• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эхлээд дэд сайдуудыг цомхотгож, хурган дарга нарын тансаглалыг зогсоочих...

Монгол Улсын эдийн засаг хямарсан гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрчихсөн. Өнгөрсөн 2016 он тийм ч амар байгаагүй. Эдийн засгийн өсөлт гэж бараг байсангүй. Ердөө л нэг хувьтай гарсан. 2016 оны намраас авахуулаад инфляци хасах руу орж, дифляци болсон. Энэ бүхэн эдийн засаг яаж тэг зааж байгааг хангалттай харуулсан тоо баримт байсан шүү дээ. Гэтэл 2017 он өнгөрсөн жилийнхээс дээрдэх юмгүй болохоор байлаа.
 
Энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Монгол Улс 580 сая ам.долларын гадаад өр төлөх шаардлагатай болсон. Цаашлаад Хятадад төлөх 1.6 тэрбум ам.долларын асуудал ч босч ирэхээр байлаа. Төлбөрийн тэнцэл байнга хасах гарч, ам.долларын ханш тэнгэрт тулсан. Гэх мэтээр эдийн засгийн хүндрэлүүд гарч байгаа учраас одоогийн эрх баригчдын сонголт ОУВС-гийн зээлд хамрагдах байв. Ерөөсөө эдийн засагчид манай улс дотоодын нөөц бололцоогоороо энэ хүндрэлээс гарах боломжгүй гэж дүгнэж байлаа. Мэдээж өөр бодолтой улстөрч, эдийн засагчид ч байсан.
 
Гэвч эцсийн дүндээ МАН-ын сонголт ОУВС. Тэр дундаа  “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр боллоо.  Энэ хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгоно.
 
Үүнийг дагаад бусад эх үүсвэрээс нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээл авч болох үүд хаалга нээгдэж байгаа юм. Зөв зарцуулж чадвал маш их мөнгө ойрын хэдэн жилд орж ирэх нь. Ямар ч байсан МАН мөнгөгүй байсан гэж гон гон хийхгүй л болох нь. Гэхдээ нөгөө талдаа ОУВС-гаас нэлээд шаардлагыг тавьж байгаа юм. Төсвийн орлого, зарлага тал дээр шүү дээ. Энэ хүрээнд олон татварыг нэмэх, шинээр татвар авахаар төлөвлөж байгаа аж. Мөн зарлага тал дээр арга хэмжээ авч, тэтгэврийн насыг нэмэх, хүүхдийн мөнгийг олгохоо болих, цаашлаад цөөнгүй халамжийг халах бололтой.
 
Мэдээж энэ бүхний цаад үр дүн нь юу байх талаар хүмүүс янз бүрээр л дүгнэж байна. Хамгийн гол нь манайд мөнгө орж ирж, эдийн засаг ойрын гурван жилдээ сэргэнэ гэж хэлэх эдийн засагч байхад нөгөө талд иргэдийн нуруун дээр ачаа ирж, амьдрал улам хүнд болно гэж хэлэх ч нэгэн байна. Яах вэ, эрх баригчид бол чинээлэг хэсэг рүү чиглэсэн татварын нэмэлтүүд л байх болно гэж бага сага тайвшруулаад байгаа. Гэхдээ эцсийн дүндээ яаж шийдэгдэхийг хэн мэдлээ. Ерөөсөө Засгийн газар ОУВС-тай тохиролцоонд хүрч, тэдний шаардлагыг хүлээж авч байгаа бололтой.
 
Гэхдээ одоо УИХ-аас асуудлыг хэлэлцүүлэх байх. Тэр бүхний дараа МАН-ын 65 ямар шийдвэр гаргаж, ард түмний аль хэсэг рүү “буу”-гаа онилохыг хэлж мэдэхгүй нь. Ямар ч байсан урьдчилсан байдлаар бол төсвийн орлогын нэмэгдэл ард түмний халаас руу чиглэж байна. Төсвийн зарлагын таналт нь ч гэсэн ядарсан хэдэн иргэн рүүгээ л байлчихлаа. Хүн амын өсөлтийг дэмжих чиглэлтэй байсан ганц халамж болох хүүхдийн мөнгийг танахаар боллоо. 40 хувьд нь хоолны талон байдлаар тараана гэж байх шиг байна. Манайхан бүгд л нэн ядуу болох гэж оролдож, төрөөс өгч байгаа бүхнийг хамахыг хичээдэг. УИХ-ын гишүүд нь ч хоолны талон аваад зогсч байхаасаа ичихээ больсон шуналын тулмаар дүүрчихсэн улс.
 
Тийм болохоор хүн амын өсөлтийг дэмжсэн ганц бодлогоо үгүй хийж, өөрсдөө хувааж хүртэх нь бололтой. Гэх мэтээр одоо эхний ээлжинд гарчихаад байгаа шийдвэрийг харвал гэрэлтэй гэгээтэй юм алга. Гэхдээ МАН-ын 65 сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөөс авахуулаад аль ч талаа бодсон наанатай, цаанатай шийдвэр гаргах байх. Мэдээж Монгол Улсын эдийн засаг сэргэж, төсвийн хэрэггүй, үргүй зардал алга болж, алдагдалгүй болох ёстой. Харин тэгэхийн тулд төсвийн зарлагаа сайтар хянах ёстой. Төсвийн зарлага гэхээр л хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр гэж хараад байгаа нь үнэхээр сонин байна.
 
