• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“100 айл”, “Да хүрээ”-г нүүлгэнэ гэсэн яасан бэ

Улаанбаатар ирээдүйгүй хот бол­сон гэж Ерөн­хий­лөгч Ц.Элбэг­дорж хэл­сэн. Агаар, хөрс­ний бохирд­лоос эх­лээд тул­гамд­сан маш олон асуу­дал энэ хо­тод бай­гаа. Төр, засаг шийд­вэр гар­гаж, асууд­лыг зохи­цуу­лах ёс­той хү­мүүс сүү­лийн жи­лүү­дэд зөв­хөн утаа л гэж ярьсаар өнөөд­рийг хүр­сэн. Гэвч зөв­хөн утаа­наас гад­на хөрс­ний бохир­дол гамш­гийн хэм­жээнд хүр­чи­хээд байна.
 
Агаарын бохирдол ч гэсэн зөвхөн утаа гэлтгүй элдэв тоосжилт, шохойжилтыг ч ярих цаг болсон. Манайхан хөрсний бохирдол гэхээр л гэр хорооллын нүхэн жорлонг л яриад байдаг. Яах аргагүй нэг том асуудал мөн л дөө. Гэхдээ дайны хажуугаар дажин гэгчээр хотын төвд, иргэдийн дунд байгаа барилгын материалын болоод автомашины зах, олон засварын газрыг мартаад байна.
 
Тиймээс агаар, хөрсний бохирдолд хамгийн их нөлөөлж байгаа “100 айл”-ын барилгын материалын зах, “Да хүрээ” автомашины захаа нүүлгэнэ гэсэндээ л нүүлгээч дээ. Улаанбаатар хот хөгжиж байгаа юу гэвэл тийм. Түүнийхээ хэрээр гэр хороолол байсан “Ногоон нуур”, “100 айл” орчим орон сууцны хороолол болчихлоо.
 
Тэр хэрээрээ агаарын бохирдол, утаа нь ч эрх биш багасч байгаа. Гэвч  “100 айл” гэж 1990-ээд оны Эрээн шиг үнэр танар, шавар шавхай болсон аймшгийн газар байсаар л байна. Элдэв барилгын материал, шохой бужигнаад л. Нүүлгэнэ гэж олон жил ярьсан, хэвээрээ л. Өөр нэг гаргах ёстой зах бол “Да хүрээ”. Уг нь хотын баруун захад төв байгуулчихаад байгаа. Тэнд газрыг нь шийдэж өгөөд, банк, нотариат, даатгалын салбарыг хүртэл байгуулчихсан. Гэтэл нүүдэггүй. Хуучин хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа ерөнхийд нь шийдчихсэн ажил шүү дээ. Одоо С.Батболд дарга жаахан хичээгээд, хотоос гаргачихмаар байна.
 
Ер нь бол энд тэнд байсан машин тэрэг зардаг зогсоолууд байхгүй болсон. Одоо “Да хүрээ”-г л нүүлгэ. Тэнд зөвхөн машин зардаг юм биш. Албаны хүний мэдээлснээр бол “Да хүрээ” орчимд 60 орчим авто үйлчилгээ, улгаалга, дугуй засварын газар байдаг аж.  Тэдгээр авто үйлчилгээний газруудын хог хаягдал, тос масло хаашаа орох билээ. Хөрсөнд л шингэж таарна шүү дээ. 
 
Тэгээд байнга машин асааж, унтраана. Тэр хэрээрээ агаарын бохирдол нь ч нэмэгдэнэ. Хамгийн гол нь “Да хүрээ” захыг тойроод Баянзүрх дүүргийн 2-3 хорооны иргэд амьдарч байгаа. Нийслэлийн нэг хороо 8-10 мянган хүнтэй гэж тооцвол тэр хавьд 30 орчим  мянган хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн эрүүл мэнд ноцтой хохирно гэсэн үг. Ерөөс сүүлийн үед хүүхдүүдийн цуснаас хар тугалга маш ихээр илэрч байгаа.
...Нэрэн дээрээ 200 ченжийн эрх ашиг гэж байгаа боловч нэдэр дээрээ хэдхэн түрээслүүлэгчийн л асуудал. “Да хүрээ” захын зай талбайг цөөн хэдэн хүн л түрээслүүлж, ашиг олж байгаа шүү дээ. Хэрвээ машины захыг нүүлгэчих юм бол тэр түрээслүүлэгчдийн орлого байхгүй болж, эрх ашиг нь зөрчигдөх гээд байгаа болохоор үхэн хатан эсэргүүцээд, зүтгээд байгаа нь тодорхой...
Цаашлаад томчуудын биенээс ч гэсэн маш их илэрсэн. Тэр дундаа “Да хүрээ” захын ойр орчимд амьдарч байгаа айлуудын хүүхдүүдийн биеэс хар тугалга бүр илүүтэй илэрч байгаа албан бус судалгаа ч байгаа юм. Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хар тугалга хүний биед ямар аюултай. Яагаад хүүхдүүдийн биеэс хар тугалга илрээд байгаа талаар хангалттай мэдээлж, бичиж, сурвалжилж байгаа. Тийм болохоор энд нуршаад яахав. Хамгийн гол нь иргэдээ эрүүл байлгах, Улаанбаатар орчныхоо бохирдлоос гарахын төлөө дорвитой алхам хийх шаардлагатай байна.
 
Тиймдээ ч захуудыг, тэр дундаа “Да хүрээг” юуны өмнө шилжүүлэх хэрэгтэй дээ. 200 гаруйхан ченжээс болоод Баянзүрх дүүргийн, цаашлаад нийслэлийн иргэд хордож, хохирч байх ёстой юм уу. Нэрэн дээрээ 200 ченжийн эрх ашиг гэж байгаа боловч нэдэр дээрээ хэдхэн түрээслүүлэгчийн л асуудал. “Да хүрээ” захын зай талбайг цөөн хэдэн хүн л түрээслүүлж, ашиг олж байгаа шүү дээ. Хэрвээ машины захыг нүүлгэчих юм бол тэр түрээслүүлэгчдийн орлого байхгүй болж, эрх ашиг нь зөрчигдөх гээд байгаа болохоор үхэн хатан эсэргүүцээд, зүтгээд байгаа нь тодорхой. Тэгээд л өнөөдрийг хүртэл янз бүрийн пи ар хийж, өөрсөддөө ашигтай тайлбар тавьж, гүрийсээр. Нэлээд том, эрх мэдэлтэй, чадалтай хүмүүс байдаг бололтой юм.
 
Ийм асуудал дээр л жинхэнэ төрийн төмөр нүүр гарах хэрэгтэй байлгүй. Э.Бат-Үүл даргын үед хотын баруун захад авто худалдааны төвийн суурийг тавьж эхлүүлэсэн тэгвэл одоо С.Батболд дарга нэг бяраа гаргаад, “Да хүрээ”-г хотоос гаргачихвал яасан юм бэ. Олны эрх ашиг, ирээдүйн хойчийнхоо төлөө намчирхах хэрэггүй байх.
 
Уг нь хамгийн зөв зүйтэй ажлыг бол тэр, энэ нам гэлтгүй хийчих хэрэгтэй.  Нийслэлийн Засаг дарга намчирхалгүй Улаанбаатар хотынхоо иргэдийг бодоод, эрүүл мэндэд нь санаа тавиад, энэ захаа нүүлгэчихээ ч гэж хэлэх гэсэн юм.  Энд зөвхөн иргэдийн эрүүл мэндийн асуудлыг хөндөөд байгаа болохоос захуудыг нүүлгэчихвэл түгжрэл ямар хэмжээгээр буурах билээ. Ядаж л “100 айл” орчмоор түгжрээд байхгүй шүү дээ. “Да хүрээ” хавь руу ч гэсэн ялгаагүй. Тэгээд хэрвээ энэ зах нүүчихвэл тэр хавиар байгаа олон авто засварын газрын ихэнх нь дагана. Тэнд машин дагасан бизнес биш өөр арилжаа наймаа хөгжинө. Өөр ажлын байр нэмэгдэнэ. Тиймээс хотын даргаас нэг л зоригтой, дорвитой шийдвэр гаргаад, ядаж л эхний ээлжинд “Да хүрээ”-г албадан нүүлгэчихээч гэж хүсье. Хотын баруун захад тохь тухтай орчин байхгүй гэж машины ченжүүд хэлээд байгаа.
 
Ер нь бол хувиараа машин зарж байгаа хүмүүст улс тохьтой газрыг нь бүрдүүлж өгөх ёс байхгүй. Зүгээр л төр шийдвэрээ гаргалаа, гүйцээ л байх ёстой. Гэтэл Улаанбаатар хотоос тодорхой хэмжээнд орчин бүрдүүлээд өглөө, болоо юм биш үү. Аль болгон иргэдийн эрх ашиг гэж хэдхэн хүний төлөө нийт ард түмнийг хордуулж, өвчлүүлж байх юм бэ. Энэ хоёр асуудлыг л АН-ын гэж харахгүй байгаач. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
"Үзэсгэлэнт гүнж ба Жонон" 170 сая...
Тансаглалаа яг хасаарай даа

“100 айл”, “Да хүрээ”-г нүүлгэнэ гэсэн яасан бэ

Пунцагболд 2017-03-21

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах