Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх дахин томилогдлоо

Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх дахин томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдийн асуултад хариулахдаа дараах долоон асуудлыг анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

  1. Улс орноо хүнсээр хангах, ард иргэдийг орон сууцжуулах,
  2. Эрчим хүчээр хангах,
  3. Шатахуунаар хангах,
  4. Дэд бүтцээр хангах,
  5. Мэдээлэл технологи, харилцаа холбоогоор хангах,
  6. Банк санхүүгийн шинэчлэл хийх,
  7. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, тогтоох.

Чуулганы хуралдаанд оролцсон 71 гишүүний 70 нь дэмжиж, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.