УИХ хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан 50 төслийн гурвыг нь л хэлэлцжээ

УИХ хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан 50 төслийн гурвыг нь л хэлэлцжээ
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийгээд даруй гурван сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн хаврын чуулганаар 50 хууль, тогтоолын төсөл хэлэлцэн шийдвэрлэх тогтоолыг УИХ өөрөө баталсан. Тэгвэл энэ хугацаанд 50 хуулийн төслөөс хоёрыг нь төсөл санаачлагчид буцааж, нэг хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэжээ.  Тодруулбал, дараах 50 хууль, тогтоолын төслөөс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг дэмжиж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаасан байна.
 
2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд:
 
  1. "Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  2. "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  3. "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  5. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл;
  6. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  7. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  9. Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
  10. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  11. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  12. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  13. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  14. Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  15. Судалгааны их сургуулийн тухай анхдагч хуулийн төсөл;
  16. “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  17. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 
  18. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  19. Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 
  20. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  21. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  22. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  23. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл; 
  24. Хүнд үйлдвэрийн тухай анхдагч хуулийн төсөл;
  25. Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай анхдагч хуулийн төсөл;
  26. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  27. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
  28. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл;
  29. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  30. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  31. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 
  32. 3өрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  33. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  34. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай анхдагч хуулийн төсөл; 
  35. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  36. Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
  37. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  38. Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 
  39. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
  40. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  41. Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төсөл;
  42. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  43. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  44. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  45. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  46. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  47. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  48. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  49. Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  50. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
  51. Харин өнгөрсөн хугацаанд УИХ цаг үеийн шинжтэй асуудлууд болон хэлэлцүүлгийн шатанд байгаа, хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн зарим төслийг тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
 
Сонгууль нөлөөлөв үү
 
УИХ хаврын чуулганаараа мундахгүй их ажилтайг УИХ-ын дарга өөрөө мэдэгдэж байлаа. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар “Товчхон хэлбэл бидэнд хийх ажил их байна. УИХ-ын хаврын чуулганаар л гэхэд нэн чухал 100 гаруй хуулийн төслийг хэлэлцэн батлах ёстой. Хууль тогтоомжийн төслийн боловсруулалт чанаргүй, шинжлэх ухааны үндэслэл, тооцоонд суурилаагүй, амьдралтай нийцэхгүй, хууль тогтоомжтой зөрчилдсөн, тэр ч байтугай мөрдөгдөж буй хуулийн зүйл, заалтыг дордуулдаг хариуцлагагүй байдал арилахгүй байгааг энэ дашрамд тэмдэглэж хэлье” гэж намрын чуулганы хаалтын үеэр хэлсэн юм.
 
Тэгтэл хаврын чуулган эхэлж, шийдлээ хүлээсэн хууль, тогтоолын төслүүд шил дараалан байхад УИХ долоо хоног цаг үеийн шинжтэй цөөхөн асуудал хэлэлцээд л чуулганы хугацааг өнгөрүүлж байна. Үүнийг УИХ-ын албан ёсны веб хуудас дахь “Хуралдааны тов”-оос тодорхой мэдэж болно.
 
Өнгөрсөн хугацаанд бүх нийтийг хамарсан хөл хорио олонтаа тогтоосон ч Монголын парламент цахим системд шилжиж, үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж байгаагаа дотоодод ч, гадаадад ч зарлан мэдэгдсэн. Тэгэхээр УИХ-ын үйл ажиллагаанд хөл хорио, цар тахал тэгтлээ их нөлөөлөөгүй гэхэд болно. Магадгүй бүх үйл ажиллагааг цахимаар явуулахад бүтээмж нь буурсан байх талтай. Гэтэл хөл хорио тавигдаж, ихэнх байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байхад УИХ ажлаа урагшлуулсангүй. Тодруулбал, УИХ долоо хоногт шийдвэрлэх асуудлуудын тоог нэмсэнгүй. Бүр долоо хоногийн хугацаанд Байнгын хороо, чуулганаа ч хуралдуулсангүй. Харин УИХ-ын гишүүдээрээ сонгуулийн сурталчилгаа хийлгэхээр  тойрогт нь "томилолт"-оор явуулжээ. Тэгэхээр УИХ-ын үйл ажиллагаа ингэж “тасалдахад” цар тахал бус сонгууль нөлөөлж буй нь тодорхой байна.
 
Ажлаа урагшлуулах нэг сар
 
Парламентын үйл ажиллагааг чанаржуулж, гишүүдийн үүрэг хариуцлагыг өндөрсгөсөн гэх ч бодит байдал ийм л байна. Хүн, нийгмийн харилцааг зохицуулах хуулиудыг сайжруулж, чанаржуулах үүрэгтэй хууль тогтоогчдын дарга нь хүртэл тойрогтоо одон медаль тарааж ахуйд нийгмийн даатгал, боловсролын багц хуулийн шинэчлэлийг олон нийт хүлээсээр.
 
Хаврын чуулганы хаалтын хугацаа улсын баяр наадмаас өмнө болно. Тэгэхээр УИХ-д алдсан ажлаа урагшлуулах нэг л сарын хугацаа үлдсэн гэсэн үг. Харин энэ хугацааг ашиглах үгүйг одоо харах л үлдлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.