АН-ын нэхэмжлэлийг хэлэлцэхээс татгалзлаа

АН-ын нэхэмжлэлийг хэлэлцэхээс татгалзлаа

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нийт шүүгчийн олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтов. Ардчилсан намын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг тус тус бүртгүүлэх, С.Эрдэнийг улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасалт хийлгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолд заасан зөрчил арилаагүй, Үндэсний бодлогын хороо хоёр өөр бүрэлдэхүүнээр тус тусдаа асуудлыг шийдвэрлэсэн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад дахин хандсан тул нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Монгол Ардын намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Бага хуралдаанаар намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэв. Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай С.Аюушжав нарын 12 иргэний хүсэлтийг хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-д заасны дагуу дээрх маргааныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулан ирүүлсэн “Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлт”-ийн талаарх төслийг хэлэлцээд санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсгээс саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.