О.Цогтгэрэл: Дараа, маргааш гэж хойшлуулалгүй даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе

О.Цогтгэрэл: Дараа, маргааш гэж хойшлуулалгүй даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе
Ардчилсан намын дарга Одонгийн Цогтгэрэл С.Зоригийн хөшөөний дэргэд мэдээлэл хийлээ. Тэрбээр
 
"АН-ынхан тал талдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцлоо. Гэвч сонгуулийн дүн хараахан эцэслэгдээгүй, ирц хүрээгүй ч дахиад л томоохон хэмжээний ялагдал хүлээх нь илт боллоо. Ардчилсан нам иж бүрэн шинэчлэлийг цугтаа хийх шаардлага аль хэдийн өнгөрснийг ийнхүү 3 сонгууль дараалан харуулав. Эрх баригчдын эрээ цээргүй үйл ажиллагаа, бүтэлгүйтэлд дургүйцэж байгаагаа, тэдэнд-төрд итгэх итгэлээ өдөр бүрээрээ гээж байгаагаа иргэд ирцээрээ харууллаа. 
 
АН-ын нэр дэвшүүлэлт, сонгуульд бэлтгэх ажлуудад оролцох бололцоо бүрдээгүй ч намынхаа нэрийн төлөө цөөнгүй хоногт хамтдаа зүтгэсэн намын гишүүд дэмжигчид, намын аппаратынхан, тэр тусмаа СХД, Хэнтий аймгийн намынхандаа баярлалаа. 
 
    Төрийн бүхэл бүтэн аппарат, сүлжээний эсрэг, тарж хуваагдсан намаа эвлүүрүүлэхийн төлөө золиос гарган зоригтойгоор өрсөлдсөн нэр дэвшигчиддээ, Үүл баатартаа; асуудал энэ чигээр ужгирвал АН-д халтайг ойлгон, эвлэрэл, нягтралын талд зогсож, нэр дэвшигчдийнхээ кампанит ажлыг чадлаараа удирдсан М.Тулгат, Ч.Өнөрбаяр тэргүүтэй нөхөддөө баярлалаа. 
 
Дараа, маргааш гэж хойшлуулалгүй даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе, АН-ынхан. Дараагийн сонгуулиудад энэ мэт муу түүхүүдээ өөрчилж, эв нэгдэл, эрч хүч, илүү том зорилгоор зэвсэглэн орцгооё, эрхэм журмын нөхдөө. Хувийн жижиг эрх ашиг, асуудлуудаа хойш тавиад хурдхан ажилдаа, шинэчлэлийн үйл хэрэгтээ оролцоцгооё, АН-ын залуус аа." хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.