• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Амар олдсон мөнгө асуудал дагуулна

Сенсаацийн эргэн тойронд

Сүүлийн үед амар хялбар аргаар гар дээрээ байгаа хэдэн төгрөгөө өсгөчих санаатай хүн олширсныг далимдуулан сүлжээний бизнес эрхлэгчид борооны дараах мөөг шиг ихэслээ. Эдийн засаг хямарлаа гэх нэрийдлээр хүмүүсийн сэтгэхүй хямраад байна уу даа гэмээр. Жи тайм гэх сүлжээний бизнест монголчууд бөөн бөөнөөрөө элсч, олон мянган хүн өнөөдөр төөрөгдөлд орчихоод байж л байна. Гэтэл чоно борооноор гэгчээр Жи таймд элсээд мөнгөө алдсан хүмүүс монгол сүлжээндээ элсээд алдагдлаа нөхөөрэй гэсэн утга бүхий дахин нэг сүлжээ бий болсон гэнэ. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаа сүлжээний бизнес гэгчээс сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэлээ.  

Д.ЧИМИДДАМБА: ХЯТАДАД СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС ЭРХЭЛБЭЛ ЦААЗЫН ЯЛТАЙ

2017.02.16: Шууд худалдааны нийгэмлэгийн дэд тэргүүн, судлаач Д.Чимиддамба гэдэг хүн сүлжээний бизнесийн талаар хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа “Казахстаны Засгийн газар хүртэл Жи тайм компанитай хамааралгүй гэдгээ хэлчихсэн. Тус улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Санхүүгийн зохицуулах хороо хүртэл манайд хамаагүй пирамид тогтолцоогоор явж байгаа бизнес гэдгийг хэлсэн. Аж ахуйн нэгж, байгууллагуудад МҮХАҮТ нь гадаад, дотоодод ганц урдаа барьдаг байгууллага нь. Гэтэл танхим маань ямар ч судалгаагүйгээр Жи таймыг platinum гишүүнээрээ элсүүлчихлээ. Монголд энэ компани луйвар хийдэг болох нь тогтоогдлоо.

Лацдаад хаагдлаа. Тун удахгүй би өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж тэр компанитай холбоотой 8000 доллар авчихсан гэх 120 хүний нэр, баримтыг жагсааж зарлана. Нэг хүн ардаа 32 хүнийг хохироож байгаа, хохирол нь тэрбум төгрөгөөр яригдах асуудал шүү. Ерөнхийдөө сүлжээний луйврын хэрэг Монголд түүхэндээ долоо дахь удаагаа давтагдаж байгаа шүү дээ. Урьд нь гарсан хэргүүдийг харж байхад хохирогчдын мөнгийг улсаас гаргаж өгөөгүй.  Энэ луйвардуулсан, хулхидуулсан гэх хүмүүст хохирлыг барагдуулж өгсөн түүх огт байхгүй.

Байх ч ёсгүй. Олон мянган хохирогчдын хохирлыг хаанаас гаргаж өгөх вэ гэхээр 8000 доллар, 10, 20 сая төгрөг авсан, автомашин авсан хүмүүс, удирдлагуудаас гаргуулах ёстой. Нэг хүн 2.3 сая төгрөгөөр элсч байгаа. 2.3 сая төгрөгийг 32 хүнээр үржүүлэхээр 60 гаруй сая төгрөг болно. 32 хүн дагуулсанд нь 20 сая төгрөг өгнө. Үлдсэн 40 сая нь Оюунчимэг, Мараат нарын халаасанд орж байх жишээтэй. Тэгвэл болзлоо хангаад автомашин аваад, бонус аваад байгаа хүмүүсээс хохирлыг гаргуулна. Тэгэхдээ нөгөө нөхдүүд аль хэдийнэ үрэн таран хийсэн байгаа. Тийм учраас өнөөдөр зугтаж байгаа юм. Зугтахаас ч өөр аргагүй. Гэхдээ хэрэг хэзээ ч хуучирдаггүй.

Өнөөдрийн сүлжээний гэх компаниуд ерөөсөө л хуулийн цоорхойг ашиглачихсан байдаг. Тухайлбал, Жи тайм гэхэд гадаад дотоод худалдаа эрхэлнэ гээд аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл авчихсан байх жишээтэй. 2012 оны гуравдугаар сард Монголын шууд худалдааны нийгэмлэг гэдэг ТББ байгуулагдсан. Монголын гэж үг нэмсэнээс биш манайхтай яг ижил нэртэй байгууллага бий болсон. Энэ бол сүлжээ оруулж ирдэг, мэргэшсэн луйварчид өөрсдөдөө зориулж төрийн бус байгууллага байгуулаад, өөрсдийн оруулж ирсэн сүлжээний байгууллагадаа энэ найдвартай компани гэсэн батламж гардуулсан. Би 18 дахь гэрчилгээний эзнийг ил болгосон.

Гэтэл улсын хэмжээнд энэ салбарыг цэгцэлдэг хянадаг байгууллага байхгүй байна. Цаг хугацаа гэдэг зүйл бүгдийг харуулдаг. Манай Шууд худалдааны нийгэмлэг ШӨХТГ, СЗХ, ХЗДХЯ, ЦЕГ, УМХГ, МҮХАҮТ гэсэн байгууллагуудтай хамтраад Монголын зах зээл дээр байгаа бүх сүлжээ компаниудыг нэн даруй шалгах шаардлагатай байна.  Энэ шалгалтын дараа аль нь зөв, буруу нь тогтоогдоно. ХЗДХ-ийн сайдад хандаж, 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр өргөх бичиг өгсөн. 30 хоногийн дотор хариуг гаргаж өгөх ёстой. Хариуг тун удахгүй өгнө гэсэн байна билээ. Сүлжээний бизнес бол олон оронд хуулиар хориотой. Гэтэл хохирогчдын тоо цаг минут секундээр нэмэгдээд явж байна.

Олон зуун хохирогчтой, луйврыг хийж байгаа Жи таймыг бид аж ахуйн нэгж, байгууллагаар бүртгүүлээгүй хууль бусаар ажиллаж байхад илрүүлж олонд ил болгосон. Гэтэл ямар шугамаар улсын гэрчилгээ авсан байдаг юм. Гэрчилгээг хэн гэдэг мэргэжилтэн хурдан хугацаанд гаргаж өгсөн байх вэ. Мөнгө авсан уу. Энд авлига авсан байх асуудал гарч ирж байна. Үүнийг АТГ шалгах хэрэгтэй. Бид нэг мөсөн буглааг авч хаяхын тулд шалгах хэрэгтэй. Хариуцлагын тогтолцоо огт алга. Нөгөө талаас нэг банкаар тогтмол их хэмжээний мөнгө оруулж гаргаж байж таарна.

Банк яагаад цагдаагийн байгууллагад хандаагүй юм бэ гэдэг асуудал бас үүсч байна. Асар их мөнгө нэг дансаар орж гараад байсан байх нь. Бүх банкинд эрсдлийг удирдлагын алба гэж байдаг. Хэр хэмжээний мөнгө гадагшаа гараад явсан асуудал ч банк хариуцлага хүлээх ёстой. Ер нь судалгаагаар сүлжээний компаниуд ХХБ-ны дансаар ихэвчлэн харьцсан байдаг юм. Жи тайм ч мөн адил. Одоо МҮХАҮТ-ын нэрийг нь дэлхийд ашиглаад эхэллээ. Жи тайм бусад 70 гаруй оронд манайх МҮХАҮТ-тай хамтран ажилладаг, гишүүн нь гээд яриад явна. Гишүүнчлэлийн карт өгсөн хүн хариуцлага хүлээх ёстой. Үнэндээ Жи тайм сүлжээнийхийг Ерөнхий сайдын нэр төрд халдлаа гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн. Ерөнхийдөө энэ шууд худалдаа манайд анхнаасаа буруу явчихлаа. Түүнийг засч залруулах хэрэгтэй. Эцэст нь эргэлзэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд шүүх цагдаа, хэл ам болохгүйгээр орхиод байх юм бол цаад хүмүүсээ дахиад луйвар хийх боломжийг олгоод толгойг нь илээд байна гэдгийг дахин дахин хэлмээр байна” хэмээжээ.

СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС ГЭХ ГУРВАН ТӨРЛИЙН ЗАЛИЛАН ДАЛДУУР ЯВАГДАЖ БАЙНА

2017.03.07: Олон нийтийн цахим сүлжээгээр “Жи таймын араас гарч ирсэн дахин гурван сүлжээний луйвар гарч, гадуур үйл ажиллагаагаа явуулаад байгааг холбогдох ЦЕГ, ШӨХТГ, СЗХ гэсэн төрийн хууль хяналтын байгууллагууд нь анхаарч, таслан зогсоож, иргэд олон нийт сэрэмжлээрэй” гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Уг мэдээлэлд “...Дээрх сүлжээнүүд фэйсбүүк, yahoo чатаар яваад байгаагаас гадна хөөрхий гэнэн хүмүүс өгөөшинд орсоор байна. Тодруулбал, нэгдүгээр сүлжээ нь Жи таймтай нэгэн адил ААН байгуулсан, татвар төлөгч, тэр ч бүү хэл эрсдлийн сантай. Үндэсний үйлдвэрийн ноолууран бараагаа өгөөшөө хийсэн. Хоёр дахь нь өвчтэй хүүхдээр өгөөшилсөн, сайн санааны гэх сүлжээний луйвар. Үнэхээр буян хийх гэж байгаа бол мөнгө өгсөн хүнээ яагаад цалинжуулав. Мөнгө нь дутаад байгаа юмсан. Мөнгө олохын тулд даанч хүнээ байжээ. Зурагнаас нь болон бичвэрүүдээс нь харахад ямар нэгэн ААН байхгүй бөгөөд хувь хүний дансаар мөнгөө шилжүүлдэг бололтой.

Гурав дахь 2016 оны арваннэгдүгээр сарын эхээр сүлжээний луйвруудыг илчлэхтэй холбогдуулан алга болсон байсан улс дамжсан сүлжээний луйвар. Бүх үйл ажиллагаа нь цахимаар явагддаг. Эдгээрийн ижил төстэй талууд нь интернэт цахим орчинд явагдаж байгаа, богино хугацаанд мөнгөө өсгөж авахыг санал болгож байгаа, Жи таймтай адил элсээд араасаа хоёр хүн элсүүлдэг. Бинар, матриц маркетингтай, хориглосон хуультайг санаатайгаар зөрчиж байгаа, уг залиландаа үндэсний үйлдвэрийн бараа, сайн үйлсийн аян гэх мэтээр өгөөшөөр ашигласан гэх мэт сүлжээний луйварт байдаг аргуудыг хэрэглэж байгаа нь урдны түүхээс сөхөж харвал дамуурч, олон иргэнийг хохироож байсан олон компанитай адил байна.

Үүнийг холбогдох хууль хяналтын төрийн байгууллагууд нь анхааралдаа авч таслан зогсоохгүй бол хэлсээр байтал ниргэсний дараагаар хашгирдаг хүмүүс шүү. Энэ төрлийн эдийн засгийн, онц ноцтой, үгсэн хуйвалдсан бүлэг, хуулиа санаатай зөрчсөн гэмт үйлдлийг газар авахаас нь өмнө таслан зогсоож, сэрэмжлүүлдэг, хамгаалалттай, бүрэн дархлаатай байх зайлшгүй шаардлагатай. Эхнийх нь томоохон хохирол дагуулаад олон мянган хохирогчид үүсээд байхад дараагийнх руу нь үсчээд л, бас хохирсоор л. Ийм л учраас сүлжээний луйварт хохирогч гэж байдаггүй гэж хэлээд байгаа шүү дээ. Сүлжээний бизнес гэх луйвар залиланг давраагч нь мэдээлэлгүй, мэдлэггүй, гэнэ хонгор, амар хялбар замаар мөнгө олох сонирхолтой, бэлэнчлэх сэтгэлгээтэй, хуулиа үл тоосон, уран чамин үгэнд тархиа угаалгадаг сонирхогч та өөрөө юм шүү. Сүлжээний бизнест бүү элс, бүү дэмж…” хэмээн уриалжээ.

G TIME КОМПАНИЙНХАНД ЭРҮҮ ҮҮСГЭЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ БҮРМӨСӨН ЗОГСООСОН ГЭВ

2017.03.09: “Жи-Тайм Корпорейшн” ХХК-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн МБГ-аас шалгаж байгаа билээ. Олон зуун хүнийг санхүүгийн пирамид хэлбэрийн сүлжээнд татан оруулсан энэхүү хэргийн талаар өнгөрсөн пүрэв гарагт Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “БНКУ-ын иргэн Маженов Мараат гэгч хүн Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жи-Тайм Корпорейшн” хэмээх компанийг байгуулаад Монгол Улсын Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т заасан олон шатлалт маркетинг буюу санхүүгийн пирамид тогтолцооны замаар бусдыг хууран мэхэлж, ашиг хонжоо олохыг хориглосон үйл ажиллагаа явуулж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийг МБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байгаа. Казакстан улсын иргэн Маженов Мараат нь 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарах гэж байхад нь цагдаагийн байгууллагаас барьж, саатуулж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Энэ хэрэгт БНКУ-ын иргэн Маженов Мараатаас гадна компанийн гүйцэтгэх захирал болон бусад хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа. Одоогийн байдлаар иргэдийн дунд эргэлзээ төөрөгдөл үүсчихээд байна. G Time корпорейшн хэмээх компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ, цалин мөнгийг нь хэвийн олгоно, толгой компанид өргөдөл гаргавал мөнгийг нь буцааж олгоно, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тохиолдолд мөнгө олж авч чадахгүй гэсэн буруу ташаа мэдээлэл иргэдийн дунд ихээхэн тарчихаад байна.

Энэ бол буруу ташаа мэдээлэл гэдгийг алба ёсоор мэдэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас БНКУ-ын иргэн Н.Мараат болон G Time корпорейшн хэмээх компанитай холбогдох асуудалд эрүүгийн хэрэг үүсгээд бүх талаас нь шалгаж байна. Тиймээс ард иргэдэд анхааруулж хэлэхэд УМБГ дээр ирээд, хохирсон талаараа өргөдөл гомдлоо гаргаж, шалгуулахыг сануулж байна. Энэ компанийн үйл ажиллагааг одоо бүрэн зогсоочихсон байгаа учраас дахиж сэргэнэ, хөтөлбөр, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ гэсэн ойлголт байхгүй гэдгийг дахин сануулмаар байна. Хэргийг тал бүрээс нь шалгаж тогтоосны дараа хэн нэгэн буруутай болон хэдэн хүн хэчнээн төгрөгөөр хохирсон гэдэг асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээс­эн юм.

Сэтгүүлчийн өнцөг

“ЖИ ТАЙМ” СӨНӨСӨН, ӨРГӨДЛӨӨ ХУРДХАН ӨГ

Казахстаны ядуурлыг бууруулах хөтөлбөр буюу “Жи тайм” гэгч сүлжээний бизнес монголчуудыг хамраар нь газар хатгуулж, жинхэнэ утгаар нь самарлаа. Бэлэн мөнгөө аваачиж өгөөд, түүнийгээ өсгөж авахын тулд бусдын “тархийг угааж”, залилан мэхлэх арга хэрэглэх хэрэг рүү монголчуудыг татан оруулсан гээд хэлчихэд буруудахгүй. Хамгийн харамсалтай нь манайхан учир начрыг нь ч ойлгох гэж хичээсэнгүй, залилуулаад, хохироод үлдэх вий ч гэж болгоомжилсонгүй. Их мөнгийг амар хялбар аргаар олж болно гэсэн мугуйд хүсэлдээ оюун бодлоо боолгоод л дууслаа. Ингээд л өнөөдөр 70-аад мянган хүн хохирчихоод сууж байна.

Энэ сүлжээнд 70 мянган хүн мөнгөө аваачиж өгснөөс ердөө 120 нь л ямар нэг байдлаар мөнгө, машин тэрэг авсан талаар албаны хүн ярьсан байна билээ. Бусад нь бүгд хохирсон. Нэг хүн хэдэн төгрөг олж авахын тулд 32 иргэнийг залилсан гэсэн үг. Тэр мөнгө авсан хүмүүс ч гэсэн Мараат гээчтэй хамтарч залилан хийсэн хэрэгт холбогдох ч магадлал бий.

Одоо бол “Жи Тайм” компанийнханд эрүүгийн хэрэг үүсгэж, үйл ажиллагааг нь зогсоочихоод байгаа. Тэгээд энэ сүлжээнд итгэж мөнгөө өгсөн хүмүүсийн өргөдөл гомдлыг нь УМБГ-т хүлээж авч байгаа. Хамгийн гол нь яаралтай хурдан өгөх хэрэгтэй байна. Саяхан цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж, иргэдэд энэ талаар анхааруулсан.

Харин “Жи тайм”-ын нөхдүүд нь болохоор иргэдийн “тархийг угааж”, энэ бизнес цаашаа явна, мөнгө төгрөг чинь олдоно.

Хэрвээ УМБГ-т өргөдөл өгвөл мөнгө чинь олдохгүй шүү хэмээн ухуулаад байгаа юм билээ. Тийм зүйл байхгүй гэдгийг иргэд юуны өмнө ойлгомоор байна. Одоо “Жи тайм” гэдэг сүлжээ ингээд сүйрсэн. Мараат гээчийн эхнэр нь аль хэдийнэ Казахстан руу гараад явчихсан гэж байгаа. Тэр хүн хэдэн төгрөг аваад явсныг хэлж мэдэхгүй.

Араас нь Мараат гэгч бас явах гэж байхад нь манай цагдаагийнхан баривчилсан шүү дээ. Хэрвээ яваад өгсөн бол мөнгөө нэгэнт сүлжээ рүү оруулсан хүмүүс юу ч үгүй дуусах байлаа. Харин одоо бол мөнгөө буцааж авах боломж иргэдэд байна. Хамгийн гол нь өргөдөл гомдлоо яаралтай УМБГ-т өгсөн нь дээр. Манай цагдаагийнхан ч гэсэн энэ хэрэг дээр сайн ажиллаад, “Жи тайм” гэх сүлжээгээр мөнгө, машин авсан хүмүүсийг ч залилангийн хэрэгт татаад, жаахан самраад өгмөөр байна. Тэгэхгүй бол иргэд ажил хийж мөнгө олох талаар бодохоосоо өмнө амар хялбар ямар л арга байна, тэр бүхнийг хайгаад байгаа юм. Нэг талаас нь харвал энэ луйвар.

Гэхдээ нөгөө талдаа Монголын иргэдийн амраар мөнгө олох гэсэн ахархан бодлоос үүдэлтэй шүү дээ. Өнөөдрийг хүртэл Монголд сүлжээний олон бизнес цэцэглэж байгаа. Янз бүрийн бүтээгдэхүүн зардаг сүлжээ бол дүүрэн. Харин яг үүн шиг бэлэн мөнгө оруулдаг пирамид хэлбэрийн сүлжээний бизнес тийм ч олон байгаагүй. Тийм болохоор иргэд хурдан, их мөнгөтэй болох хүсэлдээ автагдаад энэ олон мянгаараа хохирч байна.

Яах вэ, цагдаагийн байгууллага хэргийг шалгаад, иргэдийг тодорхой хэмжээнд хохиролгүй болгох талаас нь ажиллах байх. Гэхдээ бүгд хохиролгүй болно гэдэг хэцүү л болов уу. Ямар ч байсан энэ сүлжээнд орсон хүмүүс багагүй хохирох нь тодорхой боллоо. Хамгийн гол нь энэ бүхэн монголчуудад сургамж болоосой. “Жи тайм” гэдэг сүлжээгээр жишээ татаж, яаж хохирч болохыг иргэдэд сайтар ойлгуулмаар байна. Тэгэхгүй бол сүлжээнд донтогчид ч их болж эхэлж. Пирамидын оройн хэсэг хавиар “суугаад”, мөнгө олоод сурчихсан хүмүүс ч нэлээд нэмэгдэж байх шиг байна. Тийм болохоор иргэдийн ухамсрыг дээшлүүлж, ямар ч сүлжээнд мөнгөө аваачиж өгөхөөргүй л болгох хэрэгтэй байна даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
"Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнажээ
"Буга шархдсан байна" гэсэн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа
51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Засгийн газар
  • •Гэмт хэрэг
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Ипотекийн зээл
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Сонгууль
  • •Улсын Онцгой Комисс
  • •Ярилцлага
ХУРААХ
П.Цагаан дарамт үзүүлэхгүй...
Шинэ үе- Цэвэрлэгч аав

Амар олдсон мөнгө асуудал дагуулна

Пунцагболд 2017-03-13

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
"Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнажээ
"Буга шархдсан байна" гэсэн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа
51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ

6 цагийн өмнө өмнө

Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

6 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо

6 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй

9 цагийн өмнө өмнө

"Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнажээ

11 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуун нь авто машины эд ангиас эхлээд агаарын бохирдолд хүртэл сөргөөр нөлөөлдөг

11 цагийн өмнө өмнө

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

12 цагийн өмнө өмнө

"Буга шархдсан байна" гэсэн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа

13 цагийн өмнө өмнө

51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

13 цагийн өмнө өмнө

Ш.Баранчулуун: Туулын хурдны замын ажил Туул голын усны түвшинд нөлөөлөх ямар ч үндэслэл байхгүй

14 цагийн өмнө өмнө

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” тухай төслийг УИХ-д танилцуулав

14 цагийн өмнө өмнө

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

14 цагийн өмнө өмнө

Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

14 цагийн өмнө өмнө

МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

14 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр

14 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвартай байна

1 өдрийн өмнө өмнө

БНХАУ-ын иргэн өрөө авахын тулд хүмүүст захиалга өгч, бусдыг айлган сүрдүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Аутизмыг таниулах дэлхийн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина

1 өдрийн өмнө өмнө

Сар руу нисэх "Артемис II" сансрын хөлөг амжилттай хөөрлөө

1 өдрийн өмнө өмнө

Борооны ус зайлуулах шугамын цэвэрлэгээ үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв

1 өдрийн өмнө өмнө

Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраалаа

1 өдрийн өмнө өмнө

Нүүрс тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд ХАБ-ын сургалтад хамрагдлаа

1 өдрийн өмнө өмнө

“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.02/

1 өдрийн өмнө өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Трамп: Ойрхи Дорнодын мөргөлдөөн удахгүй дуусна гэв

1 өдрийн өмнө өмнө

Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид "үзүүлбэр" үзүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-03-28 өмнө

Хилчингийн 7-р байрны халуун усны шугамыг засварлаж байна

2026-03-28 өмнө

Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно

2026-03-28 өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

2026-03-28 өмнө

ДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна

2026-03-30 өмнө

Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна

2026-03-30 өмнө

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ

2026-03-31 өмнө

Р.Булгамаа:Хууль мөнгөнөөс хамаарч өөрөөр хэрэгждэг байж болохгүй

2026-03-31 өмнө

“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

2026-03-31 өмнө

Боловсролын яам: Цалингийн нэмэгдлийн санхүүжилт бүрэн хийгдлээ

2026-03-31 өмнө

Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ

2026-03-30 өмнө

Д.Пүрэв-Очир: Орон сууцны хүртээмж 15.3 хувиар нэмэгдсэн

2026-03-31 өмнө

Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна

2 өдрийн өмнө өмнө

"Улаанбаатар хотын авто замын түгжрэл 50 хувь буурна"

2026-03-31 өмнө

Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг шат дараатай ажлууд хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл нуурт живсэн “Зил 131”-ийг татан гаргалаа

2026-03-31 өмнө

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлт

2026-03-30 өмнө

Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажилтай танилцаж, дадлага сургуульд хамрагдлаа

2 өдрийн өмнө өмнө

Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч дараах шаардлагыг хангасан байна

1 өдрийн өмнө өмнө

БНХАУ-ын иргэн өрөө авахын тулд хүмүүст захиалга өгч, бусдыг айлган сүрдүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв

1 өдрийн өмнө өмнө

Борооны ус зайлуулах шугамын цэвэрлэгээ үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна

2 өдрийн өмнө өмнө

Зургадугаар сарын 15-ныг хүртэл загасчлахыг хориглоно

1 өдрийн өмнө өмнө

Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраалаа

2026-03-31 өмнө

Маргаашаас төв талбайд арга хэмжээнүүд зохион байгуулж эхэлнэ

2026-03-28 өмнө

Г.Занданшатар: Төрийн бодлого тасалдахгүй, монгол улс урагшилсаар байх ёстой

2026-03-31 өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуултууд

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах