Бороо оруулахын тулд 146 ширхэг пуужин ашигласан гэв

Бороо оруулахын тулд 146 ширхэг пуужин ашигласан гэв

Өнгөрсөн хугацаанд Монгол орон даяар хуурайшилт ихэссэнээс болж хэд хэдэн газар түймэр гараад байсан билээ. Тодруулбал, энэ сарын 21-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 89 удаа, нийт 105 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Түймрийн улмаас   38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өрсөн байна. Түймрийг  унтраахын тулд  хуурайшилттай байгаа бүс нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажлыг Төв аймаг болон Улаанбаатар хотын бүс нутагт ажиллаж буй ЦУОШГ-ын нэг  экспедиц тус тус хариуцжээ.

Уг ажлын үр дүнд Төв аймгийн нутгаар 0,6-41 мм, Булган аймгийн нутгаар 0,1-5 мм, Сэлэнгэ аймгийн нутгаар 0,8-30,7мм, Хэнтий аймгийн нутгаар 0,0-4,3мм, Улаанбаатар хотын бүсэд нутгаар 37,0-63,6мм хур тунадас оржээ. Ойн түймэртэй байсан Ерөө сумын нутгаар 24,4мм, Батсүмбэр сумын нутгаар 38,0мм хур тунадас оржээ. Мөн  Эрдэнэ сумын нутгаар 13 мм, Мөнгөнморьт 22 мм, Хутаг-Өндөр сумын нутгаар 5 мм, Тэшиг сумын нутгаар 10 мм, Өмнөдэлгэр сумын нутгаар 0,5, Батширээтэд 4 мм, хур тунадас орсон байна. Харин зориудаар үүл буудаж, бороо оруулах ажиллагаанд 146 ширхэг пуужин ашигласан талаар  БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа дурьджээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.