Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 33 суудалтайгаас нэг суудал нь маргаантай, эзэнгүй байсан юм.
Учир нь 3-р тойрог буюу Дарьганга сумын дахин сонгуульд Ардчилсан намаас дэвшиж ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг Ардын намын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй байв. Харин өчигдөр /2017.05.20/ хоёр намын төв аппаратаас төлөөлөл оролцсон өргөтгөсөн хуралдаанаар зөвшилцөлд хүрсэн байна.
Ийнхүү П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр Ардчилсан нам 17, Ардын нам 16 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болж, энэ сарын 31-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдахаар товложээ. Иймд Ардчилсан нам өнөөдрөөс эхлэн улс төрийн суултаа зогсоож байгаагаа мэдэгдлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.