МАН, АН сонгуулийн дүн мэдээгээ танилцуулах нь

МАН, АН сонгуулийн дүн мэдээгээ танилцуулах нь

Парламентад суудалтай улс төрийн гурван намын хоёр нь нэр дэвшигчээ тодрууллаа. Өчигдөр МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж намын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх шийдвэр гаргасан юм.

Харин АН-ынхан намын дотоод сонгуулиар таван нэр дэвшигчийг өрсөлдүүлж, Х.Баттулга онооны системээр хамгийн өндөр буюу 2740 оноог авч, бусад таван өрсөлдөгчөөсөө илүүрхлээ. Тэгвэл, АН-ынхан энэхүү сонголтыг ирэх бямба гарагт хуралдах намынхаа Их хурлаар баталгаажуулах учиртай.

Дотоод сонгуулийн дүн албан ёсоор гарсан дүн мэдээг өнөөдөр Төрийн ордны А танхим буюу Чингис хааны нэрэмжит танхимд 12:00 цагаас танилцуулах аж. Харин Ардын намынхан 11.00 цагаас мөн л Бага хурлын гаргасан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулах юм байна. Парламентад суудалтай улс төрийн гуравдагч хүчин бол МАХН юм. Өнөө хэр нэр дэвшигчээ тодруулаагүй ажин түжин байгаа МАХН-ынхан маргааш Бага чуулганаа хийж, нэр дэвшигч тодруулах уу, эсвэл хоёр том намын аль нэгийг дэмжиж орох уу гэдэг шийдвэрээ гаргахаар тогтжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.