Өвөрхангайн Гучин-Ус сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өвөрхангайн Гучин-Ус сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Гучин багийн Задгай гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт зүгт 9 км-т 12-р сарын 16-ны 22:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ мэдээллийг ООГХ-ээс ОБЕГ-т 22:13 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

Мөн аймгийн Төгрөг сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.