Дорнод аймагт хийсэн хяналтын тооллогоор зөрүү гарсангүй

Дорнод аймагт хийсэн хяналтын тооллогоор зөрүү гарсангүй

УИХ-ын сонгуулийн дүнг зарим улс төрийн нам, бие даагчдын төлөөлөл хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулан 161 хэсгийн хороонд хяналтын тооллого хийж байгаа. Тодруулбал, Архангай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул зэрэг аймгаас гадна Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хяналтын тооллого хийж байгаа аж. Тэгвэл долдугаар тойрог буюу Дорнод аймгийн гурван хэсгийн хороонд хийсэн хяналтын тооллогод зөрүү гараагүй болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв. Өмнө нь улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурдсан.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.