Хүүхдэд чиглэсэн ажлуудыг Засгийн Газраас онцгойлон анхаарч, дэмжиж ажиллана

Хүүхдэд чиглэсэн ажлуудыг Засгийн Газраас онцгойлон анхаарч, дэмжиж ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд ажиллаж байна. Тэрбээр энэ үеэрээ мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн Газрын хуралдаан тараад Шадар сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, Хотын дарга гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй “Найрамдал” зуслан дээр ирлээ. Өнөөдрийн хуралдаанаас хэд, хэдэн багц шийдвэр гаргахад. Тухайлбал, Хүүхдийн паркын хүүхдийн зориулалтын бусаар ашиглахыг хориглосон. Мөн “Бамбарууш” кафег сэргээхээр болсон. Мөн “Найрамдал” зусланд иж бүрэн, их засвар хийхээр болсон. Түүнчлэн Хөвсгөл аймагт “Найрамдал II” зуслан барихаар болсон. Мөн Сонгинохайрхан дүүрэгт буй Хүүхэд залуучуудын театрыг энэ зундаа багтаад барьж дуусгахаар болсон. Цаашдаа хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг онцгойлон анхаарч, бодлогоор дэмжиж ажиллах болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.