Ерөнхийлөгч ДАШТ-д оролцох жүдочдын бэлтгэлтэй танилцлаа

Ерөнхийлөгч ДАШТ-д оролцох жүдочдын бэлтгэлтэй танилцлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-нд Унгарын нийслэл Будапешт хотноо болох билээ. Манайхаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жинд 18 жүдоч оролцохоор “Говь ресорт” цогцолборт бэлтгэлээ базааж байгаа юм.

Тэгвэл өчигдөр буюу ням гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн аваргад оролцохоор бэлтгэлээ базааж байгаа жүдочдын бэлтгэлтэй танилцлаа. Мөн хамт бэлтгэл хийж, тамирчдынхаа бэлтгэлийг шалгасан юм.

Манай улсаас энэ удаагийн дэлхийн аваргад +100 кг-д Олимпийн аварга Н.Түвшинбаяр оролцох нь анхаарал татаж байгаа билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.