Ц.Цэрэнпунцаг: "Богд Зонхова" төсөл үргэлжлэх ёстой

Ц.Цэрэнпунцаг:
Богд Зонхова цогцолборыг Тасганы овоонд 32 тэрбум төгрөгөөр барихаар ирэх оны төсөвт тусгасан нь олны шүүмжлэл дагуулж буй. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. Гурван гишүүний саналаар нэмэгдсэн” хэмээсэн. Нэр бүхий гурван гишүүний нэг нь Ц.Цэрэнпунцаг. Тэрбээр энэ асуудлаар тайлбар өглөө.
 
Тэрээр "Цар тахлын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна. Ирэх оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наяд, их наядаар нь мөнгө тавилаа шүү дээ. Үүнийг сайн анхаарах ёстой. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадаж байна уу. Бүхнийг фронтын төлөө гэдэг шиг сүүлийн хоёр жил эрүүл мэндийн салбарт хангалттай төсөв тусгалаа. Үүнийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Европт дөрөв, тав дахь давлагаа эхэлж байна. Цаашдаа хичнээн давлагаа үргэлжлэхийг таашгүй. Бидний амьдрал үргэлжилж байна. Дэлхийн улс орнууд нээгдээд эхэллээ. Тэгэхээр жуулчид ирээд юу үзэж, харах вэ. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх хэрэгтэй биз дээ. Энэ том төсөл явах ёстой гэж харж байгаа. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Энэ бол урлагийн нарийн хийцтэй бүтээл. Улаанбаатарт урлагийн том өв шинээр нэмэгдэх ёстой. Залуучууд спортын газруудад очиж болж байна. Харин настай намбатай, өвчтэй зовлонтой хүмүүс хаачих вэ.Бид өвдөж зовохоороо ганданг, хурим найраа хийсэн ч Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг. Тэгэхээр жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд Гандан дээр очно. Тэгэхээр хотынхоо төвд байгаа энэ газраа сэргээж, нүүр улайхааргүй болгох хэрэгтэй. Харин ч хятад компанид зарагдсан байсан газарт "Богд Зонхова" цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Өнөөдөр зураг төсөл нь баталгаажсаны дараа 32 тэрбум төгрөгийн төсөв гарч ирлээ. Би цогцолборын барилгыг барьж эхэлснийг мэдэхгүй. Хандиваар цугларсан мөнгөөр л барилгын ажлыг эхлүүлсэн гэж ойлгож байгаа" гэсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.