Ардчилсан намынхан Наймдугаар Их хурлынхаа хоёрдугаар асуудлыг хэлэлцэж эхэллээ. Тэд уламжлал ёсоор морин цагтаа амжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ танилцууллаа.
Үндэсний бодлогын хорооны гишүүддээ намын дотоод сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчийг намын дарга С.Эрдэнэ танилцуулсан юм. Үүний дараа Х.Баттулгын намтарыг дэлгэцээр үзүүлэв.
Хуралдаан яг одоо Үндэсний бодлогын хорооны 389 гишүүнээс гадна нэр дэвшигч Х.Баттулгыг батламжлах гэсэн хоёр асуудлаар нууц санал хураалт өгч байна. Хуралдаан санал хураалтын дараа түр завсарлаж, улмаар санал хураалтыг тоолох аж.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжихийн тулд 1 гэсэн дугаарыг дугуйлах эсэхээ шийдэх бол, Бодлогын хорооны гишүүдийг батлах эсэхээр дэмжинэ, дэмжихгүй гэсэн хоёр сонголтын аль нэгийг хийх аж.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.