...Өнөөдөр Монгол Улс төрийн албан хаагчаар дүүрчихлээ. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг болчихсон. Нэг яамны газар дээр гэхэд газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар гээд бөөн албан тушаалтан. Яг ажил хийж, амжуулдаг хүн нь цөөн. 10 хүн байлаа гэхэд тал нь дарга. Юу ч хийдэггүй. Энэ асуудлыг цэгцэлж, юу ч хийдэггүй дарга нарын тоог цөөлмөөр байна. Дээрээс нь албан тушаалын наймааны гол хэрэгсэл болсон дэд сайдын албан тушаалаа халаач ээ...
 
Яагаад ОУВС УИХ-ын гишүүд, цаашлаад яам, тамгын газрын дарга нарын тансаглал төсөвт асар их дарамт болж, үргүй зардал болон урсч байгааг харсангүй вэ гэдэг сонин байна. Эсвэл олж хараад, хас гэж зөвлөсөн ч хүүхдийн мөнгийг өмнөөс нь золиос­лоод, өөрсдийнхөө тансаглалыг үлдээсэн хэрэг үү. Энэ л сонин байна. Уг нь үнэхээр төсвийн алдагдлаа багасгаж, цаашлаад бүр байхгүй болгохын тулд үргүй зардлаа хасах ёстой биз дээ. Өнөөдөр Монгол Улс төрийн албан хаагчаар дүүрчихлээ.
 
100 ямаанд 60 ухна гэдэг шиг болчихсон. Нэг яамны газар дээр гэхэд газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар гээд бөөн албан тушаалтан. Яг ажил хийж, амжуулдаг хүн нь цөөн. 10 хүн байлаа гэхэд тал нь дарга. Юу ч хийдэггүй. Энэ асуудлыг цэгцэлж, юу ч хийдэггүй дарга нарын тоог цөөлмөөр байна. Дээрээс нь албан тушаалын наймааны гол хэрэгсэл болсон дэд сайдын албан тушаалаа халаач ээ. Дэд сайдын цалин, ажлын албаны зардал, цаашлаад томилолтоос авахуулаад маш их мөнгө үрэгдэж байна. Тэр бүхнийг байхгүй болгоход жилдээ хэчнээн тэрбум төгрөг хэмнэж болохыг дарга нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл тэр талаар огт дурссангүй. За цаашлаад төрийн өмчит аж ахуйн нэгж, компаниуд гэж байна.
 
Ашигтай ажилладаг байгууллага бараг байхгүй. Улсын төсвөөс байнга татаас авна. Тэгээд дарга нар нь маш өндөр цалинтай. Өнгөрсөн жил хамгийн багадаа таван сая, цаашлаад 20, 30 саяар яригдах цалинтай дарга нар ч цөөнгүй байгааг бид харсан. Энэ хүмүүсийн цалин мөнгийг хасаж, төсөв хэмнэх санал санаачилга хаачив. Уг нь өнгөрсөн оны намар энэ олон төрлийн татвар нэмэхээр ярьж байхдаа энэ асуудлыг хөндсөн. Гэвч МАН-ын 65-ын бүлэг ард түмэн эсэргүүцсэн гэдэг нэрийдлээр болио биз дээ. Цаашлаад төрийн өндөр дээд албан тушаал, дунд шатанд шургалсан хүмүүсийн тансаг хэрэглээг болиулмаар байна. Төрөөс машин унааны зардлыг дааж, хар машин хөлөглүүлэхийг нь ч болиулах хэрэгтэй. Мэдээж Ерөнхий сайдаас авахуулаад УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд хар машин хөлөглөх шаардлагатай хүмүүс байх нь мэдээж.
 
Харин нийтээрээ хавтгайруулж, бараг л нэг яамны газрын дарганцар төрөөс унааныхаа мөнгийг даалгах шахаж байна. Энэ мэт асуудлыг болиулаач ээ. Дээрээс нь гадаад томилолт гэж юм байгаа. Ганц хэлэлцээр хийхийн төлөө 10, 20-уулаа гадагшаа явдаг. Бүгд өндөр зэрэглэлээр нисч, гадаадад очиж таван одтой зочид буудалд бууна. Тэр болгонд улсын төсвөөс хэдэн төгрөг урсч байгаа билээ. Нэг хоногт 40 мянган ам.долларын буудалд хонож явдаг гэсэн мэдээлэл ч гарч байсан биз дээ. Энэ мэт хэт задгай тансаглалыг болиулах хэрэгтэй байна. Өмнө нь янз бүрийн санал гаргасан ч иргэд эсэргүүцсэн нэртэй болиулаад өнгөрснийг чинь мэдэж байгаа. Харин энэ удаад бол ОУВС-гаас шаардлага хүргүүлчихлээ.
 
Тийм болохоор зөвхөн иргэдийнхээ халаасыг “ухсан” шийдвэр гаргалгүй өөрсдийнхөө тансаглалаас ч бас хасах хэрэгтэй. Бүсээ чан­га­лах гэж байгаа бол адил­хан л чангалъя. Дарга нар нь төрөөс бүх юмаа даалгаж, га­даад руу томилолт нэрээр зу­гаалж, хоногтоо 30, 40 мянга ам.долларын үнэтэй буудалд хоноод, иргэд нь татварын дарам­таасаа гарч чадахгүй байх хэрэг үү. Ёстой тийм юм байхгүй шүү, МАН-ынхаан.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Холбооны цомын шөвгийн наймд...
Малайз Пхеньянаас элчин сайдаа...

Эхлээд дэд сайдуудыг цомхотгож, хурган дарга нарын тансаглалыг зогсоочих...

Пунцагболд 2017-02-21

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

6 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

12 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

13 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

14 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

14 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

14 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах