• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Зоригийн хэргийн эргэлзээ

Сенсаацийн эргэн тойронд 
 
Өнгөрсөн долоо хоногт улс оронд болсон хамгийн их анхаарал татсан үйл явдал нь С.Зоригийг хөнөөсөн гэгдэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын давж заалдах шатны шүүх хурал байлаа.  Анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байдаг. Ингэхдээ Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.  Давж заалдах шатны шүүхээс ч энэхүү ялыг хэвээр үлдээсэн юм. Шүүх хурал урьдын адил хаалттай явагдсан.
 
Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт тавилаа 
 
2017.03.14: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн давж  заалдах шатны шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд өнгөрсөн мягмар гарагт 09.30 цагт эхэлсэн. Тэрхүү шүүх хуралд С.Зориг агсны төрсөн ах С.Баяр анх удаа оролцсон.  Мөн С.Зориг агсны дүү С.Оюуныг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан шүүх хуралд оролцсон юм.  
 
Харин шүүгдэгчид Төв аймгийн Цагдан хорих төвөөс шүүх хуралд онлайнаар холбогдон, оролцсон бөгөөд тэдний бие төлөөлөгч, өмгөөлөгчид Шүүхийн танхимд ирсэн.  Шүүхэд давж заалдах хүсэлтийг хохирогч С.Оюун, шүүгдэгч Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын өмгөөлөгч гаргасан бол хохирогч С.Оюун, шүүгдэгч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгч болон хоёр гэрчийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг шүүхэд тавьсан байдаг.  Давж заалдах шүүх хурлын өмнө ч гэсэн яллагдагч Т.Чимгээ, Содномдаржаа нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт тавьсан юм.  Түүгээр ч зогсохгүй С.Зориг агсны дүү С.Оюун ч гэсэн шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж байсан.  
 
Шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй гэв
 
2017.03.14: Олон хүн шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүссэн ч  улсын прокурор Ж.Сандаг-Очир “Энэ хэрэг нь төрийн маш нууцад хамаарна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан учраас Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь зүйтэй” хэмээн санал гаргасан.  Улмаар   саналуудыг шүүгч нар хэлэлцээд, Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шийдвэрээ танилцуулсан. Тэрбээр “35 дугаар хавтаст хэргийн 215-220 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт бий. 1998 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн энэ хэрэг маш нууцыг зэрэглэлд хамаарах болсон. Тиймээс хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, хуралдааныг хаалттай явуулахаар боллоо”  хэмээн мэдэгдсэн юм.  Ийнхүү Давж заалдах шатны шүүх хуралдаан хаалттай горимоор үргэлжилсэн. 
 
С.Баяр шүүх хуралдааныг орхив 
 
2017.03.14: Анхан шатны шүүх хуралд С.Зориг агсны ар гэрээс нэг ч хүн оролцоогүй. Харин давж заалдах шатны шүүх хуралд С.Зориг агсны төрсөн ах С.Баяр оролцсон нь нийгмийн анхаарлыг нэлээд татсан юм. Тэрбээр шүүх хурлын үеэр “Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй.  С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” хэмээсэн. Харин шүүх хуралдааныг эхлэхийн өмнө хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж байсан С.Зориг агсны төрсөн ах С.Баяр хуралдааныг орхин гарах хүсэлт тавьсан байна. Түүний хүсэлтийг шүүгч нар 12:40 цагийн үед хэлэлцээд, хуралдаанаас гарахыг зөвшөөрснөөр тэрбээр шүүх хурлыг орхин гарсан юм.
 
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв
 
2017.03.14: Өглөө 09:30 цагт эхэлсэн шүүх хурал орой 18:30 цагийн үед завсарласан. Улмаар шүүгчид зөвлөлдөж эхэлсэн юм. Шүүх бүрэлдэхүү гурван цаг гаруйн хугацаанд зөвлөлдсөний эцэст шийдвэрээ гаргасан. Тэд анхны шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.  Анхан шатны шүүхээс Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байдаг.
 
Ингэхдээ Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.  Энэхүү шийдвэр хэвээрээ үлдлээ.  Шүүгдэгчид  Дээд шүүхэд хандаж эрхтэй. Хэрэв Дээд шүүхэд хандах бол шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах хуультай ажээ. 
 
О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчид зарлиг гаргуулах тухай хүсэлт хүргүүллээ
 
2017.03.16: Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх гуравдугаар сарын 14-нд болсон билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ сарын 16-ны өдөр  мэдээлэл хийлээ. Тэрээр Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд өөрийнх нь тойргийн хоёр хүн энэ хэрэгт холбогдсонд маш их харамсч байгаагаа илэрхийлсэн юм.  
 
Түүнээс гадна С.Зориг агсны хэрэг төрийн нууцтай холбоотой учраас хоёр шатны шүүх хаалттай болсон нь олон хүнд эргэлзээ төрүүлж байгаа аж. Тиймээс  төрийн нууцтай холбоогүй зарим нэг нотлох баримтыг олон нийтэд ил болгож, эргэлзээг тайлах нь зүйтэй гэж үзэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зарлиг гаруулах тухай хүсэлт явуулжээ.
 
Уг хүсэлтэд “Хэрэгт авагдсан төрийн нууцад хамаарахгүй зарим нотлох баримтыг олон нийтэд ил болгох, эргэлзээг тодорхой болгох, мэдээллээр хангах бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, тусгаарласан хэргийн мөрдөн байцаалтад саад болохооргүй, хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэгтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан ажлын хэсэг байгуулах зарлиг гаргаж өгнө үү” гэжээ.
 
Сэтгүүлчийн өнцөг
 
Шүүх хурлыг хаалттай явуулж байгаагийн цаана юу нуугдаж байна вэ
 
Төр нийгмийн зүтгэлтэн, Ардчиллын “Алтан хараацай” С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхийг Монголын ард түмэн 20-иод жил хүлээж байгаа. Энэ хэргийг илрүүлнэ гэж үе үеийн эрх баригчид ч амлалт өгсөөр ирсэн. Тэгвэл энэ хэрэг одоо л нэг юм илэрч байх шиг байна. Ямар ч байсан цагдаагийн байгууллагаас Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ  гэсэн гурван хүнийг баривчилж, мөрдөн шалгасан. Дараа нь прокурор шалгаад, шүүхэд шилжүүлсэн. Улмаар хоёр ч шатны шүүхээс тэднийг буруутай гэж үзэж, өндөр ял оноогоод байна. Тийм болохоор С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрчихлээ гэж ойлгож болохоор байгаа юм. Олон жил дуншсан хэрэг ингэж нэг юм илэрдэг байж.
 
Прокурорын байгууллагаас ч гэсэн хэргийг маш сайн хянасан, хүнийг хэлмэгдүүлэхгүйн төлөө хяналт тавьж ажилласан. Олон жил хэрэг илрээсэй гэж бүгдээрээ хүсч байсан байж хууль, хяналтын байгууллага ажлаа хийхээр буруутгах гээд байдаг тухай ярьсан нь бий. Нэг талаараа бол яг л ийм байдалд хүрчихээд байгаа. Гэхдээ хоёр шатны шүүх хурлын үйл явц. Хэрэгт холбогдсон гээд байгаа хүмүүсийн ар гэрийнхний яриа, цаг хугацааны байдал гээд олон эргэлзэх зүйл байгаа. Зарим улстөрчид ч энэ асуудлыг сайтар шалгахыг шаардаж байгаа. Ер нь яагаад шүүх хурлыг нээлттэй явуулахыг огт зөвшөөрөхгүй байна. Төрийн нууц гээд байгаа нь юу юм гэдэг нь бас л сонирхолтой. Хэрэгт холбогдсон хүмүүс ч, ар гэрийнхэн нь ч, тэр битгий хэл С.Зориг агсны ар гэрийнхэн, ах, дүү нь шүүх хурлыг нээлттэй хийж өгөхийг хүсээд байгаа шүү дээ. УИХ-ын гишүүн С.Оюун ч гэсэн анхны шатны шүүх хурлын шийдвэрт эргэлзэж буйгаа илэрхийлсэн нь бий. Ингээд байхад л хаалттай явуулаад байна.  
 
Хамгийн сонирхолтой, нууцлагдмал, эргэлзээ төрүүлсэн асуудал нь энэ л болчихлоо. Ц.Амгаланбаатар гэдэг нөхөр угаасаа ял эдэлж, орон шоронд хоригдож байсан. Нэг л өдөр С.Зоригийн амь насыг би хөнөөсөн гэж ярьсан гээд байгаа. Дээрээс нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг бичил захидлаар дарамталдаг байсан тухай ч ар гэрийнхэн нь яриад байдаг. Тэр болгоныг яагаад дэлгэхгүй байна. Гэх мэт эргэлзээ төрүүлэхээр маш олон асуудал бий. Ийм байхад иргэд эргэлзэхгүй байна гэдэг хэцүү шүү дээ.
 
Уг нь шүүх хурлыг нээлттэй явуулаад л шийдчихсэн бол тэр бүх эргэлзээ арилах байлаа. Ядаж л хэсэгчилсэн байдлаар нээлттэй хийж болох байсан талаар хуульчид хэлээд байна. Үнэхээр төрийн маш нууц зүйлтэй холбоотой асуудлууд байвал тэр хэсгийг хаалттай хийгээд, бусад үед нь нээлттэй байж болоогүй юм уу. Яагаад төрийн нууц гэдгээр халхалж шүүх хурлыг тэр чигт нь хаалттай явуулав гэдэг өөрөө дээрх бүх эргэлзээн дээр эргэлзээ нэмчихээд байгаа юм.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлд Ерөнхийлөгчид хүсэлт явууллаа. Төрийн нууцад хамаарахгүй зарим нотлох баримтыг ил болгох хүсэлт. Хэрвээ үнэхээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэргийг үйлдсэн нь хөдөлшгүй нотлох баримтаар батлагдсан бол төрийн нууц гээд байгаад нь хамаарахгүй баримтуудыг ил болгоод, бүх хүний эргэлзээг тайлчих л хэрэгтэй байх. Тэгэхгүй бол олон хүн эрх мэдэлтнүүд хоёр гэмгүй хүний хилс хэрэгт унагаж байгаа юм биш биз гэсэн эргэлзээтэй л хоцрох гээд байна. Тэгээд хаалттай шүүх хурлын цаана юу нуугдаж байна вэ гэсэн асуулт ч бас үлдчихлээ. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Байнгын хороо
ХУРААХ
И Жэ Юү: Визийн шинэ журам энэ...
Сарандаваагын Буян хишгийн...

С.Зоригийн хэргийн эргэлзээ

Пунцагболд 2017-03-20

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

10 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

10 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

10 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

11 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

11 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

1 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах