• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Энхбаяр С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид сойхоор болов уу

Н.Энхбаярын “оймсонд хавчуулагдаж” УИХ-ын босгыг алхсан гэгдэн чичлүүлж байсан хүн бол О.Баасанхүү. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жил ингэж хэлүүлж байсан ч энэ удаад харин ч МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах "алтан тасалбар"-ыг атгуулсан ачтан болоод байгаа. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр гуай өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй болчихсон болохоор өөр нэгнийг тархиндаа тээгээд удаж байгаа гэнэ шүү. Үнэндээ эдний намд үзээд өгье ч гэх нь ээ Ерөнхийлөгчид сойчих хүн байхгүй нь үнэн. Тэгээд гаднаас хайхаас аргагүйд хүрсэн байж таараа. 

Өөрөөр хэлбэл, 45 нас хүрчихсэн ард түмэнд нэгэнт танигдчихсан өөрийн талын хүнийг хайж байгаа гэх. Тэгвэл энэхүү шалгуурыг нь нэгэн цагт эдийн засгийн зөвлөхөөр нь ажиллаж явсан олонд ”Фэнгшүй” Ганбаа хэмээн танигдаж, улстөрчид дунд "Босоо Ганбаа" гэгддэг байсан УИХ-ын гишүүн асан, жинхэнэ "попчин" С.Ганбаатар хангасан сурагтай. Учир нь Н.Энхбаяр түүнийг намдаа орох урилга, заллага өгөөд сүйд болж яваа юм байх. 

С.Ганбаатарын хувьд улс төрийн тавцангаас буухтайгаа зэрэгцээд нэг ч сургууль төгсөөгүй гэдэг нь олны өмнө ичгүүртэйгээр илчлэгдэж, хуурамч дипломуудтай болох нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон. Тиймээс ч тэрбээр “Дипломгүй улстөрч” хэмээх шүүмжлэлд өртсөнийхөө дараахан алс холын Америкт эдийн засгийн сургуульд сурахаар болсон тухайгаа мэдэгдээд усанд хаясан чулуу шиг хэсэгтээ л таг болсон.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ бусдаас түрүүнд ганцаараа зарлаад байсан “босоо гишүүн”-ий попдолт хуурамч дипломын асуудлаар цэг тавигдсан гэсэн үг. Тиймээс Н.Энхбаярын энэ удаагийн сонголт “бай”-гаа оноогүй бололтой. Хэдийгээр С.Ганбаатар 45 нас хүрсэн ч гэлээ боловсролын хувьд дутуу дулимаг түүнийг улсынхаа Ерөнхийлөгч болгох хүн хэд байх нь ойлгомжтой. Тэгээд ч С.Ганбаатарт ичих нүүр гэж байдаг бол ядаж ганц жинхэнэ диплом өвөртлөөд улс төр рүү дахин мацахаа мэдэх эсэхийг таашгүй. Тэр гаргуун попчин.

Гэхдээ түүнийг МАХН-ынхан намдаа урьсан сургаар "АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь тодорхой боллоо" гэсэн "бор шувуу" нисч эхэлжээ. Угтаа энэ үнэн бол  жагсагчаас УИХ-ын гишүүн болж огцом ниссэн С.Ганбаатар МАХН, МАН-ын саналыг маш сайн хуваана гэсэн үг л дээ. Тиймээс ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль үзэх, сонсох зүйл ихтэй, сонирхолтой болж магадгүй бололтой. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Х.Нямбаатар: Бага тэнгэрт барилгуудын зөвшөөрөл гарга гэж намайг шахсан
Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай
Т.Аубакир огцрох ёстой!
С.Цэнгүүн: Анандбазар гэдэг хүн над руу залгаж дарамталлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Коммунистуудад ээлтэй дүүргүүд
Барилгаас үсрэх гэж байсан...

Н.Энхбаяр С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид сойхоор болов уу

Отгонмягмар 2017-02-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Н.Энхбаяр С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид сойхоор болов уу

Н.Энхбаярын “оймсонд хавчуулагдаж” УИХ-ын босгыг алхсан гэгдэн чичлүүлж байсан хүн бол О.Баасанхүү. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жил ингэж хэлүүлж байсан ч энэ удаад харин ч МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах "алтан тасалбар"-ыг атгуулсан ачтан болоод байгаа. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр гуай өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй болчихсон болохоор өөр нэгнийг тархиндаа тээгээд удаж байгаа гэнэ шүү. Үнэндээ эдний намд үзээд өгье ч гэх нь ээ Ерөнхийлөгчид сойчих хүн байхгүй нь үнэн. Тэгээд гаднаас хайхаас аргагүйд хүрсэн байж таараа. 

Өөрөөр хэлбэл, 45 нас хүрчихсэн ард түмэнд нэгэнт танигдчихсан өөрийн талын хүнийг хайж байгаа гэх. Тэгвэл энэхүү шалгуурыг нь нэгэн цагт эдийн засгийн зөвлөхөөр нь ажиллаж явсан олонд ”Фэнгшүй” Ганбаа хэмээн танигдаж, улстөрчид дунд "Босоо Ганбаа" гэгддэг байсан УИХ-ын гишүүн асан, жинхэнэ "попчин" С.Ганбаатар хангасан сурагтай. Учир нь Н.Энхбаяр түүнийг намдаа орох урилга, заллага өгөөд сүйд болж яваа юм байх. 

С.Ганбаатарын хувьд улс төрийн тавцангаас буухтайгаа зэрэгцээд нэг ч сургууль төгсөөгүй гэдэг нь олны өмнө ичгүүртэйгээр илчлэгдэж, хуурамч дипломуудтай болох нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон. Тиймээс ч тэрбээр “Дипломгүй улстөрч” хэмээх шүүмжлэлд өртсөнийхөө дараахан алс холын Америкт эдийн засгийн сургуульд сурахаар болсон тухайгаа мэдэгдээд усанд хаясан чулуу шиг хэсэгтээ л таг болсон.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ бусдаас түрүүнд ганцаараа зарлаад байсан “босоо гишүүн”-ий попдолт хуурамч дипломын асуудлаар цэг тавигдсан гэсэн үг. Тиймээс Н.Энхбаярын энэ удаагийн сонголт “бай”-гаа оноогүй бололтой. Хэдийгээр С.Ганбаатар 45 нас хүрсэн ч гэлээ боловсролын хувьд дутуу дулимаг түүнийг улсынхаа Ерөнхийлөгч болгох хүн хэд байх нь ойлгомжтой. Тэгээд ч С.Ганбаатарт ичих нүүр гэж байдаг бол ядаж ганц жинхэнэ диплом өвөртлөөд улс төр рүү дахин мацахаа мэдэх эсэхийг таашгүй. Тэр гаргуун попчин.

Гэхдээ түүнийг МАХН-ынхан намдаа урьсан сургаар "АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь тодорхой боллоо" гэсэн "бор шувуу" нисч эхэлжээ. Угтаа энэ үнэн бол  жагсагчаас УИХ-ын гишүүн болж огцом ниссэн С.Ганбаатар МАХН, МАН-ын саналыг маш сайн хуваана гэсэн үг л дээ. Тиймээс ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль үзэх, сонсох зүйл ихтэй, сонирхолтой болж магадгүй бололтой. 

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Х.Нямбаатар: Бага тэнгэрт барилгуудын зөвшөөрөл гарга гэж намайг шахсан
Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай
Т.Аубакир огцрох ёстой!
С.Цэнгүүн: Анандбазар гэдэг хүн над руу залгаж дарамталлаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

6 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

7 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах