• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УБТЗ-ын түүхэнд бичигдээгүй олон осол гарав

Сенсаацийн эргэн тойронд

УИХ-ын сонгуулиас үүдэлтэй албан байгууллагуудын халаа сэлгээний асуудал Монголын томоохон “мөнгөний машин” гэгддэг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг ч тойрсонгүй. Харин энэхүү даргын албан тушаалын төлөөх улс дамнасан хэрүүлийнх нь хохирогчид иргэд болон тус компанийн ажилчид болчихоод байгаа талаар амтай болгон ярьж буй. Бүр тодруулбал, даргын суудлын төлөөх асуудлаас үүдэн анхаарал, хариуцлага суларсан бололтой. Энэ хугацаанд нь төмөр замын ослоор таван хүн амиа алдаж, нэг хүн хүнд бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Гэвч УБТЗ-ын удирдлагуудын зүгээс дээрх ослын талаар сэрэмжлүүлэг, мэдээллийг нэг ч хүргээгүй нь олны анхаарлыг татаад буй. Тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд ч дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч албан тушаалтнууд нь өөрсдөөсөө зайлуулж, аргацаасан байдлаар хандаж байсан билээ. Харин нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжууд УБТЗ-ын түүхэнд ийм ойрхон хугацаанд олон хүн амиа алдсан осол гарч байгаагүй гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлсэн. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа энэ асуудлыг онцолж байна.

УБТЗ ажилчныхаа үхлийг нууцалжээ

2016.12.29: Эхний осол он солигдох мөчид  Чойрын Шивээ-Овоогийн өртөөнд гарчээ. Тодруулбал, 2016 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 08:45 цагт тус өртөөний галт тэрэгний туслах найруулагч вагонд зүтгүүр залгах үеэрээ дунд нь хавчуулагдаж, амиа алджээ. Ослын талаар урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан бөгөөд тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан галт тэрэгний удирдагч туслах найруулагчийн ажилд хяналт тавиагүй, сэлгээний хөдөлгөөнийг өөрөө удирдаагүй зэрэг үүргээ биелүүлээгүйн дээр Зам тээврийн сайдын тушаалыг зөрчиж, мэргэжлийн бус хүнийг галт тэрэгний туслах найруулагчийн орон тоон дээр нэг сар дадлагажуулж ажиллаж байсан. Амиа алдсан туслах найруулагч үүргийнхээ заалтыг зөрчин, буруу ажилласан гэж урьдчилсан дүгнэлтэд дурьджээ. Талийгаач 20 гаруйхан настай залуу байсан бөгөөд УБТЗ-д ажилд ороод удаагүй, арванхоёрдугаар сарын 24-нд ажлын байрных нь тушаал гараад байсан аж. Осол болсон өдөр талийгаачийн ажлынх нь гурав дахь гараа байсан гэнэ. Тэрбээр төмөр замын сургууль төгсөөгүй бөгөөд биеийн тамирын багш мэргэжилтэй нэгэн аж. Дашрамд дурьдахад, ийм ноцтой осол гарсан байтал УБТЗ-ын удирдлага сэрэмжлүүлэг, мэдээлэл гаргахын оронд маргааш нь нэгдсэн шинэ жилээ тэмдэглэж байсан гэж байгаа юм.

Шаамар суманд амиа алдсан иргэний хэргийг нууцлав

2017.01.05: Үүний дараа буюу шинэ он эхлээд тав хонож байхад буюу 2017 оны нэгдүгээр сарын 5-нд дараагийн осол гарлаа. Энэ бол Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан осол юм. Ослын улмаас дахин нэг хүн алтан амиа алдсан. Гэвч энэ ослын талаар УБТЗ-ын удирдлагууд нууцалж, мэдээлэл огт өгөөгүй юм.

Хоёр оюутан охин галт тэргэнд дайруулж амиа алдлаа

2017.01.07: Харин гурав дахь осол 2017 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Толгойт өртөөний зам дээр гарсан. Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ ойролцоогоор 17-18 насны хоёр оюутан охин галт тэргэнд дайруулж, газар дээрээ амиа алдсан гэж байв. Амиа алдсан хоёр охин тухайн үед чихэвч зүүчихсэн явсан учраас галт тэрэгний дуут дохиог сонсолгүй төмөр замын гармаар гарч яваад дайруулсан байна хэмээн мэдээлж байв. Төмөр замын аюулгүй ажиллагааг осол гарахаас өмнө буюу урьдчилан сэргийлэх үүднээс байнга хангаж байх ёстой төмөр замынхан арав хүрэхгүй хоногийн хугацаанд гурван ч осол гарч, дөрвөн хүний амь үрэгдчихээд байхад ямар нэгэн дорвитой арга хэмжээ аваагүй төдийгүй нийт ажиллагсдадаа ч мэдэгдэлгүй нууцлаад өнгөрчээ.

