Л.Оюун-Эрдэнэ: Дархлаажуулалт муу байгаа аймгуудын Засаг дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Дархлаажуулалт муу байгаа аймгуудын Засаг дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын явцтай танилцаж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан малчид отроос бууж ирээгүй байгаа тул Дундговь, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг аймгуудад дархлаажуулалтын явц удаашралтай байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд "Засгийн газар дөрөв, тавдугаар сард вакцинжуулалтыг эрчимжүүлсний хүрээнд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 90 гаруй хувь нь хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар орон нутагт дархлаажуулалтаар Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгууд тэргүүлж байна. Харин муу үр дүнтэй аймгуудын хувьд Увс, Дундговь, Өвөрхангай аймгууд. Үүнтэй холбогдуулан 15.00 цагаас бүх аймгийн дарга нарыг цахим хуралд бэлэн бай гэж хэл. Ялангуяа нийслэлтэй ойр аймгууд хариуцлагагүй байна гэж үзэхээс өөр аргагүй. Алслагдсан аймгуудыг бол ойлгож байна. Вакцины таталттай холбоотой асуудал тодорхой хэмжээнд үүснэ. Нийслэл хотод дархлаажуулалт ийм өндөр үр дүн хүрчихээд байхад аймгууд ийм хойрго хандаж байгаад хариуцлага тооцож ажиллах шаардлага үүснэ" гэв. 
 
Шадарсайд С.Амарсайхан "Орон нутагт дархлаажуулалт 51 хувьтай байна. Нийслэлийн хүн амыг зургаадугаар сарын 10, долоодугаар сарын нэгэн гэхэд улс орон даяар дархлаажуулалтын бүрэн хийж дуусна гэж төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2418000 иргэн шинжилгээ хийлгэсэн" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.