Шинэ Засаг дарга С.Батболд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй танилцлаа

Шинэ Засаг дарга С.Батболд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй танилцлаа
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн шинэ Засаг дарга С.Батболдод нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. 
  Э.Бат-Үүл дарга “Төрийн үйлчилгээг авахад иргэдэд хамгийн их дарамт учруулдаг зүйл бол дарга нарын хүнд суртал байдаг. Тийм учраас дарга нараас хамааралгүйгээр иргэд төрийн үйлчилгээг авдаг зарчим руу шилжиж, иргэддээ үйлчилдэг байя гэж шийдэж нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг гурван газар байгуулсан.
 
Одоо бол иргэд төрийн үйлчилгээг ямар ч дарга нарын гар харалгүй, төвөггүй, бэрхшээлгүй супермаркетаас бараа авч байгаа шиг л авдаг болсон. Ингэснээр бид дарга нарын хүнд суртлыг арилгах тогтолцоог бий болгож чадсан юм” гэлээ. 
 
Иргэдэд төрийн үйлчилгээг “Хурдан, Тэгш, Нээлттэй” үзүүлэх зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарын үйл ажиллагааг 2016 оны нэгдүгээр сарын 04-нөөс, "Мишээл" салбарын үйл ажиллагааг 2016 оны дөрөвдүгээр сарын 18-наас, "Драгон" салбарын үйл ажиллагааг 2016 оны дөрөвдүгээр сарын 23-наас эхлүүлсэн. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс Засгийн газрын зарим яам, агентлагын 99 үйлчилгээ, нийслэлийн 27 байгууллагын 287, нийт 386 нэр төрлийн үйлчилгээг өдөр тутамд үзүүлж байгаа ажээ. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.