Сүүлийн үед цахим сүлжээнд НҮБ-ын хуралд оролцож буй омгийн ахлагчийн зураг олны анхаарлыг ихээр татаж буй билээ. Бидний нүдэнд төдийлөн дасаагүй шувууны өд сөд тэргүүтнийг тэргүүндээ залж, гар болон бэлхүүс хэсэгтээ хэдэн ширхэг уяа, басхүү “Котека” гэж нэрлэгддэг эвэр шиг уут зүүснээс өөр хувцасгүй нэгэн омгийн төлөөллийн зураг эдүгээ аль хэдийнэ нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлээд эхэлсэн байна.
Энэ зургийг АНУ-ын Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын төв байранд болсон уулзалтын үеэр авчээ. Тус уулзалтад Баруун Папуагийн уулын бүс нутгийн Нгалум Уропкулин болон Касипка зэрэг нутгийн уугуул омгийн төлөөлөгч оролцсон байна. Гэхдээ энэ уулзалт нэг л зүйлээр ялгарсан нь тэрхүү омгийн гишүүний өмссөн хувцас юм.
НҮБ-ын түүхэнд анх удаагаа Баруун Папуагийн эртний омгийнхны өмсдөг хувцас болох котекаг өмссөн нүцгэн хүн суусан нь энэ. Котека гэх хувцас нь энгийнээр хэлбэл омгийн эрчүүдийн эр хүний бахархлаа хийх уут, сав аж. Үүнийг ихэвчлэн хатсан жимс, арьс, ясаар хийх бөгөөд бүхий л материалаар хийж болдог аж.
Олон нийт түүнийг юу гэж бодох вий гэдгээс огт эмээлгүй өөрийн омгийнхоо уламжлалт хувцсыг өмсөн сууж буй уугуулийн омгийн төлөөлөгчийн зураг эдүгээ манай сошиал сүлжээнд боловсрол, ондоошилын талаарх хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргээд байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.