Өршөөлийн хууль: Аравдугаар сарын 1-нээс өмнө торгуулийнхаа 50 хувийн төлбөл, бүрэн чөлөөлнө

Өршөөлийн хууль: Аравдугаар сарын 1-нээс өмнө торгуулийнхаа 50 хувийн төлбөл, бүрэн чөлөөлнө

Парламент өнгөрсөн баасан гаригт долоо дахь удаагийн Өршөөлийн хуулийн баталсан билээ. Тус хууль энэ сарын 6-наас эхлэн хэрэгжих байна. Тэгвэл өнөөдөр /07.05/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг нэг удаа өршөөж байгаа нь бусад хуулиа биелүүлж байсан хүмүүст ялгамжтай байдал үүсгэж байна гэсэн бухимдал гарч байна. Хэлэлцүүлгийн шатанд торгуулийн шийтгэлийг энэ оны аравдугаар сарын 1-ний дотор 50 хувиар төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг нь өршөөх тухай хуульд заасан.

Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг энэ оны аравдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барихаар бэлтгэж байна. Энэ хуулийн агуулга нь зарим төрлийн зөрчилд сануулах урьдчилсан үе шаттай болж байгаа. Мөн торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд 50 хувиар хөнгөлөх зохицуулалтыг шинэ Зөрчлийн тухай хуулиар оруулж ирж байгаа. Үлдээд байгаа зөрчлийн шийтгэлээ цаг хугацаанд нь төлж бүгд хууль дүрмээ барьдаг эрх зүйн орчин үүсэх гэж байгаа юм" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.