Шуурхай мэдээ: МАХН-ын дэмжигчид СЕХ-ны байранд үймээн үүсгэж байна

Шуурхай мэдээ: МАХН-ын дэмжигчид СЕХ-ны байранд үймээн үүсгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчи нэр дэвшигч МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэмжигч гишүүд яг одоо СЕХ-нд нэвтрэх оролдлого хийж үймээн бужигнаан үүсгээд байна. Намын ахмад гишүүд голдуу цугласан энэхүү жагсаал нь намын даргаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр бүртгэхийг хүссэн жагсаал аж. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч энэ жагсаалд ирсэн бөгөөд гишүүд дэмжигчид нь СЕХ-ны байранд шүгэл үлээж, СЕХ-ны даргыг бүртгэхийг шаардаж байна хэмээн уриалж байгаа юм.

Мөн цагдаа нарын эсрэг дайрч доромжлон, тэдний тавьсан шаардлагыг хүлээж авахаас татгалзаж байгаа юм. Яг одоо СЕХ-ны байранд цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд хамгаалалт гаргаад ажиллаж байна. СЕХ-ны гадна үүсээд буй энэхүү үймээн бужигнааныг УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, намын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс удирдаж байгаа юм. Энэхүү жагсагчид сүүлийн тав хоногийн турш гудамжаар шүгэл үлээж, намын даргаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг шаардаж байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчи нэр дэвшигч МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэмжигч гишүүд яг одоо СЕХ-нд нэвтрэх оролдлого хийж үймээн бужигнаан үүсгээд байна. Намын ахмад гишүүд голдуу цугласан энэхүү жагсаал нь намын даргаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр бүртгэхийг хүссэн жагсаал аж. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч энэ жагсаалд ирсэн бөгөөд гишүүд дэмжигчид нь СЕХ-ны байранд шүгэл үлээж, СЕХ-ны даргыг бүртгэхийг шаардаж байна хэмээн уриалж байгаа юм.  Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс хуулийн дагуу жагсаал цуглаан хийхийг сануулсан бичгийг намын даргад мөн өглөө.

Б.Тогтох

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.