2019 онд батлагдсан хуулиудад төрийн тамга дарлаа

2019 онд батлагдсан хуулиудад төрийн тамга дарлаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өчигдөр батлагдсан хуулиуд дээр төрийн тамга дарлаа. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудсуудад дарсан юм. УИХ 2019 онд 216 хууль баталсан бөгөөд эдгээр хуулийн уг эхийн эхний хуудаст Төрийн тамгыг дарлаа. Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, УИХ-аар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай УИХ-ын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус, тус дардаг байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.