УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдана
Парламентын үйл ажиллагааны тогтсон хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллаа тогтоосон юм. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор нэг хэсэг хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан УИХ энэ долоо хоногт ачаалал ихтэй ажиллахаар төлөвлөөд байна. УИХ энэ долоо хоногт дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. 
 
  1. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-нд өргөн  мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  3. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  4. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.15-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  5. Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.05.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  6. Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.16-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  7. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын гурван гишүүн 2020.09.18-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  8. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  9. Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-нд өргөн мэдүүлсэн, нэгдүгээр/;
  10. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  11. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  12. Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  13. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2021.05.14-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2021.05.14-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  15. Бусад.
  16. УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайдад хандан нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарт тавьсан асуулгын хариу сонсох.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.