Өнөөдөр чуулганы хуралдаантай

Өнөөдөр чуулганы хуралдаантай

Төрийн ордонд өнөөдөр хоёр байнгын хороо хуралдах тов гарчээ. Тодруулбал, “Их Эзэн Чингис хаан”-ы танхимд өглөө 09.00 цагаас Төсвийн байнгын хороо хуралдаж 2017 оны төсвийн тодотгол болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, мөн оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл зэргийг тус тус хэлэлцэх юм байна.

Харин “Их жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд 09.00 цагаас Өргөдлийн байнгын хороо хуралдаж  2016 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсох аж.

Харин чуулганы хуралдаан 15.00 цагаас хуралдаж төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээс гадна дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.