Афганистанд монгол цэрэг байхгүй

Афганистанд монгол цэрэг байхгүй

“Талибан” хөдөлгөөн босогчид өнгөрсөн Ням гарагт Афганистаны нийслэл Кабул хот руу нэвтэрч, Засгийн газрын байрнуудыг хяналтдаа оруулсан. Тэд Афганистаны Засгийн газрын эсрэг тэмцэлдээ ялалт байгуулснаа зарлаад байгаа билээ.

Сүүлийн үед цахим орчинд "Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа манай орны цэргийн алба хаагчид халдлагад өртсөн", "Афганистанаас 640 хүнийг нүүлгэн шилжүүлсэн нисгэгч эмэгтэй бол Монгол" гэх зэрэг ташаа мэдээлэл цацагдаад буй.

Одоогийн байдлаар Афганистан улсад Монгол Улсын иргэн байгаа эсэх талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Энхийг сахиулагчдын сүүлчийн ээлжийг өнгөрсөн зургаадугаар сард татан авсан. Өнөөдрийн байдлаар Афганистан улсад нэг ч цэргийн албан хаагч, энгийн иргэн байхгүй" гэлээ. 

Афганистан улсад явагдсан олон үндэстний цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2003 оноос эхлэн үүрэг гүйцэтгэсэн ба энэ ажиллагаа 2021 онд дуусгавар болсон юм.

Уг ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 7100 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд сүүлчийн ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн энэ оны тав болон зургаадугаар сард эх орондоо иржээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.