15 настай охин галт тэргэнд шүргүүлж, хүнд гэмтэв

2017.01.08: Хоёр охины амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсны маргааш буюу 2017 оны нэгдүгээр сарын 8-нд дараагийн осол гарав. Тодруулбал, Амгалан өртөө -Улаанбаатар хот хоорондын  замд энэхүү осол гарсан байна. Амгалан өртөө -Улаанбаатар хот хоорондын замын 407 км-т 15 настай охин галт тэргэнд шүргүүлсэн аж. Галт тэргэнд шүргүүлсэн охины биеийн байдал хүнд байсныг ч УБТЗ-ынхан мөн л нуун дарагдуулжээ.

УБТЗ-ын ажилтан галт тэргэнд хавчуулагдан нас барлаа

2017.01.09: Энэ мэтчилэн ослууд ээлж дараалан гарсаар байсан ч УБТЗ-ынхан ганц үг ганхийлгүй байсаар 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 13:30 цагийн орчимд УБТЗ-ын Толгойт өртөөн дахь Зам засварын машинт станц “ПДМС”-ийн сэлгээний зам дээр вагон найруулагч хоёр суудлын вагоныг холбох үеэр завсарт нь хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг дахин гарав. Хохирогч 52 настай байсан бөгөөд УБТЗ-д олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн байсан гэнэ. Ийнхүү аравхан хоногийн дотор таван хүний амь нас аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас сүйдсэн байтал энэ талаар арга хэмжээ авч, хөдөлмөр аюулгүй ажиллагааны хяналтаа сайжруулж, иргэдэд сэрэмжлүүлэх нь байтугай мэдээллийг нууцалсаар байв.

УБТЗ: Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй

Аравхан хоногийн дотор таван хүний амь нас аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас сүйдсэн байтал энэ талаар арга хэмжээ авч, хөдөлмөр аюулгүй ажиллагааны хяналтаа сайжруулж, иргэдэд сэрэмжлүүлэх нь байтугай энэхүү мэдээллийг УБТЗ-ынхан нууцалсаар байсан юм. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч албан тушаалтнууд нь өөрсдөөсөө зайлуулж, аргацаасан байдлаар хандаж байв. Тиймээс дээрх мэдээлэл хэр бодитой эсэх талаар УБТЗ-ын Олон нийттэй харилцах 2124109 дугаарын эх сурвалжаас тодруулахад “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариуг өгсөн юм.

Сэтгүүлчийн өнцөг

УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО УБТЗ-Д БУГШСААР, УЛАМ Л ХАРИУЦЛАГАГҮЙ БОЛСООР БАЙГААГИЙН ТОД ИЛРЭЛ ЭНЭ БИШ ГЭЖ ҮҮ

УБТЗ-ын түүхэнд ийм ойрхон хугацаанд олон хүн амиа алдсан осол гарч байгаагүйг дээр дурьдсан. Ердөө аравхан хоногийн хугацаанд зөвхөн төмөр замынхантай, гал тэрэгтэй холбоотой ослууд ар араасаа гарч, таван хүн алтан амиа алдчихаад байхад УБТЗ-ын удирдлагууд ямар нэг арга хэмжээ аваагүй гэдгийг сонсохоос ч зүрх шимширмээр. Угтаа бол гарсан осол хэргийг нууцлахын оронд төмөр замын албан хаагчид хариуцлагаа өндөржүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэх нь чухал байсан байлтай. Үнэндээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын суудлын наймаа сонгуулийн дараагаас өндрөө авч эхэлсэн. Учир нь манай томчууд аливаа томоохон албан тушаалд улс төрийн томилгоо хийж, өөрийн хүнээ хавчуулдаг “мода”-тай болохоороо ямар нэгэн шалтгаан гаргаж, шалтаг тоочиж байгаад л хуучин дарга нарыг “өөрийнх нь хүсэлт”-ээр өргөдлийг нь өгүүлчихдэг гэмтэй.

Тиймээс ч Засгийн газар солигдсон гэх шалтгаанаар УБТЗ-ын даргын суудал ганхаж, төрийн томчууд “Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл”-ийн 25 дугаар их хуралд оролцохоор ирсэн ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёровд УБТЗ-ын даргыг өөрчлөх хүсэлтээ тавьсан гэдэг.

Угтаа бол олон улсын хэлэлцээрийн дагуу УБТЗ-ын даргыг гурван жилийн хугацаатай томилох ёстой боловч манай улс сүүлийн таван жил дээрх дүрмийг мөрдөөгүйгээр барахгүй томилогдсон дарга нар нь гурван жилийнхээ хугацаанд бүтэн ажиллаж байсан түүх үгүй. Тиймээс төмөр замын даргыг улс төрийн зорилгоор өөрчилдөг асуудалд угаасаа таатай хандаад байдаггүй оросууд “өөрчлөх шаардлагагүй” гэсэн хариу барьсан ч салбар яамнаас нь бүхэл бүтэн ажлын хэсэг томилогдож, УБТЗ-ын Ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүнийг чөлөөлж, өөрийн хүмүүсийг томилсон байсан.

Сураг сонсох нь ээ, “УБТЗ-ын даргыг солих үүрэг” бүхий шинэ Ерөнхий хорооны гишүүд сайдын даалгавраар УБТЗ-ын даргад Д.Загджавыг санал болгосон байгаа юм. Харин Оросын талаас түүнийг мэргэжлийн бус хүн гэдэг утгаар нь “Хүлээж авах боломжгүй” гэдэг хариуг өгөхөд нь тэр дор нь өөр хүний нэр дэвшүүлье гээд, УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан, салбартаа туршлагатай гэдэг үүднээс Д.Жигжиднямааг нэр дэвшүүлсэн нь батлагдсан удаатай. Үнэндээ Д.Жигжиднямаа УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан, салбараа сайн мэддэг, ажлын туршлагатай гэдэг.

Гэвч салбараа сайн мэддэг дарга таван хүний алтан амь эрсдчихээд аймшигт ослууд ар араасаа гараад байхад хаана, юу хийж явсан нь олны анхаарлыг татаж байгаа юм. Төмөр замын байгууллага бол маш хариуцлагатай, хагас цэрэгжилтийн байдалтай, хувь хүнээс өндөр хариуцлага, сахилга, дэг журам шаарддаг ажил гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл ажил дээр нь асуудал гараад, хүний амьтай холбогдож байхад УБТЗ-ын ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гадаадад амралттай явсан гэлцэнэ.

Амарч, зугаалах нь хүний эрх гэх боловч ийм хариуцлагатай алба хашиж буй хүн адаглаад алсаас ч гэсэн арга хэмжээ аваад, хариуцах эзэнтэй болгох ёстой баймаарсан. Түүгээр ч барахгүй саяхан л гэхэд Казакстаны Төмөр замын ерөнхийлөгч Канат Алписбаяев Монголд хүрэлцэн ирж, УБТЗ-ын Татах хэсэгт зочилж, УБТЗ-ын хүндэтгэлийн музейг үзэж сонирхон дурсгалын дэвтэрт сэтгэгдлээ үлдээж байхад нь эрхэм дарга Д.Жигжиднямаа нь гараа халаасандаа хийчихээд, хүндэт зочноо үл хүндэтгэсэн байдалтай зогсож байсан гэдэг. Эх оронд нь айлчилж ирсэн хүндтэй зочинд ингэж хандаж байгаа ийм л хэнэггүй хүн энэ салбарыг авч явна гэдэг эргэлзээтэй санагдаж байна. Ерөөсөө улс төрийн томилгоо УБТЗ-д бугшсаар, улам л хариуцлагагүй болсоор байгаагийн тод илрэл энэ биш гэж үү.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая
Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
ХУРААХ
NBA-ын өнгөрсөн долоо хоногийн...
Замын хөдөлгөөний соёл

УБТЗ-ын түүхэнд бичигдээгүй олон осол гарав

Энхцэцэг 2017-01-31

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая
Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

9 цагийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

9 цагийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

9 цагийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

9 цагийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

9 цагийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

9 цагийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

22 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

22 цагийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

22 цагийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

22 цагийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

22 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

22 цагийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах