МАН-ын Бага хурал 14:00 цагт эхэлнэ

МАН-ын Бага хурал 14:00 цагт эхэлнэ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдсэн байна. 

Эдийн засгийн хямралтай үед эдийн засагч хүнийг Ерөнхий сайдаар томилох нь хамгийн зохимжтой гэж МАН үзжээ. Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатаас гадна Ж.Мөнхбат, С.Бямбацогт, У.Хүрэлсүх нарын нэр яригдаж байсан ч Ж.Мөнхбат нэрээ татаж, удирдлагаас Ж.Эрдэнэбатыг шууд оруулж ирсэн байна. Тэрбээр, М.Энхболдын хүн гэгддэг аж. Ийнхүү хотын фракци Засгийн эрхийг болон спикерээ гартаа авлаа.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал үүгээр өндөрлөв. Харин 14:00 цагт Бага хурал эхлэх бөгөөд дээрх асуудлыг хэлэлцэх юм байна.

Жаргалтулгын Эрдэнэбатын намтар

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль
  • 1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр
  • 1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
  • 2002-2004 онд Удирдлагын академи
  • 2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК -д нягтлан бодогч
  • 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч
  • 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
  • 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч
  • 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

  • 2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
  • 2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2010 онд Алтангадас одон

Гадаад хэл: Англи

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.