УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг баталжээ.
Тодруулбал, маргааш байнгын хороод хуралдаж хэлэлцэх асуудлын эхэнд орж ирсэн 2017 оны төсвийн тодотгол, 2018-2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх бол өнөөдөр хаврын чуулганаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан болох юм байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийхээр болж, яг одоо чуулган эхэлж байна.
Өнөөдөр хуралдах гурван ажлын хэсгээр Нялх балчир хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийг тус тус хэлэлцүүлэгт бэлтгэхээр болжээ. Харин маргааш Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм байна.
Мөн баасан гарагт Төсвийн байнгын хороо, Хуульзүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдаж хэлэлцэх асуудлаа дуусгасны дараа үдээс хойш чуулган хуралдаж Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоос гадна Төсвийн тодотгол болон төсвийн төслийг тус тус хэлэлцэхээр болжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.