Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдаж хатуу хөл хорионы дэглэмийг энэ сарын 11-нээс буюу ирэх даваа гаригаас сулруулах шийдвэр гаргасан. Түүнээс хойш халдварын тохиолдол тасрахгүй гарсаар байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газар шийдвэрээ эргэн харж магадгүй гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий болсон. Харин өнөөдөр Улсын онцгой комиссын дарга бөгөөд Шадар сайдын ажлын хэсэг хуралдаж Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзжээ. Үүний дагуу нийслэлийн Онцгой комисс өнөөдөр үдээс хойш хуралдаж энэ сарын 11-нээс үйл ажиллагааг нь нээх салбаруудын талаар хэлэлцлээ. Хурлаас гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ САЛБАР, ЧИГЛЭЛ
1. Үйл ажиллагааны чиглэл
Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/
2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Бүх төрлийн баар /Диско, караоке, стриптиз, бильярд, паб -энгийн/
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
6. Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб/
7. Саун, бассейн
8. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/
9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
10. Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/
11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
13. Түргэн үйлчилгээний цэг
14. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
15. Нийтийн халуун ус
16. Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ
17. Дүрс бичлэг
18. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт