгээр л нүүрээ нуусан нэгний сошиал сүлжээгээр даажигнасан шоглоомноос үүдэн хайртай бүхнээ орхиод хорвоогоос буцах шийдвэр гаргаж. Гадуурхагдаж буй хүүхдүүд өөртөө итгэлгүй болж, хичээл сургуульдаа явахаас цааргалах, цаашлаад амиа хорлох шийдвэр гаргадаг байна. Үүний нэг тод жишээ өнгөрсөн онд гарч олон нийтийг цочирдуулж байсныг хүмүүс андахгүй.

Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хорооллын 57 дугаар байрны дээврээс нэгэн өсвөр насны охин үсрэхийг завдсан хэрэг гарч байлаа. “Байшингийн дээврээс хүн үсрэх гэж байна” гэсэн мэдээ сошиал сүлжээгээр тарж, тэр өдөртөө л олны анхаарлыг татсан юм. Харин охин хоёр цаг орчим хугацаанд үхэл, амьдралын дээсэн дээр дэнжигнэсний эцэст аврагдсан. Магадгүй эдүгээ эцэг эхийнхээ хайранд умбаж, амьдралын сайхныг амталж яваа биз.

Гэхдээ тэр үед охины амиа хорлох шалтгаан нөгөө л гадуурхал, худал гүтгэлэг байсан билээ. Охин анхны мэдүүлэгтээ сургуульд нь гарсан цуурхлаас болж эл үйлдлийг хийхэд хүрсэн хэмээсэн нь бий. Тодруулбал, хэд хоногийн өмнө охины ангийн хүүхдийн ээж сургууль дээр нь ирж “Охиноо дагуулж уруу татсан, биеэ үнэлэгч” хэмээн давшилснаар сургууль даяар охиныг буруутгах болсон байна.

Үүний улмаас охин сургуульдаа явахаас зайлсхийж, улмаар амиа хорлохоор шийдсэн гэж мэдүүлжээ. Энэ бол ердөө ганц тохиолдол. Түүний цаана ийм шалтгаанаар өчнөөн олон өсвөр насныхан  амьдралтай салах ёс гүйцэтгэснийг дээрх тоо харуулж байх шиг. Гэхдээ хамгийн анхаарал татаж буй нь ялгаварлан гадуурхал, гүтгэлэг интернэт орчинд  үйлдэгддэг байх юм.

Нөгөө л фэйсбүүк, инстаграмм. Атаархсан, гоморхсон хэн нэгнийг дуртай нь гүтгэн доромжилж, харин өөрийн гэсэн “толгойгүй”, аливаа зүйлийг шүүн тунгаах чадваргүй нөгөө хэсэг нь өлгөн авч, даган дуурайж, гадуурхаснаар нэг амь хорвоогоос буцах хүндхэн шийдвэрийг гаргадаг байх аж. Хүүхдийн хүмүүжил, суурь төлөвшил, ирээдүйн амьдрал ерөнхий боловсролын сургуулиас ихээхэн шалтгаалдаг.  Бага ангийн хүүхэд эцэг эхийн хяналтад байдаг бол шилжилтийн насанд хүрч анги дэвшихийн сацуу эцэг эхийн анхаарал, хяналт сулрах, бүгдийг сургуульд даатгах хандлага манай нийгэмд давамгайлдаг.

Гэтэл сүүлийн жилүүдэд улс даяар интернэт сүлжээнд холбогдож зах замбараагүй сошиал хэрэглээ идэвхжиж,  аливаа асуудалд дүгнэлт хийх чадвар нь бүрэн төлөвшиж амжаагүй хүүхдүүд түүнд нэгдэн эцэстээ энэ мэтээр интернэт орчинд үйлдэгдэх ялгаварлан гадуурхалт, гүтгэлэгийн улмаас амиа хорлох шийдвэр гаргаж байна. Сошиал сүлжээнд хяналт алга. Хэнийг хэн ч гүтгэж болж байхад, цаашдаа ч  илүү олон тооны өсвөр насныхан интернэтэд үйлдэгдэх гэмт хэргийн хохирогч болж, хорвоогоос буцах шийдвэр гаргахыг таах аргагүй. Тиймээс сошиал сүлжээгээ цензуртай болгооч.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах