• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Ганболд: Бид бусдаас түрүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийн мэдээллийн санг бий болгож чадсан

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдтой өрөөнд нь ярилцлаа. Өөрийнхөө эр чадал, амьдралын ухаанаар өдий дайтай яваа юм хэмээн нутаг усныхан нь түүнд сайн байдаг юм билээ. Тэр хэрээр санасан, сэдсэн бүхэн нь ажил хэрэг болдог биз ээ. 
 
-Хөвсгөлчүүд хөгжлийнхөө гарцыг хэрхэн тодорхойлов. Таны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр ямархуу өнгө аястайгаар батлагдав гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Улсын нийслэлээс Монгол Улсын хоймор нутгийг зорин ирж, хөвсгөлчүүдийн аж амьдрал, бүтээн байгуулалт, хийж бүтээхээр төлөвлөж буй ажил байдалтай танилцаж байгаад юун түрүүнд талархаж байгаагаа хэлэх нь зөв байх. Хөвсгөл  аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бид хөгжлийн хөтөч хэмээн үзэж буй. Тиймээс “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг  2030 он хүртэл Хөвсгөл аймгийг хөгжүүлэх урт хугацааны бодлогын хэрэгжилт, хөгжлийн суурь  хэмээн тодорхойлсон. Хөтөлбрийн хэрэгжилт батлагдсан өдрөөс ажил хэрэг болж, эхнээсээ хэрэгжиж эхэлснийг энд онцлон дурдахад таатай байна. “Хөгжлийн хөтөч хөтөлбөр”-ийн гол зорилгыг тодорхойлохдоо “Хөгжсөн Хөвсгөл 2030” гэсэн бодлогын баримт бичигтэй болохыг чухалчилсан төдийгүй ирэх  дөрвөн жилдээ юуг хийх вэ гэдэгт  онцгой анхаарал хандуулсан. Ингэхдээ мэдээж, аймгийн хэмжээнд бүтээн байгуулалт хийхээс гадна нийгмийн салбарт чанарын өөрчлөлт  гаргахыг илүү чухалчилсан. Үүнтэй зэрэгцээд  сум орон нутагт  шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийднэ.
 
Мөн  эрүүл мэнд, боловсролын асуудлыг хамтад нь авч явж,  сайн боловсон хүчин бэлтгэх, сайн орчин бүрдүүлэх болно. Аялал жуулчлалын бүс нутгийн хувьд тусгай  хөтөлбөр  хэрэгжүүлж,   аймгийнхаа онцлогийг бүрэн харуулах цогцолборуудыг барьж байгуулахын зэрэгцээ    стандарт аялал жуулчлалыг  бүрэн утгаар нь хөгжүүлэх  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн цөм  байх болно.  
 
Нэг үгээр, Монгол орныг, Хөвсгөлийг зорьж ирсэн   жуулчид  стандарт орчинд  аялж амраад буцах тийм  нөхцлийг бүрдүүлэх юм. Нөгөөтэйгүүр, ажил хийхэд  санхүүжилт хэрэгтэй. Тиймээс байгаа нөөц бололцоогоо  бүрэн дүүрэн ашиглаж,  орлого бүрдүүлэх тухайд ихээхэн анхаарч байгаа. Мөн  гадаад харилцааныхаа хүрээг өргөтгөж, тэдэнтэй хамтарч   ажиллахад, тэдэнд зориулсан  төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд    ямар үр дүнд хүрч болдгийг энэ сарын 3-4-ний өдрүүдэд Хатгал тосгонд зохион байгуулагдсан Мөсний баяр бидэнд харууллаа. Энэхүү баярын арга хэмжээнд  таван улсын Элчин сайдын яамд,  ерөнхий  консул нь  нарийн бичгийн дарга нартайгаа хүрэлцэн ирж оролцлоо.
 
Урьд нь Элчин сайдын яамдууд ингэж ач холбогдол өгч байгаагүй юм.  Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Элчин сайдын багийнхан Мөрөн хотод  ирж ажилласан. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд орос хэлний төвийг  аймагтаа байгууллаа.   Одоо  ОХУ-ын Элчин сайдын зүгээс орос  багшийн асуудлыг шийднэ гэсэн.  Байгаль хамгааллын асуудал дээр ч тодорхой ажлыг хамтарч  шийдсэн. Тухайлбал, 1980-аад онд хэрэгжиж байсан нуур хамгааллын төслийг сэргээж ажиллахаар боллоо.    ОХУ 2017 оныг байгаль хамгаалах жил болгон зарласан. Энэ хүрээндээ Хөвсгөл нуур, Байгаль далай хоёрын хүйн холбоо болсон  хоёр нуурыг хамгаалах  ажлыг хоёр тал хэрэгжүүлэхээр болсон.  
 
Чех улсын Элчин сайдын зүгээс  Хөвсгөл  аймгийн цэвэр усны сувгийг өргөтгөх ажил дээр дэмжлэг үзүүлж эхэлсэн.  Ирэх намар ашиглалтад хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.    Энэ мэтчилэн  тодорхой  хэмжээний бүтээн байгуулалтын ажлууд дээр  гадаад харилцаагаа ашиглаж байна даа. 
 
-Шулуухан хэлэхэд, монголчууд  байшин барьж, зам тавьж байвал  “Манай Засаг дарга маш сайн ажиллаж байна аа” хэмээн өөр зуураа ярилцдаг, дүгнэдэг.  Аймгийн төв нэг үеэ бодвол гайхалтай хөгжжээ.  Гэвч  аймгийн нэгдсэн эмнэлгийн  амбултори нэг л өнгөгүй харагдаад байх юм. Та үүнийг анзаарч л байгаа байх? 
-Хөрөнгө оруулалт хийх шаардлагатай салбаруудын  жагсаалтыг өмнө ч гаргаж байсан, энэ удаад ч гаргалаа.   Миний ширээн дээр байгаа энэ хавтастай зүйл  бол  2017-2020 он хүртэлх хөрөнгө оруулалт хийх шаардлагатай  ажлын жагсаалт.  Эрүүл мэндийн салбарт ч тодорхой ажлуудыг хийх учиртай.  Аймгийн нэгдсэн амбулторийн их засвар жагсаалтад багтсан.  Засварын ажил төсвийн тодотголын дараа  эхэлнэ. Ер нь Мөрөн  бол  хүн ам ихтэй  хот. Эрүүл мэндийн үйлчилгээ  бол нэн тэргүүний асуудал. Ямартай ч  эхний хагас жилд багтаан их засварын ажлаа дуусгана гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.  Ер нь Засаг даргыг байнга зовоож байдаг зүйл бол  иргэдээ ажилтай, орлоготой байлгах, аюулгүй байдал, эрүүл мэндэд нь анхаарах явдал.  Аймгийнхаа 130 мянган иргэнийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулж эхлээд байна.  Үүний үр дүнд   эрүүл мэндийн бүрэн мэдээллийн сантай болох төдийгүй  эмнэлгийн үйлчилгээ,  халдварт өвчний өвчлөл, явц байдлыг  бүрэн  хяналтдаа оруулна. 
 
-Хөвсгөл нутгийн брэнд хэдийнэ хилийн дээс алхсан.    Үүндээ  та бүхнийг  сэтгэл ханачихсан  гэж бодохгүй байна.  Бүтээгдэхүүний нэр төрлөө шинэ зах зээл хайх тухайд сонирхуулах зүйл юу байна вэ?
-УИХ, ЗГ-ын  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хоёр жилийн хугацаатай хүүгүй хөнгөлөлттэй зээлийг иргэд, аж  ахуйн нэгжид  олгоно. Өнөөдрийн байдлаар  Сум хөгжүүлэх сан болон аймгаас хөнгөлөлттэй зээл авсан  иргэдийг шалгаж эхэлсэн.   Зээл авсан төслөө хэрэгжүүлээгүй бол  хөнгөлөлттэй зээлээ буцаан  татаж аваад   юм хийх хүсэлтэй дараагийн  гэсэн хүмүүст олгох юм. Өөр нэг ажил бол бүтээгдэхүүн ажил үйлчилгээ, төрийн худалдан авалт  дээр аймагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авах шаардлагыг тавин  ажиллаж байгаа.  Энэ бол эхний алхам. Дараа нь  аялал жуулчлал  болон  барилга, бүтээн байгуулалтын салбарынхныг цэгцэлж, Хөвсгөлийн бүртгэлтэй болгож,  нэгдсэн хяналт дор үйл ажиллагааг нь явуулъя гэж байгаа юм.    
...Сум, орон нутгийг  тайгийн амьдралд өсч хүмүүжсэн улс удирдаж байгаа.  Тэд  цаатан түмэнд юу хэрэгтэйг сайн мэднэ. Авах арга  хэмжээг нь ч мэднэ. Төрд  ч дуулгаж байгаа. Цаатангууд  дэлхийн  анхаарлын төвд  байдаг учраас бид боловсролд нь  эрүүл мэндэд нь онцгой анхаардаг төдийгүй нийгмийн халамж үйлчилгээг  хамгийн түрүүнд үзүүлдэг.  Ажил хүлээж авсан даруйдаа  Туркийн   Элчин сайдын дэмжлэг  тусламжтайгаар Цаатан судлалын төв байгуулсан. Түүх ёс заншлаа сурталчлан таниулах томоохон ажил болсон гэж бодож байна...
Жишээ нь, Улаанбаатарт бүртгэлтэй  барилгын компани  зуны турш Хөвсгөл аймагт ажиллахдаа   ямар ч татвар, шимтгэл төлөөгүй байдаг.  Гэтэл аймаг өөрөө улсаас татаас авдаг.  Ийм байж болохгүй биз дээ.  Ер нь миний тавьж байгаа зорилго бол дөрвөн жилийн хугацаанд  1500-2000 хүнийг ажлын байртай болгоно. 
 
-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчлөе. Гадаадын гэлтгүй дотоодын жуулчид ч Хөвсгөлийг зорихдоо далай үзье, дэлхийд ховордсон цаа бугыг нүдээр харъя, цаачны отогт хонож үзье гэдэг.  Гэтэл бодит амьдрал дээр  хүссэн зүйлээ харж баясахаас илүүтэй цус ойртож, давжаа болсон цааг хараад өрөвддөг бас гунигладаг.  Бас цаатан иргэдийн боловсролын асуудалд төр анхаарлаа хандуулах цаг болсон хэмээн  УИХ-ын  сонгуулийн  үеэр хөндөгдөж байсныг санаж байна. Үүнтэй  санал нийлэх үү?
-Хөвсгөл  аймаг олон ястны өлгий нутаг.   Түүнчлэн  цаа буга бол  зургаа дахь хошуу мал болж  тоологддог. Энэ жилийн мал тооллогоор цаан сүрэг маань өсч  2040 толгойд хүрсэн.  Сүргийн бүтцийг сайжруулах тал дээр ХХААХҮЯ анхаарал тавьж байгаа.  Цаатан иргэд маань  орчин үеийн жишгээр л амьдарч байна.  Тэд эцэг өвгөдийнхөө жамаар  уламжлалт аж ахуйгаа орчин цагийн хөгжилтэй зэрэгцүүлэн өөрсдийнхөө хэмжээнд авч яваа.  Үр хүүхэд нь   сургууль соёлд сурч байна.  
 
Сурагч солилцоогоор манай  ЕБС-ийн сурагчид Тува улсад айлчилж, ахуй амьдралтай нь танилцсан. Сум, орон нутгийг  тайгийн амьдралд өсч хүмүүжсэн улс удирдаж байгаа.  Тэд  цаатан түмэнд юу хэрэгтэйг сайн мэднэ. Авах арга  хэмжээг нь ч мэднэ. Төрд  ч дуулгаж байгаа. Цаатангууд  дэлхийн  анхаарлын төвд  байдаг учраас бид боловсролд нь  эрүүл мэндэд нь онцгой анхаардаг төдийгүй нийгмийн халамж үйлчилгээг  хамгийн түрүүнд үзүүлдэг.  Ажил хүлээж авсан даруйдаа  Туркийн   Элчин сайдын дэмжлэг  тусламжтайгаар Цаатан судлалын төв байгуулсан. Түүх ёс заншлаа сурталчлан таниулах томоохон ажил болсон гэж бодож байна.   Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор  300 гаруй цаатан   мөнгөн тэтгэмж авдаг. 
 
-Бөөгийн шашны зан үйл танай аймагт  илүү дэлгэрсэн. Дэлхийн жуулчдын Монголыг зорих бас нэг шалтгаан нь энэ байж мэднэ?
-Энэ чиглэлээр манай боловсрол, урлагийн газрынхан болоод   өв, соёлын мэргэжилтнүүд  идэвхи санаачлагатай сайн ажиллаж   байгаа. Мэдээж музейг түшиглэн  тодорхой ажлыг  эхлүүлсэн.  Энэ онд Хөвсгөл далайн баруун эрэг  дээр бөө, мөргөлийн “Онгод” төвийг барина.  Ирэх долоо  хоногт сонгон  шалгаруулалт  явагдана. “Онгод” төвөөр дамжуулан  жуулчдад  бөө мөргөлийн ёс заншлыг  сурталчилан таниулах юм.    Тэгээд ч монголчууд Хөвсгөлийн бөөг илүү шүтдэг.  
 
-Цагаан нуурын загас амттай чиг  алдартай чиг.  Гэвч   дэлгүүрийн шилэн лангуун дээр жирийтэл өрөөстэй харагдах юм.   Нэг мэдэхэд, нуур маань загасгүй болсон байх вий дээ? 
-Манай аймгийн  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид янз бүрийн  бүтээгдэхүүн  үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа.  Тиймээс ЗДТГ-ын зүгээс тэд нарыг дэмжиж, Нийслэлийн ИТХ-тай  хамтран “Хөвсгөл  брэнд” дэлгүүрийг Улаанбаатар хотод нээхээр болсон.  Тэнд Хөвсгөлд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн байх болно. Сумын бүх үйлдвэрлэгчдийн барааг сар сараар  хуваарилан борлуулна.  Түүн дотор манай загасны брэнд ч худалдаалагдах учиртай.   Загас, цөөрмийн аж ахуйг хөгжүүлэх төсөл арга хэмжээ хэрэгжиж  байгаа учраас эмээх явдалгүй. Ямартай  ч  2020 он гэхэд таван газарт загасны аж ахуйг  хөгжүүлнэ. Өнөөдрийн худалдаалагдаж байгаа загаснууд бүгд Цагаан нуурын цагаан  загас  биш л дээ. Цагаан нуурын загасыг үйлдвэрлэлийн зорилгоор агнахыг хориглосон. Өвлийн нөхцөлд хүмүүс Дэлгэр мөрөн, Эгийн голоос загасчилдаг.  
 
-Ингэхэд та   ямар аймаг хүлээж авав.   Хөвсгөл улсаас татаас авдаг  уу эсвэл  татаас өгдөг аймаг  юм уу?
-Манайх улсад хамгийн их татаас өгдөг аймаг. Өнгөрсөн жил аж үйлдвэрийн салбарт 16.8 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулж,  18.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Ажил хүлээж авахад аймаг болон салбар салбарын хэмжээнд өр төлбөр  байсан. Жишээ нь боловсролын салбар гэхэд л 800 гаруй сая төгрөг, эрүүл мэнд  600 гаруй сая төгрөгийн  гэхчлэн.  Эдүгээ аймаг нэг ч төгрөгийн өргүй. Гэхдээ   улсаас 17.6 тэрбум төгрөгийн дэмжлэг авна.  Үүнийгээ  төрийн үйлчилгээ хүргэх ажилдаа зарцуулах ёстой.  Аймаг өөрөө  орлого бүрдүүлэх тал дээрээ анхаарна.  Үүний тулд орон нутгийн өмчит компаниудын  эдийн засгийн үр ашиг, бизнесийн төлөвлөгөөг шинэчилж байгаа.   Мөн ТУЗ-ийг  нь хүртэл шинэчилсэн.
 
Өмнө нь алдагдалтай ажилладаг байсан бол энэ жилээс  бүгд ашигтай ажиллах  ёстой. Жишээ нь дөнгөж сая  орон нутгийн дулаан, халаалтын асуудлыг шийддэг долоон компани  бизнес төлөвлөгөөгөө батлуулаад гарлаа.  Эдгээр  компаниуд нийтдээ  86 сая төгрөгийн ашигтай ажиллахаар  төлөвлөгөөгөө гаргасан байна лээ. “Хөвсгөл-Эрчим хүч” компани,  Могойн гол, “Хөвсгөл- Ус сува”г компаниудыг ашигтай ажиллуулахад   аймагт дор хаяж  тэрбум төгрөгийн  орлогыг бүрдүүлэх эдийн засгийн тооцоог гаргасан. Дараа жил үүнийгээ улам өргөжүүлнэ. Мөн Засгийн газарт санал тавьж, томоохон уул уурхайн ордуудаас орлого олох тал дээр байгаль орчинд ээлтэй техникийг ашиглах үйлдвэрийг бий болгоё гэж байгаа.
 
Наад зах нь Могойн голын нүүрсний уурхай дээр цахилгаан станц байгуулна.  Уг станцыг  хоёр ч удаа  барихаар болж тууз хайчилсан байдаг.  Харамсалтай нь эдүгээ  Завханы Тэлмэнд барихаар болсон байна лээ. Уг нь  цахилгаан станцийг нүүрснийхээ эх үүсвэр дээр баривал  ашигтай байж таарна.   Тэр үүднээс Засгийн газарт  саналаа хүргүүлсэн. Дэмжигдэх байх аа.  Дэмжигдэх аваас  400 хүн ажилтай болж орлого тэр хэрээр нэмэгдэнэ биз дээ
 
-Хөвсгөл байгалийн асар их баялагтай аймаг.  Түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах аваас   улсаас татаас авахааргүй.   Та бүгд баялгаа ашиглах тухайд ямар  байр суурьтай байгаа вэ?
-Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд   50-р хорооллоос хойших газар нутгийг  аймгийнхаа тусгай хэрэгцээнд авсан. Нэг ёсондоо уул уурхайн асуудал байхгүй,   зөвхөн аялал жуулчлал, газар тариалан, уламжлалт аж ахуйгаа түшиглэн хөгжинө гэсэн үг.   Улсын тусгай хамгаалалттай газрын хувьд байгалийг онгон  дагшнаар нь авч үлдэе  гэсэн шийдвэрт хүрсэн хэрэг.  
 
Гэхдээ тусгай хэрэгцээнд ороогүй, улсын тусгай хамгаалалтад ороогүй бусад газруудад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг  зөвшөөрнө. Учир нь аймагт орлого хэрэгтэй.  Гагцхүү  байгальд  ээлтэй  технологийг  дэмжиж  хамтарч ажиллана.  Манай аймагт алтны уурхай байхгүй, ганцхан  нүүрсний уурхай л байгаа. Хойшоо Дархадын хотгорт үнэт  металлын  нөөц бүхий орд газрууд бий.  
 
Нинжа нар  халдаж  байгаль орчныг нь  сүйтгэсэн  учраас   одоо  бүрэн хамгаалалтад авсан.  Улсын тусгай хамгаалалтын газар нутагт харъяалагддаг. Аймгаас салбарын яамтай ярьж, аймаг  тодорхой санал тавьсан. Судалгааны ажлууд ч эхэлсэн.  Могойн голын нүүрсний ордтой адилхан  орд байна уу үгүй юу, байвал  ашиглаж болох  эсэхийг судлах юм. Нүүрсний орд шинээр илэрвэл Дархадын хотгорт жилд  2000 машин мод хэмнэгдэнэ. 
 
 -Мөрөн хот мөн л утаатай болчихож.  Утааг багасгая гэвэл яндангийнхаа тоог цөөлж, орон сууцжуулах явдал. Гэтэл мөрөнчүүд төдийлөн орон сууцанд амьдрах сонирхолгүй бололтой? 
-Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө багтсан. Тухайн сум цаашид хэрхэн хөгжих вэ гэдгийг цогцоор нь шийдэх  юм. Манай аймгийн хувьд төлөвлөлт харьцангуй гайгүй явж байгаа.  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд  иргэдийн хашаа  байшин руу халуун, хүйтэн ус, дулаан дамжуулах шугам хоолой татах төсөл  хэрэгжээд явж байгаа. Жишээ нь Мөрөнгийн 6,7,13-р баг руу  эх үүсвэр дамжуулах  шугамын ажил явж байна. Одоогийн байдлаар  360 өрх рүү  цэвэр ус, бохирын шугам тавьсан.  Хоёр дахь ажил бол мэдээж орон сууцжуулах явдал.   Энэ жил  “Шинэ Мөрөн” хорооллын 335 айлын орон сууцийг ашиглалтад оруулна.  Мөн   хүчний байгууллагуудын албан хаагчдад зориулсан хөнгөлөлттэй  нөхцлөөр  орон сууц барих ажил  удахгүй эхэлнэ.  Үүнээс харахад,   2017 онд 400 орчим өрх орон сууцанд нүүн орох байх. 
 
-Хөвсгөл аймаг газар тариалангийн салбарт   томоохон үйлдвэрлэгч.   Удахгүй тариалалт эхэлнэ. Үрийн нөөц хангалттай юу? 
-Тариаланчид маань ажилдаа гарахад бэлэн байгаа. Их бага урсгал засварын ажилдаа бол хэдийнэ гарцгаасан. Засгийн газрын шийдвэрээр  манайхаас “Улсын тэргүүний  тариаланч  хамт олон” нэг, “Аймгийн аварга тариаланч” зургаа тодорсон. Өнгөрсөн жил 22600 тонн үр тариа хураан авч  аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж, илүү гарсныг нь хөрш зэргэлдээ аймгууддаа борлуулсан. Үрийн нөөц хангалттай.  
 
Орон нутгийн гурил тэжээлийн үйлдвэрүүд тасралтгүй ажиллаж байгаа нь тариаланчдын маань гавьяа. Төмс хүнсний ногооны хувьд ч аймгийн нийт хэрэгцээний 60 хувийг хангасан нь боломжийн амжилт. Цаашдаа  аймгийн  хэрэгцээг бүрэн хангах тал дээр онцгой анхаарч,  тусгай тариалангийн  бүсийг  гаргаж өгсөн. Тосонцэнгэл, Бүрэнтогтох сум дээр төвлөрсөн тодорхой тариалангийн  талбайг гаргаж,  тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дотоод  хэрэгцээгээ бүрэн  хангана  гэж харж байна.
 
-Хөвсгөлчүүдийн  бусад аймагт гайхуулах,  бардамнах зүйлийг   та надад хэлж өгөөч? 
-Манай  удирдлагын баг бүх  аж ахуйн нэгж,  албан байгууллагуудын удирдлага,  албан хаагчдын  дунд  зүтгэж, итгэж  ажиллах зарчмын саналуудыг тавьсан.  Үүнийгээ товчилж,  ЗИС-ийн зарчим гэж нэрлээд байгаа. Яг үнэндээ  энэ  бол миний  ажил, амьдралдаа баримтладаг зарчим. Хамтдаа нэг баг болж зүтгэж байгаагийн хувьд бие биедээ итгэж, хамтдаа бүтээх явдал шүү дээ.  Аливаа ажлыг урсгалаар биш шинээр сэтгэж ажиллахыг би баг хамт олноосоо шаардаж буй.
 
Өнгөрсөн 2016 онд аймгийн төвийн  ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагуудад эцэг эхчүүдээр нь үнэлгээ хийлгэсэн. Үүний үр дүнд багшлах боловсон хүчнийг чадваржуулах ёстой юм байна гэдгийг мэдэж авсан. Эдүгээ эрүүл мэндийн салбартаа дээрхийн адил үнэлгээ хийлгэнэ. Энэ ажилд олон улсын ЖАЙКА байгууллагаас дэмжлэг авна. Эрүүл мэндийн цогц үйлчилгээг иргэдэд хэрхэн богино хугацаанд үзүүлэх, өдрөөс өдөрт тоо нь өсч байгаа ургийн гажигтай хүүхдийн асуудал цаашлаад нэгэнт төрсөн хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлд  юуг нь онцгой анхаарч ажиллавал үр дүнд хүрэх нь тодорхой болох юм. Энэ мэтчилэнгээр иргэд рүүгээ хандсан, нийгмийн сайн сайхны төлөө чадах чинээгээрээ ажиллаж байна даа.   Хамгийн гол нь хүн хүндээ итгэж, хамтдаа бүтээх нь л чухал шүү дээ. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ
Г.Занданшатар:Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, хаана ч хүрэхийг харууллаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Улсын Онцгой Комисс
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Видео мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •Хэн нь хэн бэ
ХУРААХ
Тансаглалаа яг хасаарай даа
“Дараагийн удаа Сирийн...

Л.Ганболд: Бид бусдаас түрүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийн мэдээллийн санг бий болгож чадсан

Чулуунцэцэг 2017-03-21

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ
Г.Занданшатар:Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, хаана ч хүрэхийг харууллаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

16 цагийн өмнө өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

16 цагийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

1 өдрийн өмнө өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

1 өдрийн өмнө өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

2 өдрийн өмнө өмнө

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар:Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, хаана ч хүрэхийг харууллаа

2 өдрийн өмнө өмнө

Федерико Вальверде хэт-трик хийж, Реал Мадрид хожлоо

2 өдрийн өмнө өмнө

“Нэг ч гэсэн монгол компани үйлдвэр барих хэрэгтэй, түүнийг бид бодлогоор дэмжинэ”

2 өдрийн өмнө өмнө

Туулын хурдны замын барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг барина

2 өдрийн өмнө өмнө

Баянгол зочид буудлын ойр орчмоор цахилгааны хязгаарлалт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Боловсролын асуудлыг бодитоор эрэмбэлэх хэрэгтэй

2 өдрийн өмнө өмнө

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэсэн үйлдэлд тооцох ялын бодлогыг чангатгана

2 өдрийн өмнө өмнө

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-03-11 өмнө

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа

2026-03-09 өмнө

49 хувьд маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг ирэхээр болжээ

2026-03-09 өмнө

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (E-9 виз) ажиллах хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД

2026-03-09 өмнө

2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?

2026-03-08 өмнө

Г.Занданшатар: Өсөлтийг хүртээх бодлогын тэргүүнд хүүхэд байна

2026-03-08 өмнө

У.Хүрэлсүх бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэв

2026-03-08 өмнө

Таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр

2026-03-10 өмнө

Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ

2026-03-09 өмнө

"Том бүтээн байгуулалтад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр хэрэглэнэ"

2026-03-10 өмнө

АН “ардчиллын дайсан” болов уу?!

2026-03-10 өмнө

Бага тэнгэр болон ойр орчмоор цахилгаан хязгаарлана

2026-03-09 өмнө

Өчигдөр 88 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

2026-03-10 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-03-10 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-03-08 өмнө

"The MongolZ" баг "Aurora"-г хожиж, "MOUZ" багтай тоглохоор боллоо

2026-03-09 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ

2026-03-09 өмнө

27 иргэний амь насыг авран хамгаалав

2026-03-11 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-03-11 өмнө

Э.Бат-Үүл: Монголын шүүхийг зайдалсан МАН-ыг хандыг нь дарах хэрэгтэй

2026-03-10 өмнө

“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?

2026-03-10 өмнө

“Оюу Толгой” төсөл 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа

1 өдрийн өмнө өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-09 өмнө

Монголын хүүхдийн ордон, Гурван гал ХХК болон ойр орчмоор цахилгаан хязгаарлана

2026-03-11 өмнө

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2 өдрийн өмнө өмнө

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар:Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, хаана ч хүрэхийг харууллаа

2026-03-09 өмнө

Г.Занданшатар:Жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллана

1 өдрийн өмнө өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2 өдрийн өмнө өмнө

Туулын хурдны замын барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах